"Бодлогын хүүг өсгөсөн нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө"

"Бодлогын хүүг өсгөсөн нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө"

"Бодлогын хүүг өсгөсөн нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө"

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Таны хувьд эдийн засагчаас гадна хувиараа бизнес эрхлэгч хүн. Засгийн газрын холбогдох сайдууд улсын эдийн засаг өсөлттэй, валютын нөөц нэмэгдсэн таатай мэдээллийг ар араасаа өгч байна. Эдийн засгийн өсөлт аж ахуйн нэгж, иргэдийн амьдралд бодитойгоор нөлөөлж чадах байна уу?

-Та санаж байгаа бол 1990 -ээд оны үед “..Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана…” гэсэн үгтэй дуу байдаг байсан. Өнөөдрийн Монгол Улсыг удирдаж байгаа дарга нарын нүдэнд албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг болоод удаж байна. Монгол Улс хөгжөөд, эдийн засаг нь өсөөд, иргэд нь ажилтай, орлоготой, асуудалгүй амьдарч байгаа мэт, бизнес эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа нь өсөлттэй, борлуулалт өндөр, ашигтай ажиллаж байгаа мэт харагдаад байгаа. Эрх баригч нам, дарга, сайд нарын төөрөгдөл нь эдийн засгийн 5-6 тоон дээр эргэлдээд байгаа юм. Тухайлбал, экспорт, худалдааны тэнцэл, валютын нөөц, эдийн засгийн нийт өсөлт гэх мэт таван үзүүлэлтийг аваад үзэхээр үнэхээр л монголын эдийн засаг өсөөд, ААН-үүд нь хөгжиж, дэвжээд, иргэд нь ашиг орлоготой болсон мэт харагддаг байхгүй юу. Гэтэл бодит байдал дээр дээрх таван үзүүлэлт бүхий тооны ард ердөө л нүүрсний худалдаа явж байдаг. Үнэндээ Эрдэнэс Тавантолгой, жижиг Тавантолгой, Ухаа худаг, МАК, Өсөх зоос гэх мэтчилэн том, жижиг нийлсэн 50 аж ахуйн нэгжийн хийж байгаа нүүрсний худалдааг дээр суугаа дарга нар эдийн засаг гэж ойлгодог. Тухайн тоонууд нь яалт ч үгүй том тоонууд.  Тухайлбал, 40 сая тонн нүүрс экспортод гаргалаа. Түүний мөнгө нь орж ирэхээр төлбөрийн бланс сайжирлаа, валютын нөөц нэмэгдлээ гэх мэт дүн мэдээ танилцуулдаг. Гэтэл тухайн нүүрсний мөнгө орж ирэхдээ дээр дурдсан 50 ААН-ийн дансанд л орж ирдэг байхгүй юу. Түүнээс биш нийт гурван сая иргэн, 150 мянган аж ахуйн нэгжтэй ямар ч хамааралгүй зүйл.

Өөрөөр хэлбэл, манай нүүрсний худалдаа нийт эдийн засгаа тодорхойлж байна. Эрх баригчид нийт эдийн засаг гэдэг нүүрсний олборлолт явуулж байгаа 50 ААН биш 150 мянган ААН юм гэдгийг л ойлгох ёстой.

Улсын нийт хүн ам гэдэг уул уурхайд ажиллаж байгаа 10 мянган хүн биш, 3.3 сая хүн гэдгийг л ойлгочих юм бол асуудал цаашаа явах гээд байна. Харамсалтай нь, манай дарга нар 50 ААН-ийн гаргасан нүүрсийг өөрсдийн хийсэн ажил мэтээр ярьж, гавьяаг нь өөртөө наах гэж оролдож, улс орныг хөгжүүлж байгаа мэтээр ярьсаар ирсэн. Үүнээс нь болж уул уурхайгаас бусад төрлийн бизнес эрхэлж байгаа иргэн, ААН-үүд өдөр ирэх тусам л хүндэрч байна.Гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа найман нэрийн хүнсний дэлгүүрийн өрийн дэвтэр  гээд 2-3 дэвтэр үзүүлж байна. Иргэд өрөө төлж чадахгүй болоод сүүлдээ талхаа таллаж авч байна гэж байна. Иргэдийн амьдрал ийм болтлоо доройтож, өлсгөлөнд нэрвэгдчих гээд байж байна. Үүнийг эрх баригчид ойлгоосой.

-Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн төрийн олон төрлийн бодлого байгаа онож байна уу?

-УИХ, Засгийн газраас ААН-үүд рүүгээ чиглэсэн арга хэмжээг 30 жилийн турш орхигдуулсан. ААН-үүдэд чиглсэн нэг л бодлого байдаг. ААН болоод иргэнд ямар нэг төрлийн аж ахуй эрхлэхийн тулд капитал буюу хөрөнгө, мөнгө хэрэгтэй байдаг. Мөнгөний эх үүсвэрээ шийдээд газар аваад, тоног төхөөрөмж худалдан авч, үйл ажиллагаа явуулах байр байшингаа бэлдээд, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулаад эргүүлээд өр зээлээ төлдөг. Тэгэхээр бизнест хамгийн чухал зүйл бол санхүүжилт. Харамсалтай нь энэ ойлголтыг манай төр засгийн удирдлагууд ойлгодоггүй. Бусад улс оронд яадаг вэ гэхээр төрийн бодлого нь ААН-үүдэд очих санхүүгийн өртөгийг л бууруулдаг. Энэ нь төрийн бодлого болтлоо хөгжчихсөн байдаг. Төв банк, Засгийн газар, парламент, бусад салбар яамдуудынх нь явуулдаг ганц бодлого нь бизнес хийх гэж байгаа ААН, иргэд рүү чиглэсэн өртөгийг бууруулахад, хүртээмжтэй байлгахад л оршиж байдаг. Бусад төрлийн бодлогууд нь дагавар бодлого юм. Өөрөөр хэлбэл, бизнесийн санаагаа бодит болгохын тулд зээл олдоцтой, хүү бага байх бодлогыг төр хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.

Бодит жишээ хэлэхэд, Би хааяа БНСУ-руу ажил хэргийн шугамаар явдаг. Тэнд очоод бизнес эрхлэгчидтэй нь уулзахаар утсанд нь “Манай банкнаас зээл аваач” гэсэн мессежүүд ирдэг. Тэд нар нь бүр “зээл ав” гэсэн мессеж ирлээ гээд  залхчихсан байх жишээтэй. Банкууд нь зээл өгье гээд иргэн, ААН-үүдийнхээ араас хөөцөлддөг.

Ганцхан  Өмнөд Солонгост ч биш Америк, Япон, Европын орнуудад ч ийм. Улс орнууд ийм жишгээр буюу ААН-үүд нь зээлтэй, тухайн зээл нь хүртээмжтэй, хүү байгатай байж байж ААН-үүд нь томордог. ААН томорно гэдгийн цаана ажлын байр бий болж, ядуурал, ажилгүйдэл гэсэн ойлголт байхгүй болно. Ингэж л улс хөгждөг. Улс орныг хөгжүүлэх гинжин хэлхээний эхлэлийн цэг нь ААН-үүдэд олгох зээл болж байгаа юм. Зээл олдож байж бусад нь явна. Харамсалтай нь монголын төр ААН-ийн зээл гэсэн ойлголтыг мөн л 30 жил орхигдуулж ирсэн. Монголбанк гэж хадны мангаа гаргаад ирсэн. Тухайн байгууллага нь жилийн жилд зээлийн хүүг өсгөх буюу өртөгийг нэсэгдүүлэх арга хэмжээ авдаг. Монголбанк угтаа төрийн институц учраас цаагуураа төрийн бодлого хэрэгжиж байдаг. Монголбанкны үе үеийн удирдлагууд “Хадгаламж эзэмшигчдийг л гомдоож болохгүй” гэсэн байр суурьтай байж ирсэн. Хадгаламж эзэмшигчид л өндөр хүү авах ёстой бусад нь хамаагүй гэж үздэг. Бүр үеийн үед ийм байж ирсэн. Хадгаламж эзэмшигчдийн өндөр өгөөжийн цаана бизнес эрхлэгчдийн хүү нь өсөөд явж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчид 20-30 хувийн хүүтэй мөнгөөр үйл ажиллагаагааа явуулж байна шүү дээ.

 -Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүг 13 хувь дээр тогтмол барьж байна. Энэ нь зээл хүртээмжтэй, хүү байгатай байж ААН-үүд хөгжих, улс орон хөгжих бодлогын эсрэг яваад байна уу?

-Монголын ААН-үүдийг хамгийн их хорлож байгаа зүйл чинь бодлогын хүү болчихоод байна. Яагаад гэхээр бодлогын хүүгээр дамжуулж зээлийн хүүг өсгөж, хадгаламжийн хүү нэмэгдүүлж байна. Энэ нь бүр төрийн бодлого болтлоо даамжирсан. Уг нь ковидын үед Монголбанкнаас бодлогын хүүг зургаан хувь болтол нь бууруулсан. Хэрэв бодлогын хүүг зургаан хувь дээр нь яьуулж байсан бол зээлийн олдоц сайн, ААН дээр ирэх хүүгийн дарамт бага байх байсан. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын чуулган дээр “Чи маргааш бодлогын хүүгээ нэм. Нэмэхгүй бол Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чинь буулгана шүү” гэж загнаж байсан. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ажилтайгаа үлдэхийн тулд маргааш нь бодлогын хүүгээ өсгөсөн. Ийм зүйл болоод байгаа юм. Төр гэдэг нийт иргэд, ААН-үүдэд үйлчлэх ёстой институци шүү дээ. Гэтэл Монголд хадгаламж эзэмшиж байгаа 10 мянган хүн л бий. Нөгөө талд нь зээл авч ашиглаж байгаа 150 мянган ААН, 3 сая иргэн байна. Гэтэл Монголбанкаар дамжиж байгаа Монгол төрийн бодлого ААН, иргэдээ орхигдуулчихаад ердөө хадгаламж эзэмшигчид өндөр өгөөж хүртэх ёстой гэдэг муйхар бодлогыг 30 жил хэрэгжүүлж ирлээ. Энэ бүхний цаана ард түмний, ААН-ийн төлөө гэсэн бодлого огтоос байхгүй байна.

-Бодлогын хүүг бууруулчих л юм бол инфляцийг алдана гэх хандлагаар олон жил хатуу мөнгөний бодлого барьж ирлээ. Бодлогын хүүг бууруулснаар инфляцид үнэхээр сөргөөр нөлөөлөх үү?

-Энэ бол 30 жил Монголын ард түмнийг ААН-ийг мунхруулж ирсэн бодлого. Яагаад гэхээр бидний яриад байгаа бодлогын хүү бусад улс оронд хэрэгжиж байгаа бодлогын хүү хоёр хоорондоо ялгаатай. Бусад улс оронд бүх зүйл нь хөвөгч хүүний системтэй байдаг. Санхүүгийн зах зээл нь хөгжчихсөн бусад улс оронд банкны хадгаламж гэсэн ойлголт байдаггүй. Иргэд нь Засгмйн газрын бонд,  ААН-үүдийн бонд авах эсвэл хувьцаанд хөрөнгө оруулдаг. Мөн санхүүгийн зах зээл нь их хөдөлгөөнтэй, хөрөнгө оруулалтын сантай. Төв банкнаас гаргасан бодлого нь маргааш нь гэхэд санхүүгийн зах зээлдээ нөлөөлж байдаг. Ийм орнуудад бодолгын хүү байж болно.

Гэтэл “Галууг дурайж хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэрээр санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээл нь хөгжчихсөн Америк, Япон, Европын бодлогыг Монголд хэрэгжүүлэхээр хөрсөн дээрээ буухгүй байгаа юм.

Монголд хөрөнгийн зах зээл бараг байхгүй, санхүүгийн зах зээл нь хөгжөөгүй, иргэд нь мөнгөө зөвхөн арилжааны банкинд хадгалдамжинд байршуулж байгаа орчинд бодлогын хүү гэсэн ойлголт байх ёсгүй. Харин санхүүгийн зах зээлээ чалөөлөөд мөнгө өгөөжөө дагаж зах зээлийн зарчмаараа урсах боломжийг нь нээж өгөх ёстой. Мөнгө өгөөжөө дагаад эргэлддэг. Олон удаа эргэлдэх тусмаа эдийн засгийн өсөлтийг бий болгож, үр дүнд нь эдийн засаг тэлдэг. Монголбанкны өнөөдрийн бодлогын хүүгийн цаана юу байна гэхээр Монголбанк арилжааны банкуудаасаа өндөр хүүтэй зээл авчихаж байна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр, эдийн засаг дээр эргэлдэж байх мөнгийг өөртөө татан төвлөрүүлчихээр ямар ч эдийн засгийн эргэлт бий болохгүй. Дээрээс нь арилжааны банкууд мөнгөө зах зээлээс татчихаж байна. Төр нь өөрөө нэг гараараа мөнгөний хомсдол бий болгочихоод, нөгөө гараараа “ААН-үүдэд хөнгөлттэй зээл олгоё, Хөгжлийн банкны зээл олгоё, ЖДҮХС-аас зээл өгье” гэх мэтээр дүр эсгээд байгаа юм.

Гэтэл тэр зээлүүдийг нь улстөрчид нь өөрсдөө л авчихсан байсан шүү дээ. Үр дүнд нь Монголын ААН-үүд зээлгүй, хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй хатчихаад байна. Энэ бодлогын үр уршиг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө.

-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэхээр бид эдийн засгийн хараат бус байдлаа алдана гэж ойлгож болох уу?

-Монголын ААН-үүдэд дотоодоосоо зээл олдохоо больчихлоо. Бусад оронд банкууд нь хойноос нь хөөцөлдөөд зээл аваач гээд байдаг. Монголд тийм зүйл байхгүй учраас ихэнх бизнесүүд өнөөдөр БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын мөнгөөр ажиллаж байна. Өөр аргыг төр нь олгосонгүй. ААН-үүдэд төрөөс, банкнас зээл олгохгүй учраас хятад түнштэйгээ л хамтрах сонголт үлдэж байна. “Айлаас эрэхээр авдраа ух” гэж үгтэй. Энэ үгийг төрийн бодлого болгох ёстой байтал Авдранд нь мөнгө байсаар байтал айлаас, хятадаас хөрөнгө оруулагч олж байна. Монголын томоохон бизнес эрхлэгчид, уул уурхайн салбарынхан ихэнх нь хятадын түнш, хөрөнгө оруулагчтай болсон. Үүнийг буруутгах аргагүй. Монголын төр зах зээл дээр мөнгөний хомсдол бий болгочихоор бизнесийн үйл ажиллагаагаа явуулахын тулд ямар нэгэн гарц хайж л таарна. Нэг ёсондоо тэр гарц нь айлаас эрэх болчихоод байна. Энэ бол урт хугацаандаа ганцхан эдийн засгийн эрх чөлөө ч биш улс орны тусгаар тогтнолд эрсдэл авчирах эдийн засгийн бодлого явуулж байна.

Харамсалтай тоо танилцуулахад уул уурхайн салбарт гаднаас харахад Монгол нэртэй боловч дотор нь үйл ажиллагаа явуулж, хөрс хуулалтын ажлыг нь хийж, олборлолт явуулж байгаа компаниудын  90 хувь БНХАУ-ын компаниуд хийж байна. Уг нь монголчууд өөрсдөө хийж болохоор ажил.

Харамсалтай нь, дотоодод үйл ажиллагаа явуулах  мөнгийг байхгүй болгочихсон. Монголын уул уурхайг БНХАУ-ын төрийн өмчит томоохон ААН-үүд авч явж байна. Угтаа монголчууд өөрсдөө л хийх ёстой. Уул уурхайн ашгийг Монгол хүн, монгол компани хүртэх ёстой байтал Монголын төр нь эдийн засаг дээрээ мөнгө байхгүй болгож зах зээл дээр мөнгөний зохиомол хомсдол бий болгож байна.Тиймээс БНХАУ-аас орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Өнөө маргаашаа харахаар болоод байгаа мэт боловч алс хэтдээ маш том асуудал болно. Ганцхан уул уурхай ч гэлтгүй 5 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалт шаардаж байгаа ихэнх бизнест Хятадууд л хөрөнгө оруулдаг болчихлоо. Өөр боломжийг Монголын төр бий болгосонгүй. Яагаад ийм байдалд орчихов гэдгийг аваад үзэхээр Монголбанкнаас явуулсан “Хадгаламж эзэмшигчийн өгөөжийг өндөр байлгах ёстой, инфляцийг өндөр хадгаламжаар давах ёстой” гэсэн муйхар бодлогын үр дүн. Энэ бодлого явсаар ААН-үүдээ сөхрүүлж, иргэдээ ядуурал, ажилгүйдэл рүү түлхэж, дээр нь улс орны тусгаар тогтнолд сөрөг үр дүн авчирч байна. Эрх баригчид буруу бодлого явуулж байгаагаа эрт ойлгож засах ёстой. Харамсалтай нь, манай улстөрчидийн эго нь дийлдэхгүй л байна. “Миний гаргасан шийдвэр хамгийн зөв” гэдэг үүднээс асуудалд ханддаг, хүний үг хүлээж авдаггүй, шүүмжлэл сонсдоггүй ийм л болчихоод байна. Гэтэл ААН-үүдийн нөхцөл байдал өдөр бүр муудаж байна. Нийт эдийн засагт эзэлж байгаа хувийн хэвшлийн оролцоо жил бүзр буурч байна.  Үүний цаана төр данхайж байна. Төр данхайж байна гэдэг бол ААН-үүдийн нуруун дээр ирэх татварын ачаа нэмэгдээд байна гэсэн үг. Сүүлдээ иргэд, ААН-үүдэд дийлэхээ болино. Ер нь ч энэ чиглэлрүүгээ явж байна гэж харж байна.

 -Бодлогын хүүг хэдэн хувьд тогтоон барих ёстой гэж та үзэж байна?

 -Ерөөсөө бодлогын хүүг байхгүй болгочих хэрэгтэй. Санхүүгийн зах зээл гурван жил бужигнаг л дээ. Мөнгө өөрөө хамгийн ухаантай зүйл. Өгөөж хаана байна мөнгө тийшээ л явна. Комдпаниуд бонд, хувьцаа гаргаж эхэлнэ. Хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлнэ. Хөрөнгө оруулалтын сангууд бий болж эхэлнэ. Манай улстөрчид гэх нөхдүүдийн ганц муйхар бодлого нь өөрсдөө хөгжөөгүй, олон улсыг судалдаггүй. Яг тийм хөгжөөгүй сэтгэхүйгээрээ бусдыг яг л өнөөдрийнх шигээ байх мэт ойлгоод байдаг. “Бодлогын хүүг өсгө” гээд орилоод байдаг улстөрчид бодлогын хүүг байхгүй болговол иргэд бүх мөнгөө аваад гадагшаа гарчихна, доллар болгочихно, эсвэл алт болгоод гудсан доороо хадгалчихна” гэж айдаг. Үгүй шүү дээ. Магадгүй нийт мөнгөний 2-3 хувь нь тийм зам руу явж болно. Түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.  Бодлогын хүү байхгүй болсноор хадгаламжийн хүүний хэмжээ маш бага болно. Тиймээс иргэд мөнгөөрөө хөрөнгө оруулах өөр боломжийг л хайж эхэлнэ. Бусад улс орны санхүүгийн зах зээл ингэж л хөдөлдөг. Мөнгө өгөөжөө дагаж хөдөлж байдаг амьтай зүйл. Тийм ч учраас БНСУ-ын банкууд зээлдэгч нарынхаа хойноос хөөцөлдөж байна гэдэг нь мөнгөний мөн чанартай холбоотой л асуудал.

-Монгол Улмсын хөрөнгийн зах зээл сайн ажиллаж байгаа учраас нүүрсээ биржээр арилжаалж улсын төсвийн орлого нэмэгдсэн, нүүрсний хулгай алга болсон гэдгийг хэлж байгаа шүү дээ?

-Биржээр нүүрсээ зарах нь маш буруу. Буруу юм чинь хэсэг хугацааны дараа бүтэлгүйтнэ. Энэ бол цаг хугацааны асуудал. Байгалийн түүхий эдийг шууд биржээр зардаг улс орон байдаггүй. Бирж гэдэг өөрөө онцлогтой институц. Биржээр зарагдаж байгаа бүтээгдэхүүн нь нэгэн ижил стандарттай байдаг.  Ямар ч өөрчлөлт байх ёсгүй. Биржээр хувьцаа бонд зарагддаг. Тухайлбал, АПУ компанийн нэг ширхэг хувьцааг өнөөдөр авах, маргааш авах яг ижил. Хувьцаа эзэмшигчдийн хуралд орвол нэг нэг саналын эрхтэй. Ногдол ашиг тараавал 1 нэгжид оногдох өгөөж нь яг ижил байна. Гэтэл байгаль эхийн хөрсөн доор хэдэн сая жилийн турш бий болсон байгалийн баялагийг биржээр шууд зарах боломжгүй. Түүнээс гарч байгаа бүтээгдэхүүний чанар харилцан адилгүй учраас стандарт бус. Нүүрс дотроо илчлэгээсээ хамаараад өөр өөр байна.

Гэтэл манайх нүүрснийхээ илчлэгийг 5000 гэж тооцоод зарчихлаа гэж бодоход нүүрсний илчлэг, чанар нь өөр өөр байна шүү дээ. Түүнийг худалдаж авсан хүн хохирох гээд байна. Биржээр стандарт буюу яг ижил төрлийн бараа зарагдана.

Тиймээс хоорондоо ижил үнэтэй. Харин авч байгаа хүмүүс нь үнэ хаялцаад авдаг. Гэтэл үнэ хаялцаад авсан бараа нь дотроо чанартай, чанаргүй байвал яах вэ.Тийм учраас хэрэв нүүрсээ угаагаад биржээр зарах бол боломжтой. Хөрөнгийн зах зээлийн шинжээч, санхүүч хүний хувьд хэлэхэд энэ тогтолцоог хүчээр 1-2 жил явуулж магадгүй. Буруу зүйл хэзээ нэг цагт хана мөргөөд зогсоно. Цаашаа явах боломж байхгүй. Нүүрсээ биржээр зардаг улс монголоос өөр байхгүй.Бусад улс орон зардаг гэж манай дарга нар ярьдаг. Тэр нь ирээдүйн үнэ дээр суурилсан санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүн. Тэнд нүүрсний болдит солилцоо явагддаггүй. Зөвхөн нүүрсний үнийн савалгаан дээр тоглодог санхүүгийн арилжаа шүү дээ. Хэрэв нүүрс худалдан авч байгаа талд гомдол гарах юм бол олон улсын арбитарын маргаан ч үүсэх магадлалтай.  Харин нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэзээ ч зөвтгөхгүй. Энэ бол авлига, хээл хахуультай холбоотой асуудал. Цаад утгаараа Монголын 3.3 сая иргэнд хүртээлтэй мөнгийг дарга нар хулгайлсан асуудал. Нүүрсний хулгайг зогсоох ёстой. Гэхдээ зогсоосон зүйл нь биржийн тогтолцоо биш юм. Биржээр зараад нүүрсний хулгай арилсан, биржэээр зарахгүй бол хулгай гарна гэсэн ойлголт биш. Биржээр зарахгүй байсан ч хулгай гэдэг зүйлээ хууль хяналтын байгууллага нь ажиллаад алга болго. Ийм л зүйл. Жоомоо алах гээд гэрээ шатаахын үлгэр болж байна.

Монголын нүүрсийг хамгийн их худалдаж авдаг Баяннуурт байдаг ченж компанийн төлөөлөлтэй гурав хоногийн өмнө уулзсан. Тэд монголоос нүүрс аваад түүн дээрээ тодорхой хэмжээний ашиг нэмээд цааш нь зардаг байсан юм байна.

Өмнө нь Баяннуурт 220 ченж компани байсан бол өнөөдөр биржийн тогтолцоотой болсноор 20 компани үлдсэн гэж байна. Үлдчихээд байгаа 20 компани ямар компани байна гэхээр БНХАУ-ын төрийн өмчит, улсын үйлдвэрийн газрууд байна гэнэ. Нэг ёсондоо жижгүүд нь Монголын нүүрсний арилжаанаас гарчихсан байна. Тэд  “Бид хамаагүй ээ. Бид Австрали, Индонез, Орос, Вьетнамын нүүрсийг зараад амьдарчихна. Харин асуудал Монгол Улсад бий болж байгаа шүү. Өмнө нь та нар 220 худалдан авагчтай байсан бол өнөөдөр 20 худалдан авагчтай үлдсэн. Тэд биднийг байхгүй болсны дараа танай нүүрсийг авахгүй гэнэ. Нүүрснийхээ үнийг буулга гэнэ. Тэр үед та нар яаж ч чадахгүй. Атганд нь орон шүү дээ” гэж байна. Тиймээс биржээр нүүрсээ худалдаалах нь огтоос зөв бодлого биш. Би худалдаачин хүн байвал миний худалдан авагчид олон байвал надад ашигтай. Бүр хоорондоо үнээрээ өрсөлдөж байвал сайн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2023-09-20 102.88.70.49

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

МОНГОЛ ХҮН 2023-09-20 103.212.119.56

манай нүүрсний худалдаа нийт эдийн засгаа тодорхойлж байна. ГЭСЭНТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА. ОЛОН НИЙТ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДСАН, УЛСЫН САН ХӨМРӨГ НЭМЭГДСЭН, УЛС ОРОН ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ ГЭМТНИЙГ ГЭСГЭЭСЭН ХУУЛЬ ШҮҮХИЙН ШУДАРГА ШИЙДВЭР ГЭХ ГАР БАРИГДАЖ НҮДЭНД ХАРАГДАХ БИЕТ АЖИЛ АЛГА БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ. ХЭНИЙ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭЭД ЭНГИЙН АРД ИРГЭД НЬ БАЯЖААД БАЙГАА ЮМ БЭ?

Avatar

Золжаргал 2023-09-20 103.57.95.89

Энэ нээх юм мэддэг царайлаад дандаа болохгүй бүтэхгүй гэсэн юм ярина. дандаа өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх юм хийх санаатай!

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.180.160

Дэлхийн банк, ОУВСангийн заавраар нэмж байгаа шүү дээ, МБ хэзээ ч дангаараа дур мэдэн бодлогын хүүг тогтоодоггүй хэмээн ойлгогддог.

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 202.55.191.130

baahan heregtseegui ediin zasagch nertei ba asnuguud

Avatar

Зочин 2023-09-20 192.82.66.209

Энэ муу банди өөрөө баахан банк бустай, хөрөнгө оруулалт маш өндөр хүүтэй босгодог бизнестэй хүн л дээ. Цаанаа үргэлж өөрийнх нь бизнес л явж байдаг, яг үнэндээ эдийн засгийн мэргэжилгүй л нөхөр шүү дээ. Бодлогын хүүг хүчээр бууруулснаас болж банкнаас мөнгө зугтааж банкууд зээл өгөх чадваргүй, гарсан мөнгө бүгд барилга руу цутгаад барилгын үнэ тэнгэрт хадсан даа. Энэ новшийн цаана банкныхан л байгаа. Бодлогын хүү буурснаас хамгийн их хожсон нь банкууд болон барилгын компаниуд шүү

Avatar

Зочин 2023-09-20 66.181.182.95

Энэ н**ш дандаа нийгмийн шуугиан арга хэмжээ бодлогыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлж ашиглах, өөрчлөхийг хичээж асуудлыг дэвэргэу сэнсаци дэгдээж бдаг новшийн хулгайч шүү. Хятад моншолоос нүүрс худалдаж авахгүй нүүрсний үнэ навс унана гэж хуцаад бсан. Хаана бна. Новшийн худалч хулгайч

Avatar

Мөнгө 2023-09-20 66.181.165.234

Мөнгө хүүлээд ашиггүй болчиж үү

Avatar

Үнэн 2023-09-20 59.153.114.88

Үнэн шүү.

Avatar

Зочин 2023-09-20 202.126.88.133

Мулгуу дарга дагасаар дампуурч гүйцлээ дээ. Эдийн засагч нэртэй их хуралд суусан хулгайчууд нь бүгд диплом худалдан авсан эдийн засгийн 'а' байхгүй малнууд. Ломбард өндөр хүүтэй байж их ашиг олдог гээд усан тархиндаа бат нот итгэцгээчихсэн…

Avatar

100% ЗӨВ 2023-09-20 192.82.65.180

бодлогын хүүг 1 хувь хүртэл бууруулах ёстой. өнгөрсөн 30 жилд бодлогын хүү өсөөд л манай улсад үйлдвэрлэл хөгжөөгүй. эдийн засагт хичээлд бодлогын хүүг өсгөх ёстой гэж заасан үнэн. тэгээд бид барууны хичээлээр улсаа хорлосон ч үнэн. гэтэл Хятад улс шийдвэр гаргахдаа хөрсөн дээрээ бууж хэрэгжүүлсэн. бүр манайхаас ч дор ядуу байдалд байхдаа хүүгээ бага л байлгасан. одоо ч бага. тэгээд үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс боллоо доо гэж.

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.93.232

Чи болио одоо

Avatar

Даваа 2023-09-20 66.181.186.38

Энэ нэг нөхөр нүүрсний ашиг сонирхолд орчихсон юм байх даа, байнга л буруу гэж ярина, Энэ Засгийн газрын хийж байгаа хамгийн шударга арга хэмжээний нэг бол биржээр ашигт малтмалаа зарж байгаа явдал, бүр хэдэн их наядаар зөрүү нь гарч улсын төсвийн орлого давж биеллээ шүү дээ, Баяннуурын хэдэн ченж Монголоос хямдхан авсан нүүрсэн дээрээ ашиг хийж зардаг байсан нь биржээр зарахаар ашиг нь улсад орж ирж байна. тэр хэдэн ченжийн төлөө энэ нөхөр боож үхэх нээ,

Avatar

Зочин 2023-09-20 202.126.90.68

Монголд зээл авагчдын ихэнх нь хэзээ ч буцааж төлдөггүй улаан луйварчин хулгайч нар байдаг юм. Тэд нар төр засаг өршөөлийн хууль гаргаасай банкууд дампуураасай гэж харааж залбирсан хулгайчууд байдаг.

Avatar

иргэн 2023-09-20 202.21.117.210

Чи хол очиж хуцаад хонхорт очиж гөлөглөөчээ новшоо амруугаа бэлэн хоол цутгуулж гэдсээ илж хэвтэхгээ юу эдийн засагт ямар ч капиталаар баталгаажаагүй савнаасаа хэтэрсэн бэлэн мөнгө цутгасаар байтал наад улс орон чинь улс гэж хэлэхэд хэцүү эдийн засаг гэж хэлэхэд хэцүү боллоо. Ядаж байхад жаахан ашиг олж байгаа нь шуналын сэтгэл нь далай ууж идэхдээ уургын морь хийхдээ ургаа хад шиг болцон байхад юун бодлогын хүү буулгах бэ өшөө нэммээр байна ойрын хоёр жилдээ хатааж байж цааш хөдлөхөөс аргагүй

Avatar

Нэргүй 2023-09-20 103.254.123.100

уул нь зөв санаа. Гэхдээ ганц нүүрсэн дээр бүх эдийн засаг төвлөрчихсөн байхад эртдэх боловуу…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж