“Нүүрс тээврийн жолооч нар хутганы ирэн дээр ажиллаж байна”

“Нүүрс тээврийн жолооч нар хутганы ирэн дээр ажиллаж байна”

“Нүүрс тээврийн жолооч нар хутганы ирэн дээр ажиллаж байна”

Нүүрс тээврийн жолоочоор ажилладаг 30 настай залуу нэг сарын өмнө /2023.08.19/ “Чалко компанийн гэрээт нүүрсийг ачин, “Эрдэнэс Таван толгой” компанийн уурхайгаас гараад ачааны овоолго нүүрсийг тэгшилж байхдаа ачаан дээрээсээ унаж, хүнд гэмтжээ.  Түүнийг наймдугаар сарын 21-нд нисдэг тэргээр Гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн байна. Нүүрс тээврийн жолооч нарын ажиллах нөхцөл хүнд, зориулалтын хувцас хэрэгсэлгүй ажилладгаас олон жолооч эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг түүний ар гэрийнхэн хэлсэн юм. Яг энэ байдлаар  зургаан жолооч машинаас унаж, бэртэл авсан бол 12 жолооч амь насаа алдсан байна. Ингээд түүний ах О.Бадар-Ууганаас дүүгийнх нь биеийн байдлын талаар тодрууллаа.


-Та хэдэн жил нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байна вэ. Хамт ажиллаж байсан дүү нь хүнд гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж сонслоо. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөөч?

-Би 2017 оноос нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байна. Харин манай төрсөн дүү 2018 онд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 2020 онд цар тахлын үед өнжиж байгаад өнгөрсөн хавар богинын тээвэрт явсан. Дүү минь компанидаа 2023 оны наймдугаар сард жолоочоор ажилд орсон юм.

Гэтэл 2023 оны наймдугаар сарын 18-19-нийг шилжих шөнийн үед ачсан нүүрсээ тэгшил гэсэн “Говь хангайн хөдөлмөр”, “Чалко” компанийн тавьсан шаардлагын дагуу 4.5 метрийн өндөрт ажиллаж байгаад унаж, маш хүнд гэмтсэн.

Тухайн үед би дүүтэйгээ хамт байсан. Машины доор зогсч байхад машины дээрээс толгойгоороо хүчтэй унаад ирсэн. Манай том ах, хамаатны дүү жолооч маань Цагаан хаднаас ирчихсэн, дүү бид хоёр 31 дэх километр зам дээр уулзчихаад, дөнгөж салсан байсан. Буцаад ах дүү хоёроо дуудаж, эмнэлгийн байгууллагад хандахад нэг цаг гарам болж ирсэн.

-Одоо төрсөн дүүгийнх нь биеийн байдал хэр байна вэ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юу?

-Дүүг маань Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлгээс нисдэг тэргээр зөөвөрлөж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан учраас машинаар тээвэрлэх ямар ч арга байхгүй. Онгоц хайж, 7.8 сая төгрөгийн зардлаар Улаанбаатар хотод яаралтай хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтэж, дараагаар нь хувийн эмнэлэгт бас 10 хоног хэвтэж байна.

Ер нь дүүгийн минь биеийн байдал хүнд байна. Ослын улмаас хоёр уушги нь усжилттай, хавирга, эгэмний яс нь хугарсан.

Тархины хагалгаанд орж гарч ирээд цус хуралттай байна гээд олон эм тариа хийлгэсэн. Эмч нар дүүг маань цаашдаа ажил хийх боломжгүй гэсэн. Дөнгөж 30 нас хүрсэн дүү минь эрүүл мэндээрээ хохирч үлдлээ.

-Өмнө нь ийм осол хэр гарч байсан бол?

-Ер нь ганц манай дүү гэлтгүй иймэрхүү ослын гарч, олон жолооч эрүүл мэнд амь насаараа хохирдог. Өмнө нь бас нэг жолооч машин дээрээсээ унаж, бэртсэн.

Албаныхны зарим тоог харж байхад 12 жолооч нас барж, зургаан жолооч хүнд гэмтэж бэртсэн гэсэн байна лээ.

Нүүрс тээврийн жолооч нар цар тахлын үеэр хоёр хаалгаа лацдуулж, олон давхар амны хаалт, зориулалтын хувцас өмсч, эрхээ хасуулдаг байсан. Одоо ч ажиллах нөхцөл маш хүнд байна. Замыг нь энд тэнд хаачихсан, битүү бужигнасан шороон дунд л ажилладаг. Жолооч нарыг хүн гэж бодохгүй, хутганы ирэн дээр л ажиллуулж байна.

-Компанийн зүгээс овоолготой нүүрс оруулахгүй гэдэг шаардлагыг тавьдаг юм уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ээлжийн ковшийн операторуудын ачиж өгсөн нүүрсийг жолооч тээвэрлэнэ. Заримдаа эксковатор нь нүүрс ачихдаа дараад, тэгшлээд өгчихдөг. Би сая ковшоор нүүрсээ ачуулахад бас л жаахан овоолготой ачсан.

Урагшаа Цагаан хаданд “Говь хангайн хөдөлмөр” компанийн гадна очиж, машин дээрээ гарч, овоолсон нүүрсээ тэгшилнэ.

Тэгэхгүй бол нүүрс буулгахгүй гэдэг. Энэ асуудлыг л болиулмаар байна. Энэ хоёр компанийн тавьсан шаардлагаас болж, ямар ч  хамгаалалтгүй жолооч нар их хохирч байна. Жолооч нарт малгай хантааз хоёроос өөр ажлын хувцас, хэрэгсэл гэж алга. Урагшаа богинын тээвэрт овоолготой нүүрс оруулж л байдаг.

-Нүүрсээ биржээр гаргаж эхэлсэн нь нүүрс тээврийн жолооч нарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Нүүрс биржээр гаргаж байгаа нь бидэнд нэг их нөлөөлөхгүй. Жишээлбэл, богинын тээвэрт ажилдладаг жолооч нарын унаж байгаа машин нь С зөвшөөрөлтэй бол бөөн баяр. Хэрэв С зөвшөөрөл гарахгүй бол нэг, хоёр улирал амарна. Жолооч нар “Чалко” компанитай нэг тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр тээвэрлэнэ гэснээр цалинждаг учраас нарийн ширийн мэдээлэлгүй байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.182.37

Нүүрс тээврийн ХХКомпанийн захиралууп, менежерүүдэд их учир бий

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-20 66.181.161.111

Нүүрс тээврийн жолооч нарыг ХАБ хаана юу хийж байгааг шаардах нь зүйтэй болов уу? Иргэд бидний ар гэр нөхөрүүд тэнд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа тул шаардах эрх бидэнд байна гэж үзнэ. Нүүрсээ хятадын хилээр хэдэн мянган тонноор нь гаргадаг хэрнээ түүнийг ачиж тээвэрлэж байгаа жолоочийн аюулгүй байдлыг яагаад хангахгүй байна вэ? Баялагаа ухаад гаргаж байвал барьж яваа жолоочийн амь нас хамаагүй гэж үзэх үү? Эрдэнэс Таван толгой компани!!!!

Avatar

Нэргүй 2023-09-20 202.55.191.130

amarhaan shiideltei ed shd, trosson hets deeguur ni tataad, ternees ni guideg buseer uyatai bhad yamar ch unalt bhgui

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.160.104

Төмөр зам гацаасан л** жэнко, бээнз бандааш гишүүн хүүхэн

Avatar

Зочин 2023-09-20 202.21.107.8

Нөхцлий нь хүлээн зөвшөөрөөд ажиллаж бгаа гэж ойлгодог. Чадахгүй бол болих сонголт бас бий

Avatar

Зочин 2023-09-20 66.181.161.185

Одоо угаасаа нүүрс тээврээ зогсооё. Бүгдийг галт тэргээр зөөдөг болоё.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.182.37

Хуцна биз, үлдсэнийг нь чи тэжээх үү

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.108.42

Схан2

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.93.232

НҮҮРС ТЭЭВРИЙН МЕНЕЖЭРҮҮДИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ МАШ ЧАНД ХАТУУ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.108.42

бла бла бла

Avatar

Зочин 2023-09-20 66.181.184.126

Нүүрсний жолооч нар бол монголд хулгай, авилгал, тонуул хийхгүй мөрөөрөө амьдарч байгаа нийтлэг дүр төрх.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Нэргүй 2023-09-20 178.235.177.78

Hulgaich battulga tomorzamyg gazaaz opon huniig hohiroson doo uhez dald orohtun

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.176.226

захирал мэнэжэрүүд н жолооч нарын ажлын хөлсөн ажилдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж