ЗГ: 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

ЗГ: 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэнэ

ЗГ: 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.09.20/ үргэлжилж байна. Сануулахад, өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Түүнчлэн агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан билээ.

Өнөөдөр:

– Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга),
– Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар,
– Төрийн албаны сэргэлтийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлын талаар,
– Монгол Улсын Ерөнхий сайдын Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүн,
– “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж