Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хилээр гарахыг хязгаарлах хүсэлт тавив

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хилээр гарахыг хязгаарлах хүсэлт тавив

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хилээр гарахыг хязгаарлах хүсэлт тавив

НЭМЭЛТ: 13.10

Ерөнхий шүүгчид яллагдагчдын өмгөөлөгчдийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлаж, цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах хүсэлтийг тавив.

НЭМЭЛТ 10:20 цаг.

Шүүхээс Б.Ганхуягийн шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй. Иймд хурлыг н.Халиун шүүгч үргэлжлүүлэн явуулахаар боллоо.

Т.АЮУРСАЙХАН: ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ГҮТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ИХ ЯВСАН

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.20/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэнэ. Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-нд эхэлсэн ч яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Эл хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаад УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал үүсгэсэн, мөнгө угаасан гэж үзэн, яллагдагчаар татсан.

Харин Т.Аюурсайхан “Гүтгэж байна” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа бол Б.Ганхуягийн хувьд ч “Чирдэг жорлонгийн хэрэгт буруутгаж байна. Хэрэв намайг Т.Аюурсайхантай хальт нөхөрлөсний төлөө нүүрсний хэрэгт буруутгаж буй бол УИХ-ын 76 гишүүн энд бүгд ирэх ёстой.  Бид энд нүүрсний хэрэгт гүтгэгдээд тэд тэнд төртэй, засагтай, тамгатай үлдэж таарахгүй” гэж мэдэгдсэн.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн талаар эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2023-09-20 202.55.191.194

ХӨГИЙН ШУДАРГЫН ДҮРД ТОГЛОСОН ГӨЛӨГ…..ОЛОН ДОЛООН ЮМ ХУЦАЛГҮЙ ШОРОНДОО ОЧИЖ ЖАНГАА ГУДАР…ААЛЗАА

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.177.145

Хүүк Жэнко Голомтын Баясаа Амарбаясаа Ж.Мөнхбат, ажнай…эд нар яасан?

Avatar

Нэргүй 2023-09-20 202.9.41.22

ХУВИЙН ХХКОМПАНИЙ ЗАХИРАЛЫГ “НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН” ГЭЖ ХУУЛИНД ЗААСАН БАЙДАГ ЮМ УУ ?

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.186.59

Бүх насаар нь хорих хэрэгтэй, ард түмнээсээ хулгай хийсэн, эх орноосоо урвасан хүнд энэрэнгүй хандаж огт болохгүй. Энэ хулгайч нарт хатуу ял оноож байж дараагийн хулгайч нарт хатуу сануулга болох ёстой. Хулгай хийсэн мөнгөөрөө тэд юуг ч худалдаж авч чадна гэж итгэж байгаа учраас бүх насаар нь хорих хэрэгтэй.

Avatar

Ф 2023-09-20 202.126.89.244

Хуцаа

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.89.143

Юуг хийж болох, юуг хийж болохгүй тухай суурь ухагдахуун, хүмүүжилгүй энэ мэт хөдөөний халтар банди нарыг хэн яаж төрд оруулсан юм бэ?? Тэр эзэн нь бас хариуцлага хүлээх ёстой шүү!!! "Нам" гэсэн ерөнхий нэрээр бултуулж болохгүй, нам дотроо яг хэн нь энийг татаж авсан юм, тэр нөхрийг хариуцлагад татах хэрэгтэй!! Эс тэгвээс ийм бусармаг ажил цаашид ч тасрахгүй үргэлжлэн, үүнээс аюултай хүн-чононууд гарч ирнэ шүү!!!

Avatar

Ф 2023-09-20 202.126.89.244

Битгий солиороо эцэг эх чинь ч бас луйвар хийж амьдралаа босгоо биздээ бүүр том хулгайчууд байж

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.93.232

Идсэн нь үнэн, хулгайлсан нь үнэн. Одоо Шударгаар яв өө

Avatar

Кк 2023-09-20 103.212.119.180

Худлаа яр 37 он биш шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж