Автобусаар зорчих үнийг 1350 төгрөг болгоно

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

Автобусаар зорчих үнийг 1350 төгрөг болгоно

Автобусаар зорчих үнийг 1350 төгрөг болгоно
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр /2023.09.19/ нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарчээ.
Тэдний нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобусаар зорчих үнийг нэмэх нь зөв гэв.
Тодруулбал, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар "Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байна. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн нөхцөл байдалд бид иргэдээс санал авч судалгаа хийсэн. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон.
Үндсэн хугарлын дүн буюу зорчих тээврийн хөлс, үйлчилгээний зардал нэмэгдээд автобус 1350 төгрөгөөр зорчих ёстой. Энэ бол зөвхөн нийтийн газраас хийсэн судалгаа биш. Олон улсын судалгааны байгууллага, бусад холбогдох нэгжүүдийн гаргасан дүн.
Гэхдээ бид эхний ээлжид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
135
ТэнэглэлТэнэглэл
50
БурууБуруу
12
ЗөвЗөв
12
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж