Асадын Бээжин дэх айлчлал ба Сирийн сэргээн босголт

Асадын Бээжин дэх айлчлал ба Сирийн сэргээн босголт

Асадын Бээжин дэх айлчлал ба Сирийн сэргээн босголт

Сирийн ерөнхийлөгч Башар Асад 12 жил үргэлжилсэн иргэний дайнаас хойш анх удаагаа Бээжинд айлчлахаар энэ долоо хоногийн сүүлээр Хятадыг зорих гэж байна. Өнгөрсөн хугацаанд Хятад улс нь түүний гол дэмжигч орнуудын нэг байсаар ирсэн. Тухайлбал, Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхээ Асадын засгийн газрын эсрэг тогтоолуудыг зогсоохын тулд найман удаа ашигласан бөгөөд сүүлд 2020 оны долдугаар сард  гаргасан тогтоолд Бээжин хориг тавьсан байдаг.

Сирийн мөргөлдөөн 2011 оны гуравдугаар сард ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалаар эхэлж, улмаар иргэний дайн болж хувирснаас хойш Иран, Орос улс Ассадад тус улсын ихэнх хэсгийг дахин хяналтандаа авахад тусалсан. Нөгөө талд АНУ тэргүүтэй орнууд ардчиллыг дэмжиж, жагсагчдын талд дэмжлэг үзүүлсэн. Тус дайн хагас сая хүний ​​аминд хүрч, тус улсын  газар нутгийн томоохон хэсгийг сүйрүүлсэн.

Ассадын Хятадад хийсэн сүүлчийн бөгөөд цорын ганц айлчлал нь 2004 онд АНУ тэргүүтэй хөрш Ирак руу довтолсоноос нэг жилийн дараа, мөн Вашингтон Сирид шахалт үзүүлж байсан тэр үед болсон юм.

Ассадын ажлын албанаас түүний эхнэр Асма энэ долоо хоногт Хятадад хийх айлчлалд дагалдан явна гэж мэдэгдэв.

Хятад улсын тухайд өнгөрсөн гуравдугаар сард Саудын Араб, Ираны хооронд байгуулсан хэлэлцээрийг зуучлуулсны дараа Ойрхи Дорнод дахь нөлөөллийн хүрээгээ тэлсээр байна.

Хятад улс ирээдүйд хэдэн арван тэрбум ам.долларын өртөгтэй Сирийн сэргээн босголтод томоохон үүрэг гүйцэтгэж магадгүй юм. Сири өнгөрсөн жил Хятадын “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн бөгөөд Бээжин дэд бүтцийн төслүүдээр дамжуулан хөгжиж буй бүс нутгуудад нөлөөгөө өргөжүүлж байна.

Үүний зэрэгцээ Сирийн удирдагчийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтад урьсан бөгөөд Сирийн өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн хамт Пүрэв гаригт Бээжинд очно гэж Ассадын ажлын алба мэдэгдэв.

Хятадын эрх баригчид голдуу Сирид  байрлаж байгаа олон мянган хятад дайчны асуудлаар  Асадын талтай аюулгүй байдлын албатай нягт уялдаа холбоотой ажиллаж байна. Хятад дайчид тус улсын баруун хойд Идлиб муж дахь босогчдын сүүлчийн түшиц газарт байрлаж байна.

Түүнчлэн 2013 оноос хойш Хятадын баруун нутгийн түрэг хэлээр ярьдаг исламын цөөнх болох олон мянган уйгур үндэстэн Сири рүү явж, Уйгурын Туркистаны Исламын намд сургуулилалт хийж, Аль-Каидатай мөр зэрэгцэн тулалдаж, хэд хэдэн тулалдаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Уг асуудлыг удирдагч нарын уулзалтаар авч хэлэлцэнэ гэж ажиглагчид дүгнэж байна.

Дайнаас болж Сирийн эдийн засгийн хямрал улам хурцдаж байгаа нь тус улсын засгийн газрын мэдэлд байгаа хэсгүүдэд, ялангуяа өмнөд хэсгийн Свейда мужид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргэсэн. Сири улс хямралыг барууны хориг арга хэмжээ болон Ирактай хиллэдэг зүүн хэсэгт орших тус улсын хамгийн том газрын тосны ордуудыг хянадаг АНУ-ын дэмжлэгтэй Курд тэргүүтэй дайчдаас үүдэлтэй гэж буруутгаж байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас хоёр улсад 50,000 гаруй хүн амь үрэгдсэн. Газар хөдлөлтөд Сири улсад 6,000 гаруй хүн амь үрэгдсэн юм.   Гамшгийн дараах тусламж, аврах ажиллагаа, бусад дэмжлэгээр дамжуулан Сири болон Арабын бусад орнуудын дипломат харилцаа эрчимжиж байна. Тухайлбал, Асад өнгөрсөн тавдугаар сард Саудын Араб руу нисч, Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.  Сири улс нь 22 орны  гишүүнтэй лигт гишүүнчлэлээ сэргээснээс хэд хоногийн дараа уг уулзалт болсон юм. Уг уулзалтаар дамжуулан Асад дэлхийн тавцанд эргэн ирж буйгаа зарласан гэж шинжээчид онцолж байв.

Асад өнгөрсөн жилүүдэд Орос, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Оман зэрэг олон оронд гадаадад хэд хэдэн айлчлал хийсэн.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 103.14.89.136

Исламын улс бүлэглэл Сөрөг хүчин болчихсон уу.

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.88.80

NEWS.NN юу бичээд байнаа.Сирийн сөрөг хүчин ардчилагчид гэж хүнийг амьдаар нь хөрөөддөг,мөчилдөг террористууд шүү дээ.Тэднийг л АНУ барууныхан ивээн тэтгэж,санхүүжүүлдэг.Танайх ч гэсэн санхүүжилт авч тархи угаадаг.

Avatar

Нэргүй 2023-09-20 216.200.84.188

-transhaani gyil-;

Avatar

ind olon xynuug 600 deeshlyylj dooshlyylj; xolbogdoogyi, MEDSEER bainguin xylgaij+ o/na 2023-09-20 216.200.84.188

– tsaashdaa munguni mashund #-; belen munguur ##

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж