Жижиг чулуугаар томыг буюу буруутай хохирогч М.Бадарч

Жижиг чулуугаар томыг буюу буруутай хохирогч М.Бадарч

Жижиг чулуугаар томыг буюу буруутай хохирогч М.Бадарч

Төрийн наадамд хэн түрүүлэх вэ гэх наадмын таавартай зэрэгцээд хэнээс допинг илрэх вэ гэдэг нь бас нэг таавар болоод удаж байна. Хэдхэн жилийн улсынхаа баяр наадамт түрүүлж, хотол олноо баясгаж байсан Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрснээр бөх сонирхогчдын дунд багагүй шуугиан тарьж байлаа. Энэ жил мөн адил түрүү бөх маань допингийн шинжилгээнд бүдэрсэн нь багагүй дуулиан, маргаан болж буй юм. Бөх хүн бүдүүн өвсөнд гэх зүйр үг байдаг бол өдгөө бөх хүн допингид гэдэг хэлц үг ч хэдийнэ гарчээ.

Аймгийнхаа /Архангай/ зуун жилд улсын наадмын түрүүтэй очиж байсан М.Бадарч А сорьцтойгоо ч санал нийлээгүй тул Өмнөд Солонгосыг зорьж, итгэмжлэгдсэн лабораторид нь өөрийн биеэр очиж, Б сорьцын шинжилгээний үйл явцыг нүдээрээ харсан сурагтай.

Бүдүүлгээр өгүүлэхэд наадмын есийн давааны дараа М.Бадарчийг допингийн хяналтын өрөөнд шээлгээд шээсийг нь А, Б сорьцны саванд хийсэн гэсэн үг. А сорьцыг эхэлж шинжлэн тамирчин тухайн хариутайгаа санал үл нийцвэл Б сорьцыг нээн шинжилнэ. Тэрнээс биш  Өмнөд Солонгос явж, дахин шинжилгээ өгсөн гэж ойлгож болохгүй.

М.Бадарч сүүлийн жилүүдэд тогтвортой сайн барилдаж байсан түүнийг допинг хэрэглэсэн гэхэд итгэх хүмүүс бэрх. Гэтэл шинжилгээний хариу эерэг гарсан нь үндэсний бөхийг цаашид спорт хэлбэрээр хөгжүүлэх үү эсвэл наадам маягаар явуулах уу гэсэн маргаан үүсгээд байгаа юм.  Хэрэв Б сорьцын хариу А-тайгаа таарвал М.Бадарч мухардалд орно. Гэхдээ түүнд эрхээ хамгаалах, Монголын бөхийн гэлтгүй спортын салбарт салхи оруулах хүч, боломж байна.

М.Бадарч допинг хэрэглэсэн нь буруу ч, баяр наадмын зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бүхэлдээ хууль бус, дүрэм журмаа зөрчиж ажилласан.

Шинжилгээ авах үйл явцаас энэ бүхэн эхлэлтэй. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярихдаа "Баяр наадмын өдрүүдэд допингийн шинжилгээг тагнуул, цагдаа, АТГ, сурын холбоо, үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж 32 бөхөөс авсан. Тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд сорьцуудыг лабораторид хүргэх хүртэл бичлэг хийж, баталгаажуулсан. Илгээмжийг лабораторид хүргэх хүртэл баталгаажуулсан гэсэн үг" гэв.

Гэвч WADA-ийн дүрмэнд зааснаар шинжилгээ авах үйл явц, хяналтын өрөөнд зөвхөн тамирчин, тамирчны багийн эмч эсвэл дасгалжуулагч, шинжилгээ авах үйл явцыг хянах эрх бүхий лицензтэй эмч, тэмцээний зохион байгуулах хорооны төлөөлөл, шаардлагатай тохиолдолд орчуулагч орно гэж заажээ. Харамсалтай нь Монголд хууль хүчнийхэн, төрийн оролцоо дэндүү их байгаа нь допинг хэн нэгнийг намнах хэрэгсэл болж хувирсан уу гэсэн хардлага төрүүлж байна. Мөн хяналтын өрөөнд камер байршуулсан нь хувийн нууц, тамирчны эрхийг зөрчсөн үйлдэл билээ.

Төр шинжилгээ авах үйл явцаас эхлээд зарлах хүртэл үйл ажиллагаанд оролцсон бол яах вэ? Хэний хариуг зарлах, хэнийхийг дарах вэ гэдгийг төр шийддэг үү?

Ингээд анхнаасаа л шинжилгээ авах үйл явцаасаа алдаа гаргасан. Үүний дараа шинжилгээний хариуг олон нийтэд мэдээллэхдээ ч мөн дүрмийн дагуу ажилсангүй. Өнгөрсөн оны төгсгөлд Монгол Улс допингийн эсрэг үндэсний дүрмээ баталж, тоглоомын дүрмийг нэг болгосон. Харамсалтай нь цагаан дээр хараар баталсан дүрмээ дагаж мөрдсөнгүй.

Наймдугаар сар гараад л амарч дууссан монголчууд хэнээс хориотой бодис илэрсэн бэ гээд хэлэлцээд эхэлсэн. Удалгүй М.Бадарч, Ц.Бямба-Отгон гэх нэрс яригдаж эхэлсэн. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг сүүлдээ М.Бадарч гэж ярих нь ихэсч, сүүлдээ хэвлэлийн мэдээллийн байгууллагууд "эх сурвалж" гэх нэрийн дор М.Бадарч гарцаагүй гээд зарлаад эхэлсэн. Энэ бол дүрэм зөрчсөн үйлдэл. Зохих эрх бүхий байгууллага нь зарласангүй.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн "14.5.Мэдээллийг хүлээн авах, танилцах эрх бүхий байгууллагууд (Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо, Спортын үндэсний холбоо, баг зэрэг) өөрт байгаа мэдээллээ Үндэсний допингийн эсрэг байгууллагыг энэ дүрмийн 14.9-д заасны дагуу нийтэд мэдээлэх хүртэл гадагш задруулахыг хориглоно" гэжээ.

Харамсалтай нь задруулчихсан хэрэг. Монголын хөрсөн дээр наадмын үед спортын үндэсний холбоо гэдэг нь баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар комиссыг хэлнэ. Тэгэхээр мэдээлэл анх задалсан байж бол хоёр л эрх бүхий байгууллага байна. Нэгдүгээрт, МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага. Хоёрдугаарт, бөхийн салбар комисс. Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээний хариуг МОНАДА руу цахимаар илгээдэг. Харин МОНАДА-ийн зүгээс баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар комисст танилцуулдаг. Ингээд үзэхээр хэдхэн хүний дунд л энэ бүх асуудал яригдана.

Ингээд асуудал дууссангүй. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9.Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу тамирчин болон бусад этгээд, энэ дүрмийн 14.2-т заасны дагуу зохих допингийн эсрэг байгууллагад мэдэгдсэний дараа дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан тамирчин, хориотой бодис, хориотой арга, дүрэм зөрчигдсөн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар болон тухайн тамирчинд түр түдгэлзүүлэх шийтгэл оноосон талаар олон нийтэд мэдээлж болно" гэжээ.

Гэтэл Монголд наймдугаар сарын 21-ний өдөр хаанаас мэдээлэл хийсэн бэ гэхээр бөхийн салбар комисс хэвлэлийн бага хурал зарлаж, нэг бөхөөс хориотой бодис илэрсэн гэв. Дүрмийнхээ дагуу бол үндэсний допингийн эсрэг байгууллага мэдээлэл хийн тэдний амнаас энэ үг унах ёстой байжээ. Үнэндээ сүүлийн үед МОНАДА үндсэн ажлаа бус өөрсдийгөө зөвтгөх, асуудлыг булзайруулах ажлаа л хийж байна.

Зөрчил үүгээр дууссан гэвэл үгүй. Тус хэвлэлийн бага хурлын үеэр бөхийн салбар комиссын зүгээс "Энэ жил 512 бөх барилдсан. Үүнээс 32 бөхөөс шинжилгээ авсан, хариуг нэгтгээд илгээжээ. Үүнээс нэг бөх допинг хэрэглэсэн гэдэг хариу ирсэн байна. Бөхийн нэрийг зарлах болоогүй, түүнд өөрт нь мэдэгдэнэ. Өөрөө Б сорьцыг дахин шинжлүүлэх, эсэхээ шийднэ. Үүний дараа албан ёсоор хариуг зарлаж, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм" гэж ярьжээ. Бас л зөрчил.

Эхлээд 31 бөхийн хариу ирээд сүүлийн ганц хариу наймдугаар сарын 21-нд ирсэн даруйд бөхийн салбар комисс мэдээлэл хийв. Ингэхдээ тухайн бөхөд эхлээд мэдэгдэх бус хэвлэл мэдээллийнхэнд зарлав. Өөрөөр хэлбэл, тухайн бөх шинжилгээнд бүдэрсэн гэдгээ хэвлэлийн байгууллагаас мэдэж байгаа хэрэг. Хувийн нууц, тамирчны эрх ноцтой зөрчигдсөн гэдгийг эндээс тодорхой мэдэж болно.

Энэ жилийн допингийн маргаан ингээд дуусахгүй. М.Бадарч өчигдөр Б сорьцоо нээсэн гэхээр хариу гартал 72 цаг байна. Хариу А-тайгаа таарвал М.Бадарч арслан цолоо хураалгах ч амар өгөхгүй биз.

Юуны өмнө спортын арбитрын шүүхэд хандан эрх нь зөрчигдсөн талаараа гомдол гаргах хэрэгтэй. Тэрбээр хориотой бодис хэрэглэсэн буруутан боловч нөгөө талдаа дүрэм, журмаа зөрчсөн эрх бүхий байгууллагуудын хохирогч билээ.

Энэ хэрэг зөвхөн М.Бадарч гэдэг ганц бөхийн хэрэг биш. Цаашлах тусам Монголын спортын салбарт бугшсан том асуудлыг хуу татах олсны үзүүр юм. Бид та бүхэндээ дараагийн цуврал нийтлэлээрээ хөшигний цаана ямар асуудал үүсээд буйг, шийдэл нь юу болохыг илүү тодорхой тайлбарлах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
30
ЗөвЗөв
11
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 202.9.46.188

залуу бөхчүүдийг хахуулгүйгээр дээш нь гаргахгүй дараад бгаа юм биш үү! Чадалтай залуусыг хэлмэгдүүлэх нэг арга бнадаа тэр допингд ордог эмнүүдийг нь ууж идэх юманд нь хийчихээд бна даа Өөрсдийн хүнээсээ хоол хүнс ус ундаагаа бариулж идэж уух хэрэгтэй болждээ

Avatar

irgen 2023-09-20 66.181.185.113

Badarchiig demjij bna. dyrem juramiinhaa daguu ajillaagyi MONADA buruutai.deej sorits soligdoh magadlal 100% ium bn. deer n yndesnii ov soyoliin esreg iim yil ajilgaag bolimoor ium naadam bol naadam

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.161.132

Допингын асуудал ямарч нөхцөлд допингын эсрэг төвтэй холбоотой юм шиг бодогдоод байх юм Бадарч сүүлиин хэдэн жил тогмол шөвгөрч барилдаж байгаа хүн шинжилгээ авах 5ын даваа хүртэл барилдахаар чадвартай гэдгээ мэдсээр байж допинг хэрэглэж баригдах хэрэг юу билээ Хэрэв хэрэглэсэн бол допингын эсрэг төвиин хүмүүс түүнииг нь аргалж өгнө гээд аргалж чадаагүй байх магадлалтай Эсвэл хэн нэгнии захиалгаар Бадарчиин шинжилгээг допинг хэрэглэсэн хүнии шинжилгээтэй сольсон байх боломжтой Иим л 2 зам байна

Avatar

Зочин 2023-09-20 103.254.123.172

А г нь допинготой гэсэн бол Б г бас л нэр нүүрээ бодоод допинготрй л гэнэ ш дээ хэ хэ/ допинггүй байсан ч / . Нэгэнт нэртйг нь заралсан бол бас л Төр нь тэрийгээ хамгаалах гээд л элдэв юм болох байх. Анхнаасаа хугацаандаа журмаараа зарлаагүй бол допинггүы л гэсэн үг.

Avatar

лхагва очир 2023-09-20 66.181.185.201

бидний нэг адгийн зан бол хэзээч үнэний талд зогсож чададгүй байдал. Хэрэв үнэн бидэнд хамааралтай хүнд тулаад ирвэл түүнийг мэдсээр байж худал болгох гэж оролддлог. Ийм нөхцөлд сайхан ирээдүйг мөрөөдөөд хэрэггүй. Тэр сайхан бидэнд хэзээч ирэхгүй. Бадарч хулгайч луйварчин хууран мэхлэгч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч жигшэн зэвүүцэж үзэн ядаж чаддаг болсон цагт бидэнд сайхан ирээдүй ирнэ ээ

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.88.232

НУУЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХУЙВАЛДААН ГЭЖ БОДОЖ БАЙНА

Avatar

Равсал 2023-09-20 202.9.40.44

Шударга ёсыг нутгархах үзлээсээ дээш нь тавь. Хангайд бол харамсалтай байгаа. Ирэх наадмаар бас нэг допингтой нөхөр гарч ирээд олон хүний замд саад хийх вий? Тэгэхээр хоригийг нь 4-8 жил болго. Цолыг нь 8 сард олго. Олгодог байр машинаа 8 9 сард өг.

Avatar

Зочин 2023-09-20 59.153.113.206

Тогтвортой сайн барилдаж байсан гэж яаж бичиж чадаж байнаа өмнө нь улсад хоёрхон шөвгөрсөн, зааланд мөн адил хоёр түрүүтэй байж улсад түрүүлж чаддаггүй л байхгүй зааланд хорь гаран түрүүний заан түрүүлж чадахгүй л байна

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.88.97

hutsahgvi tsoliin huraaj avaa ugaasaa buhchvvd doping heregleed tvrvvleed bgaa ni barildaj bga yavzad medegdeed bgaa shvv hvnii bieiin yadrah sulidah hurd hvchnii stantard sudaldag boloochee badarch oyunbold 2 yag adilhan hvchtei bas hurdtai bsan shvv.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.161.12

оюунболдыг ч тэр баллаж бн даа. барилдаг л дээ. аврагыг нь хураасан, 8 жил эрх хасах ч гэх шиг. урьд хожид байгаагүй шийтгэл.
бөхийн холбоо өс хонзогнол бүр цаашлаад түрүүлсэн нэгнийг намнах зорилготой ёрын газар болж.

Avatar

ЗОЧИН 2023-09-20 139.5.219.72

ЯПОНЫ СУМО СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БОЛ ШУУД СУМОГООС ХӨӨДӨГ БАЙГАА !!! ЯМБЫГ НЬ ЭДЭЛЖ ЧАДДАГ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ЯЛАА ҮҮРЧ СУР !!!

Avatar

Нэргүй 2023-09-20 59.153.113.165

enenii tcoliig huraahgui bol oyunboldiin awarga tcoliig egjeerei za ta nar

Avatar

33 2023-09-20 202.131.238.26

Японы сумо дэлхийн спорт биш гэдэг утгаараа допингийн шинжилгээ авдаггүй гэсэн. Тэгэхээр үндэсний бөхөөс авч байх нь хир оновчтой бол. Үүний цаана бөхчүүдээ хамгаалах гээд зөндөө асуудал бий.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.88.97

avahgvi bol ireh jil chi bid 2 doping hereglej vzvvr tvrvv avna shvv hu ireh jil avah esehiin medeed heleerei

Avatar

Зочин 2023-09-20 202.126.88.76

Монгол наадам бол зугаа цэнгэл төдий зүйл огтоос биш ээ. Наадам бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, бүхнээс нандин өв соёл тул бөх морь сурын оролцогчдоос допинг илэрвэл ял оноодог хатуу хуультай болох ёстой. Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон цолыг ялаар солих хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-09-20 103.212.118.210

Бадарчийн төлөө ард түмнээ , төрийн байгууллага , сэтгүүлчээ буруутгах ямарч үндэслэлгүй Харин ч эдгээр хүмүүс ДОПИНГИЙГ ЖИГШИН ЗЭВҮҮцЭЭД дуугараад байгаа юм. Ардын наадмыг ард түмний мөнгөөр хийдэг.Тэднийгээ хуурч мэхлээд яах юм бэ. Тэр жилийн наадам тэр чигтээ худлаа болж олон олон бөх хохирч байгааг ойлгохгүй байна уу.Би бид ДОПИНГТОЙ БӨХ хараад үзээд үндэсний уламжлал юм гээд суух ёс зүй , бахархал байхгүй шүү. Допинг хэрэглэсэн бөхийн БУРУУТАЙ САНАА СЭДЭЛ , ЁС ЗҮЙН буруу шүү.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.88.97

yaag vnen yarij bna shvv busdiinha bolomj hulgailj bna bas ard tvmnii tatvariin mungiig shagnal bai bolgoj ugch bna

Avatar

Жу 2023-09-20 202.126.90.101

Бадарч допин шааждээ эргүү мал

Avatar

Нэргүй 2023-09-20 139.5.216.196

Шинжилгээ ингэж гараад байхаар яах ч билээ.
ОГТ ЯДРАХГҮЙ ӨӨР БАЙСАН ЮМАА ДААНЧ
ОЮУНБОЛД ТҮРҮҮЛЭХДЭЭ ТАСАРХАЙ БАЙСАН
ШИНЖИЛГЭЭГ АРГАЛНА ГЭЖ ТООЦООЛДОГ
БАЙСАН НЬ БОЛООГҮЙ БАЙХ ЭД НАР

Avatar

Баяр 2023-09-20 66.181.161.8

тарианы хүүхдүүд

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.92.163

үндэсний бөх бол спорт биш юм. тиймээс допинг эн тэр хамаагүй. энэ бол өв уламжлал, монгол хүний ялгарал юм шүүдээ

Avatar

Зочин 2023-09-20 66.181.191.154

Зарим этгээдүүд зориуд маргаан дэгдээж байгаа. Холбогдох хэд хэдэн газар харж шинжлүүлсэн байна, өөр яах юм. Энэ бол эцсийн хариу мөн. Дээр нь камертай. Үг дуугүй хүлээх ёстой. Хэн ч ингэж зутгээд байж чадна.

Avatar

Нэргүй 2023-09-20 193.170.51.67

бүх юмаа ном журмын дагуу хийдэг байсан бол юу гэж ингэх вэ дээ. тэр монада болон наадам зохион байгуулах комисс т ордог бөх мэддэггүй хүүхдийн төлөө газар гэх мэтийн байгууллагын юмнуудаө болиоч ээ..

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.189.248

Гэмтэл бэртлээ эдгээх нэж эм ууснаас болсон гэх юм тэгвэл бөх спортынхноос бусад бэртсэн хүиүүс бүгд допинг хэрэглэдэг болж байна уу ноднин ээж минь хөлөө хугалаад эмчийн зөвлөснөөр баахан витамин уусан одоо ээж минь допингтой болж таарах уу бусдруугаа буруугаа битгий чихэл дээ

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.188.49

gehdee eej chine barildahgui bizdee

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.225.197

odoonii bohgchuud gej uurag vitamin hereglehgui bol yavtsgui bolj dee uhsen hatsanii chin buh

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.225.197

baastai guzee bishdaanuud uusan idsen ni ilrehgui gej boddog yum baih daa

Avatar

ЗОЧИН 2023-09-20 66.181.187.120

допинг шаасан л бол дуусаа өөр хэнээс буруу хайгаад байгаа юм вэ

Avatar

Зочин 2023-09-20 202.126.88.76

Ийм арчаагүй юм бичиж яадаг байнаа. Допинг хэрэглэсэн бөх бол монголын нандин өв соёлыг, нийт монголчуудыг гутаан доромжилсон үйлдэл тул шоронд ял эдлүүлж,
барилдах эрхийг бүрмөсөн хасвал шударга ёсонд нийцнэ..

Avatar

Иргэн 2023-09-20 66.181.183.234

Том бөхчүүд дийлэхгүй болохоороо Залуу бөх чүүдээр тахил өргөхөө болиоч !!!!!чадахгүй бол Монгол бөхөө бүр болиоч эргүүнүүүдээ Залуучууд хэлмэгдүүлээд л байх юм !!!!!Баяр болж байхад хүн ардаа шээлгээд зогсох та нар хэн вэ -бас Авилгачидуу !!!!!!!????????ёстой дүүрсэн монголчууд сөнж бна даа аьилганд !!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.207

Монголоос өөр оронд очиж барилдахгүйгээс хойш зүгээр наадам утгаар нь л байлгамаар бна шдээ. Жил болгон л хэдэн бөхийн шээсэн дээр л бөөн хэрүүл болчих юм. Хэрэглэх нь хэрэглээд л барилдана биз, хэнд хамаатай юм. хэрэглээд хэрэглээд дийлэхгүй бол яахав дээ. Олон улсын тэмцээн уралдаагд оролцдог бол хамаа алгөө. шинжлэх л хэрэгтэй. үндэсний спортод бол шад хэрэггүй ажил. бөөн баяр хөөр шагнал урамшуулал болчихоод ингэсэн тэгсэн гэхээр одоо яахын. өгсөн юмаа буцааж авна гэх юм уу

Avatar

Зочин 2023-09-20 202.55.188.82

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ДНХ-ГИЙН ШИНЖИЛГЭЭТЭЙ НЬ ХАМТ ХИЙЛГЭДЭГ БОЛБОЛ ЭНЭ СОЛЬСОН БАРЬСАН ГЭДЭГ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ. ҮҮНИЙГ ЭНЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ЭРХ БҮХИЙ ХҮМҮҮС НЬ ЗОРИУД САНААЧЛАХГҮЙ БАЙГААТАЙ Л ХОЛБООТОЙ БОЛОВ УУ ДАА!!!

Avatar

Зочмн 2023-09-20 66.181.161.172

Үндэслэлгүй юм бичих ээ болиочээ

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.124.134

Допинг хэрэглэсэн нь тогтоогдчихоод байхад элэг бүсээ тайлахгүй гүрийгээд зогсдог, энэ тэнэг бөгөөд жудаггүй, ёс суртахуунгүй байдлаа "Би хохирсон" гэж тайлбарладаг хүмүүс Дэлхийд Монгол бөхчүүдээс өөр байна уу? Ийм тэнэг болохоор яаж олон түмнийхээ хүндэтгэлийг хүлээж, энэ өв соёл чинь цаашаа дамжих болж байна? Жилээс жилд ийм асуудал гарсаар байгаад Бөхийн нэр хүнд шалаар нэг уналаа.

Avatar

зочин 2023-09-20 66.181.166.196

МОНАДА, МҮБХ-нд асуудал байгаа нь үнэн, гэхдээ энэ бол Оюунболд, Бадарч мэтийг цагаатгах шалтгаан биш, Бадарч одоо Оюунболдын замаар замнадгаараа замнана, харин тэр МОНАДА, МҮБХ мэтэд үүрлэсэн муу муухайгаа яах нь дараагийн асуудал, энэ асууудлыг шийдэхгүй бол дараа дараагийн наадмаар ч допингийн тоглоом үргэлжилнэ

Avatar

Нэргүй 2023-09-20 107.123.49.95

Хэдэн хоосон толгойтой рекетчидын гар хөл, допингийн махан бөмбөгтөө хууртаад З-4 өрөө байр, Ланд 300 бэлэглээд л бай.

Avatar

hehe 2023-09-20 202.180.218.37

Нээрээ үнэн шүү. Энэ бол ганц Бадарчийн асуудал биш, болоод байна. Асуудалыг ул суурьтай судалж, нэгдсэн шийдэл гаргах хэрэгтэй байх. Ард түмэнд ч бас тодорхой тайлбар зайлшгүй шаардлагатай. шинжилгээ хийдэг лаб-ыг бас цаашид солих зэрэг арга хэмжээ авсан дээр байхаа.

Avatar

Зочин 2023-09-20 66.181.161.30

Допингийн шинжилгээний хариу 30 хоногийн дараа гарна гэдгийг л ойлгохгүй байгаа юм даа. Олон улсын тэмцээнд оролцдог тамирчид маань энэ талаар мэдэж байгаа. Тэнд өгсөн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг юм бол.

Avatar

Цэгмид 2023-09-20 202.126.89.152

Үндэсний бөх бол их спорт биш. Эрт үеэсээ наадам цэнгүүний нэг л хэлбэр төрөл юм. Эрийн гурван наадам гэдэг учирч тийм юм. Сүүлийн жилүүдэд үндэсний бөх, хурдан морь мөнгөтэй хүмүүсийн хэрээс хэтэрсэн хийрхэл болсон. Олон нийтээрээ үүнд ихээхэн дургүй болсондоо. Бөх морь нэмэлт тэжээлээр өрсөлддөг жинхэнэ монгол бөх хурдан морь биш болсон нь гунигтай яа.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.108.1

Оюунболд :::Бадарч нар юу ч идэж уугаагүй ээ…Увсын БӨХ ..БӨКЧҮҮД Л ДОПИНГ мэдэж байгаа …Увсын сурвалжлагч л мэдэж КЭЛЖ байгаа ЁМ өө…

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.88.172

Өнөрцэцэг Увс юм уу

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2023-09-20 59.153.115.254

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД РУУ БУРУУГ ЧИХЭХ ГЭЖ УЛАЙРАХ ХЭРЭГГҮЙ. БӨХЧҮҮЛ НЬ ДОПИНГ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬЧИХ.ИНГЭЭД Л ГҮЙЦЭЭ. БАДАРЧ "БӨХ БҮР ХЭРЭГЛЭДЭГ УУРАГ, ВИТАМИНЭЭС ДОПИНГ ИЛРЭВ ҮҮ" ГЭСЭН БАЙНА ЛЭЭ. ТЭР Л ОРТОЙ ДОО. ЭМЧ НАР ЯМАР БОДИС НЬ ХОРИОТОЙ, ХОРИОГҮЙГ, ЯМАР УУРАГ, ВИТАМИНД ЭНЭ ХОРИОТОЙ БОДИС НЬ БАЙДГИЙГ ХЭЛЭЭД ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ. БӨХЧҮҮЛ НЭГ ИХ САНААТАЙ ХЭРЭГЛЭЭД БАЙГАА НЬ ЮУ Л БОЛДОО. ГЭМТЛЭЭ ЭДГЭЭХ ГЭЭД ЯНЗ БҮРИЙН ЭМ УУГААД АСУУДАЛД ОРЖ БАЙЖ МЭДНЭ.

Avatar

Нэргүй 2023-09-20 43.228.129.131

Допингийн эсрэг төв гэх хэсэг бүлэг хувь хүмүүсийн ТББ-д тэр шинжилгээ нь 96 цаг байж байгаад Солонгос руу явсан гэж байгаа, энэ хугацаанд тэдгээр хүмүүс юугаа хийж тийм хугацаанд савтай шээснүүдийг хадгалав. Энэ бол маш ноцтой асуудал шүү.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.176.109

32 хон бөх чинь хоорондоо чинийх зүгээр үү минийх зүгээрээ гээд л ганц хүн юм бол тодороод л ирнэ здээ

Avatar

шал тэнэг 2023-09-20 66.181.183.114

допинг хэрэглэхээ л больчих. ямарч асуудал үүсэхгүй цэвэр. хэрэглэчихээд илэрснийг мэдчихлээ гэх. мэдэх гээгүй яасан болж байнаа.

Avatar

Ene setguulch henii tald ajilaad bnaa 2023-09-20 202.179.21.214

ZAHIALGAAR YM BICHEED BNU GJ HARLAA BI BUH UZEHEE BGA 20 JIL BJ BNA YAG UNENDEE BUH BARILDDAG AHTAI TER MANI BARILDAH BOLISON AIMGIIN ARSLAN HUN ODOO SHIG AIMGIIN ARSLAG HUNDELDEG BGAAGUI TUHAI UYED GETEL TER AH MANI YARIDAG BSAN UURAG UUGAD BHIIN ENE BUH CHUUD TGD JIN NEMEED NAADAM TUHUUR UUNIIGEE HORIIG GARGANA GJ AIMAAR ACHAALAL AVDAG TGD NAADMAAR YAVAHGUI BNA GJ 2005 OND SHU TER NI YU YM GJ ASUUSAN DOPIN SHDE GJ BLA ODOO BUGD MEDDEG BSON SHDE ENE BUH MORIO ODOO SURTALCHLAHAA BOLIO

Avatar

Нэргүй 2023-09-20 178.235.177.78

Sergeesh hereglesen teneg bn daa tsolyn huraagaad ambaardad yavuul jun surtej amisgaa vee

Avatar

Иргэн 2023-09-20 66.181.176.56

Оюунболдын балаг.. Ядаж буруугаа хүлээж сураасай тэнэгүүд.

Avatar

Үүлэн цэнхэр 2023-09-20 103.57.93.135

Бөхтэй холбоотой бусармаг ажиллагаа хэдий болтол үргэлжлэх юм бол? Үндэсний бөхийн холбоо нь ямар ажил эрхэлж суудаг юм бол? Нэг хэсэг найраа гээд хахууль л явж бсан байх шүү. Сүүлдээ ил цагаандаа гарч нэртэй бөхчүүд нь өвдөг шороодоод тэр давааныхаа мөнгийг хэд нугалж өсгөөд авчихдаг болсон юм биш үү? Энэ бол миний хардалт….

Avatar

Нэргүй 2023-09-20 188.162.254.24

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэмэх 2023-09-20 202.5.202.36

Манайхан их сонин улс шүү. Энэ хүн ямар нэг бэртэл гэмтэл өвчин зовлонгоос болж эм тан хэрэглэсэн байж болно доо.. Тэр допинг гэдэг нь бүгд л хэрэглэдэг гэсэн биздээ. Ганцхан хор оо яаж тайлах вэ гэдэг дээрээ л толгой ажиллуулдаг гэж дуулдсан шдээ. Эсвэл заавал Увсаас түрүүлж байх ёстой юм уу. Энэ бөх нэг л хачин боллоо доо. Зориуд хорлоод байгаа ч байж мэд.

Avatar

Дэл 2023-09-20 202.55.188.117

Сүртэй юм олимп дэлхийн алтан медаль хураалгах гэж байгаа биш допинг хэрэглэсэн бол цолоо хураалган биздээ тэрэнд ач холбогдол өгөх хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-09-20 103.9.90.100

тэнэг хар үмхий бөхчүүдээс болж Парисын 2024 оны олимдод оролцох эрхээ хасуулах гээд байна. наадмын өмнө 6 сард бүгдээс шинжилгээ аваад, наадмын дараа дахиж аваад, цол тэмдгийг нь допингийн хариу гартал өгөхгүй байх хэрэгтэй. Допинг илэрвэл 8 жилээр эрхийг нь хас

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.94.197

Хөгийн банди санаатай хэрэглэчихээд одоо ширекийн муур царайлаад. ичсэн хүн хүн алнаа гэж энэ дээ. новшийг сайн шийтгэхгүй бол бөхад допинг хэрэглээд түрүүлчихэд насны хоолоо олох бодолтой залуу ихдэнэ шүү. маш чанга шийтгэх хэрэгтэй эрүүгийн хуулиар хамаагүй ял өгөөд хөрөнгийн хураа бас олон нийтэд жигшүүлэх хэрэгтэй сургамжтай шүү

Avatar

Баавар 2023-09-20 192.82.64.215

ДОПИНГ бол санаатай

Avatar

ХӨХЧИР 2023-09-20 66.181.187.72

МОНГОЛД БАЙГАА ДЛПИНГ ГЭЖ ХУДЛАА ХАДНЫ МАНГААНУУДААС САЛАХ ЦАГ БОЛСОН. ЁСТОЙ ЭЛЭНЦГИЙНХ НЬ ЮМ БАЙХ ВЭ ДЭЭ. ШЭЭСЭЭ ШИНЖИЛЖ ЧАДДАГГҮЙ ААВЫН ХӨВГҮҮДИЙН МАХЫГ ИДДЭГ ИЙМ ДОПИНГ АЛБА ЮМ УУ БАЛАНЦГЫНХ НЬ АЛБА БХ ВЭ ДЭЭ. ЧЁРТ

Avatar

Zochin 2023-09-20 202.55.188.115

ene bll Batuun aimguudiin guilgachinguudiin hiij baigaa Ulaan Luivar .ene 4n nudelsen jingeriin golg Sainzorig bol baruun aimgiin holsnii jingeriin ulairsan golg

Avatar

Нэргүй 2023-09-20 103.9.90.100

аймшигтай, монголоор ч бичиж чадахгүй гадаадаас гуцаж байгаа нөхөр байхдаа. Ер нь сөрөг сэтгэгдэл бүхэн гадаадад баасаа хаяж гэдсээ цүдийлгэдэг боолуудын сэтгэгдэл

Avatar

Зочин 2023-09-20 43.242.243.142

Гөлөг минь бичиг үсэгт тайлагдчихаад хуцаарай

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.160.92

Хуулийн сайд нь хүртэл хүний шээс оношлох гээд тосоод гуйж явдаг ичмээр юм. Барилдахаар өмнө шинжилж болохгүй юу.

Avatar

Иргэн 2023-09-20 66.181.161.112

Энэ хүү хэрэглээгүй ээ санаатай зохион байгуулалттай явуулга ямар ч тэнэг хүн дараа нь шинжилгээ өгөхөө мэдсээр байж хэрэглэх үү ер нь бяртай хүүхдүүдийг барахаа байхаараа л нэг ийм жүжиг найруулах юм Оюунболд ч хэлмэгдэж шахагдсан

Avatar

Нэргүй 2023-09-20 107.123.49.95

Харсан юм уу чи. Кккк Монгол бөхчүүд наадмын өснө бүгд эм тариа хэрэглэж бяр чадлаа нэмдэг. Бүгд шүү. Орчин үеийн бөхчүүд бүгд 50 гараад үхээд эхлэнэ харж л байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж