Метро барих ТЭЗҮ-г Засгийн газарт танилцуулна гэв

Метро барих ТЭЗҮ-г Засгийн газарт танилцуулна гэв

Метро барих ТЭЗҮ-г Засгийн газарт танилцуулна гэв

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2023.09.19/ нийтийн тээврийн салбарынхантай уулзсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэр түгжрэлийг 420 тэрбумаар бууруулж чадахгүй гэдгээ энэ хэлэв. Мөн метротой болох шийдлийг тайлбарлав. Тэрбээр “Хот болгон метротой байх шийдэл дэвшүүлдэг. Метроны тухайд шийдэл гарсан. Санхүүгийн схем болон мэргэжлийн компаниудтай энэ оны зургадугаар сарын 29-нд хэлэлцээр хийсэн. Нэр заагаад оруулчихсан. Метроны эхний шугамыг 1.5 тэрбум ам.доллароор хийж, хэрэгжүүлэхээр заасан. Хоёр сая хүн амтай хотод метрог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжид шийдлийг шийдээд, эхний шугамаа явуулаад дараагийн ээлжид санхүүгийн схем дээрээ яаж суух вэ гэдгээ бодох байх. Нэг дор олон шугамтай метро барина гэдэг хэцүү.

Ажлын хэсэг байгуулсан, хэлэлцээрт орохоор бэлтгэлээ хангаж байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл хангуулсан. Улаанбаатарын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын дахин төлөвлөлт, замын байгууламжуудыг цогц байдлаар шийдэх тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Мэдээж эхний шугамыг шинэ нисэх рүү явж байгаа хурдны замаас эхэлнэ. Дараа нь хотын төв, Долоон буудал руу чиглэх шугамыг хийхээр төлөвлөж байна. Одоо доошоо газар доогуур орох төлөвлөлтийг бэлдэж байна.

Эхний танилцуулсан ТЭЗҮ-д 950 орчим сая ам.доллар бага зэрэг нэмэгдээд 1.5 гаруй ам.доллар гарсан. Ямар технологиор, хэдэн жилийн туршид гүйцэтгэх талаар ярина. Энэ бол зээл санхүүжилт, улсын төсвөөс гарахгүй. Энэ бол хүрэн нүүрсний талбайгаас эрэл хайгуул хийсний үндсэн дээр ордны нөөцийг бий болгоод эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж нөөцөө батлуулаад, олон улсын стандартыг бий болгосноор энэ уурхайг Улаанбаатар хот Дорноговь аймагтаа хамтран ашиглах чиглэлээр явна. Хөрөнгө оруулалтаа буцаагаад нь хүрэн нүүрсээрээ авах ийм л санхүүгийн схем байгаа юм. Үүнийг дэмжих байр суурьтай байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.180.226

muu luivarchid ard tumniig uursud shigee bolovsrolgui, medleggui, medremjgui gej boddov yum baihdaa. odoo 1 r angiin huuhed ch netees huasen yumaa haigaad sudaldag bolchihson tsag.

Avatar

Хүн амаа өсгөх бодлого хэрэгтэ 2023-09-20 66.181.187.108

халамжийн бодлогоо зогсоож.хүн амаа өсгөх бодлого барь.үрхөндөлтийг тас хорих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-20 43.242.243.158

гүүрэн метро баруул !

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.168.8

ТРОЛЛ АРМИАРАА МЕТРО ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ГЭЖ СЭВҮҮЛЖ СЭВҮҮЛЧЭЭД АРААС НЬ ЮУ БОЛООД МЕТРОНЫ ТЭЗҮ ГЭЭД СОЛИОРООД ЭХЭЛЖ БАЙГААН??

Avatar

Нэргүй 2023-09-20 139.5.218.52

Хмгхлагаас 5 шар хүртэл 17 км, Үүнийг 170 сая амд-оор барьж болно… Юун 1,5 тэрбум….

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.92.163

юун шинэ нисэх вэ. бас 1 хорлон сүйтгэх ажиллагаа юмуу. тэрний оронд 5 шараас амгалан хүртэл шугамаа хийгээч

Avatar

Зочин 2023-09-20 66.181.190.184

Метрог гадныхантай /Солонгостой/ хамтраа Эхлээд зүүнээс баруунаас эхлээч уртаашаа хийвэл түгжрэл гайгүй болно ш дээ Юун Нисэх Хүмүүс дандаа нисэх явахгүй өдөр тутамд шаардлагатай газраас эхлээч мал юмаа

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.225.197

nuguu metrond ni sheej baagaad salahgui ee orkuud

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.225.197

zuv shuu

Avatar

х** 2023-09-20 66.181.178.141

Хэдэн малаа хойдуудад өгөөд хойдуудаар нүхээ ухуулаад аваа ч. Дэлхийн хамгийн гүн метроог хойдууд тавьсан.

Avatar

ХУРДАН МЕТРОТОЙ БОЛЬЁО 2023-09-20 192.82.65.180

УГ НЬ МАШ ЗӨВ САНАА. ҮНЭХЭЭР МЕТРОТОЙ БОЛМООР БАЙНА МЕРОТОЙ БОЛЧИХВОЛ ТҮГЖРЭЛ БУУРНА. 5 МИН -Т 7 БУУДАЛ ЯВАХ ГАЗАР ХЭН Ч МАШИН УНАХГҮЙ. ДААНЧ ЭНЭ ХҮН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДВАРГҮЙ ЛДЭЭ. ӨМНӨ НЬ ХҮҮХДИЙН АВТБОУС ОРУУЛЖ ИРЭЭД 4 НУГАЛЖ ТӨРД ШАХААД АВТОБУС НЬ ЯВАХГҮЙ ХЭВТЭХ Л ЮМ БОЛОХ БИЗ. БАС МӨНГИЙГ НЬ СОНГУУЛЬД Л АШИГЛАХ БАЙХ.

Avatar

И 2023-09-20 202.21.108.18

түгжрэлийг далимдуулж мөнгө хийхээ боль. машины бүртгэлээ сайжруул, татвар хураамжийг нэм, төмрийн хог импортлохоо боль…

Avatar

Бас дараачийн үлгэр 2023-09-20 59.153.114.119

Нэг өглөө босоод нэг шинэ зүйл ярих нь санаандаа орсноо бурахтай адил. Харин хэдхэн хоногийн өмнө их дээд сургуулийг хотын төвөөс гаргана гээд байсан, тэгээд нам. Одоо даргын суудлаас буухынхаа өмнө л ярьж байгаа нь тун харамсалтай. Ярианы өнгө нь метро барихаасаа илүү олон нийтийг толгой угааж сонгуульдсан, сонгуулийн мөнгө босгох чиглэлд байна. Барих санаатай хүн ТЭЗҮ -ээ чаддаг улс орноор нь хийлгэх тендерээ бэлтгэх, зарлах ёстой. Иймд үлгэрээ больно уу

Avatar

Нэргүй 2023-09-20 124.158.126.107

1-т, эхний шугам нь Амгалан – 5 шар байвал түгжрэлгүй . Шинэ нисэх онгоцны буудал руу хийвэл шууд дампуурна. 2-т, метрог хариуцах байгууллага нь улсын харъяаны байгууллага байх ёстой. учир нь нийтийн тээвэр бол ашиг олдог бизнес биш. бусад улсад дандаа төсвөөс татаас өгч, нийтийн тээврийн үнийг хямд байлгадаг. Нийтийн тээвэр үнэтэй бол хэн ч суухгүй. 3-т, метроны билетийн үнэ өртгөөсөө бага байдаг. Алдагдлаа үйлчилгээний байгууллагын түрээс, рекламны самбарын түрээсээр нөхдөг_

Avatar

Зочин 2023-09-20 66.181.178.34

үе үеийн засаг дарга нарын ярьдаг үлгэр бөх дарга ч бас яаж дутах вэ убын метрог 50 орчим насныхан л лав үзэхгүй

Avatar

Yea 2023-09-20 103.212.119.180

Kk

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.108.29

Зөв шийдвэр

Avatar

зочин 2023-09-20 66.181.182.10

Бөх хүн төмөр зам яаж тавьдагыг харсаан,одоо метро барихыг нь харах нь ,энэ чиний хийдэг ажил биш байхаа!

Avatar

Иргэн 2023-09-20 103.212.119.67

Метро байгуулахдаа солонгосчуудтай хамтарч ажилласан нь дээр ээ!!

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-09-20 59.153.85.132

Яагаад ийм тэнэг тэнэг гэхэд дүүрсэн тэнэг юм бэ, Эхлээд таван шар-ботаник, Хоёрдугаарт 7 буудал-яармаг барих нь бүх нийтийн мэдэх зүйл болсон ш дээ, юун шинэ нисэх тэнд хэн түржрэх хэнд унаа хэрэг болов, асуудалгүй өөрсдөө давхиж очоод нисчихнэ, та нар бүү санаа зов. Мөн санхүүжилт юун нүүрс энэ тэр билээ … хаанаас сэдсэн нүүрсний хулгай вэ, төсөлөө өөрсдөө хэрэгжүүлээд явчих чадвартай компаниуд олон улсад дүүрэн байна, Та нар л гусахаа зогсоовол…

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.225.242

УБ хотын төвлөрөлийг саармагжуул, хамгийн эхний ээлжинд УБ хотод Байр орон сууцгүй, үл хөдлөх хөрөнгөгүй таван малаа зараад нэг ямбий приус авч унаад ороод ирсэн гутлаа чирсэн гуйлагчин оркуудыг амьдрах зөвшөөрөл олгохгүй байх. бүх төрийн үйлчилгээнээс хасах буцаагаад хөдөөрүү нь хөөх хэрэгтэй. УБ амьдармаар байгаа бол тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой хариуцлагатай амьдарх чадварай ажил хийдэг хүмүүс байх хэрэгтэй. халамжаар ходоодоо тэжээдэг празитуудыг УБ с зайлуул.

Avatar

Нэргүй 2023-09-20 59.153.115.236

эхлээд нисэхийн хурдны замд.хачин юмаа хурдны замын түгжрэлийг бууруулах.би буруу ойлгосон бол уучлаарай

Avatar

Базар 2023-09-20 71.198.176.103

Энэ ч нэг"" Мөнгө яаж унагаах вэ ? " гэсэн бодлын үзүүрт байгаа төсөл байна даа. Энгийн нэг эрүүлээр бодоод үз . Одоо УБ-т нэг ч барилга нэмж барьж хэрэггүй. Харин гол төмөр замаа хотоос хойш урагш нь 200 км хос болгоод энэ дагуу орон сууц үйлвэрүүдээ тарааж байгуул. Хурдны автозамуудаа тавь. Нийслэлийнхээ бүх татварыг нэм. Ингэж хотыг шингэлэхгүй бол энэ мэтээр элдэвийн арга хайгаад бүтэхгүй байхаа. Хүмүүс энд саналаа нэмэх биздээ.

Avatar

Хотын иргэн 2023-09-20 202.131.249.106

эхний шугам Энх Тайвны өргөн чөлөө байх естой

Avatar

зочин 2023-09-20 139.5.219.168

Япончуудаар бариулаарай даа, бурхан бумаа минь, гуйж байна

Avatar

Бума 2023-09-20 202.21.107.61

хагас цэрэгжүүлсэн хойд солонгосчуудаар нүхээ ухуулаад өмнөтөөр нь засуулаад гоео😆😄

Avatar

Зочин 2023-09-20 103.212.117.211

Энийг одоо яана юун онгоцны буудал. Бархан мин хурдан сонгууль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж