Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хилээр гарахыг хязгаарлах хүсэлт тавив

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хилээр гарахыг хязгаарлах хүсэлт тавив

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хилээр гарахыг хязгаарлах хүсэлт тавив

НЭМЭЛТ: 13.10

Ерөнхий шүүгчид яллагдагчдын өмгөөлөгчдийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлаж, цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах хүсэлтийг тавив.

НЭМЭЛТ 10:20 цаг.

Шүүхээс Б.Ганхуягийн шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй. Иймд хурлыг н.Халиун шүүгч үргэлжлүүлэн явуулахаар боллоо.

Т.АЮУРСАЙХАН: ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ГҮТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ИХ ЯВСАН

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.20/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэнэ. Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-нд эхэлсэн ч яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Эл хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаад УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал үүсгэсэн, мөнгө угаасан гэж үзэн, яллагдагчаар татсан.

Харин Т.Аюурсайхан “Гүтгэж байна” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа бол Б.Ганхуягийн хувьд ч “Чирдэг жорлонгийн хэрэгт буруутгаж байна. Хэрэв намайг Т.Аюурсайхантай хальт нөхөрлөсний төлөө нүүрсний хэрэгт буруутгаж буй бол УИХ-ын 76 гишүүн энд бүгд ирэх ёстой.  Бид энд нүүрсний хэрэгт гүтгэгдээд тэд тэнд төртэй, засагтай, тамгатай үлдэж таарахгүй” гэж мэдэгдсэн.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн талаар эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж