Хиртэй хувцасны эрин үе

FASHION

Хиртэй хувцасны эрин үе

Хиртэй хувцасны эрин үе

Загварын мэргэжилтнүүд элэгдэж муудсан жинсэн өмдийг судлахад багагүй цаг хугацааг зарцуулжээ. Жинсэн материал нь савандаж, норгох үед улам зөөлөрдөг тул хэв маягийг нь алдуулахгүй байх гол арга нь угаахаас зайлсхийх юм. Хувцсаа угаахаас зайлсхийхийг сурталчлагч клубын гишүүдээс эхлээд “Levi’s” брэндийн захирал хүртэл энэ дүрмийг дагаж мөрддөг.

Загварын мэргэжилтэн Брайн Сабогийн хувьд 2010 онд анх жинхэн жинсэн материалтай өмд худалдаж авч байв. Тэр энэ үеэс бага угаалтын дүрмийг мөрдөж эхэлжээ. Тэр Канадаас Европ хүртэл зургаан сар аялахдаа ганц л жинсээ угаалгүйгээр өмссөн байна. “Ийм бохир жинстэй явах нь надад их сонин байсан. Үнэр нь авах юмгүй байлаа” гэж тэр ярьсан байдаг. Хамгийн сонирхолтой нь тэр аялж явахдаа Будапештэд ирээдүйн эхнэртэйгээ танилцсан. Тэдний харилцааны нэгэн чухал илэрхийлэл нь уг жинсэн өмд болсон гэдэг. “Өрөөнд орж ирмэгц л жинсний өмхий үнэр нь үнэртэж байсан. Гэхдээ манай эхнэр намайг сонирхож байсан нь аз” гэж тэр хэлжээ.

“Indigo Invitational” нь жинсэн хувцсыг бүдгэрүүлж, цайруулах дэлхийн хэмжээний тэмцээн юм. Уг тэмцээн 2019 оноос хойш зохион байгуулагдсан. Тэмцээний зохион байгуулах багаас тооцоолсноор 10 оролцогч тутмын ес нь өмдөө 150-200 удаа өмссөнийхөө дараа угаасан байна.

Жинсэн хувцсаа угаахаас татгалзагсад угаалгын машиныг бус нарны халуун усыг сонгодог. Тэд хэт ягаан туяаг нарны халуун ус гэж нэрлэдэг аж.

Зөвхөн жинсэн өмдөөр тогтохгүй ер нь хувцсаа угаахаас татгалзагсад байдаг. Загвар зохион бүтээгч Стелла Маккартни 2019 онд хувцсаа бага угаадаг дадал зуршлаа дэлгэж байв. “Миний амьдралдаа баримталдаг үндсэн дүрэм бол ямар нэг зүйлийг угааж цэвэрлэх зайлшгүй шаардлага гараагүй л бол битгий угаа. Би хөхний даруулгаа ч өдөр бүр сольж байгаагүй. Би эрүүл ахуйг маш сайн хангадаг. Би хими цэвэрлэгээ, ер нь ямар ч төрлийн цэвэрлэгээнд тийм дуртай биш” гэж ярьжээ.

Олон хүн хүрээлэн буй орчны асуудал болон цахилгааны үнийн өсөлтөөс шалтгаалаад угаах дадал зуршлаасаа татгалздаг. Жинсэн хувцасны тухайд энэ нь загварын чиг хандлага байсан нь яваандаа санамсаргүй байдлаар тогтвортой загвар болж хувирсан юм. “Wool & Prince” брэндийн үүсгэн байгуулагч Мак Бишоп анх тохь тух болон минимализмд гол анхаарлаа хандуулсан. Түүний хувцаснууд эмэгтэйчүүд гэхээс илүүтэй хувцсаа ойр ойрхон угаах сонирхолгүй эрчүүдийн сонирхлыг татжээ. Тиймээс тэр байгальд ээлтэй гэдэг хүчин зүйлийг сонгож авч эмэгтэйчүдийн сонирхлыг татсан байна.

Өдгөө тус брэнд 100 хоногийн турш өдөр бүр нэг даашинзаа өмсөх челлэнжийн тусламжтайгаар мерино ноосон даашинзаа худалдаж байна.

“Wool & Prince”-ийн байнгын үйлчлүүлэгч Челси Харри өөрийн туршлагаасаа ярьжээ. “Би нэг л удаа хэрэглээд бүх зүйлээ угаадаг гэр бүлд өссөн. Нэгхэн өмссөн унтлагын хувцас, ганцхан хэрэглэсэн алчуур гэх мэт. Нэг зун эмээгийндээ амьдартал унтлагын хувцсаа өглөө дэрэн доороо хийж орхиод орой нь дахин өмсөх аргыг зааж өгсөн. Дараа нь нөхөртэйгөө танилцтал тэр нь хувцсаа угаадаггүй хүн байж таарчээ. Энэ мэт амьдралд нь бага сага нөлөө гарсан ч Covid-19 цар тахлын үеэр аялалд гарсан нь Харриг өөрийг нь өөрчилж чадсан байна. Энэ үед үнэхээр бүх зүйл өөрчлөгдсөн. Өдөржин гадуур явж, майханд хоносны дараа шүршүүрт орж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс өдөр тутамд өмсөх боломжтой, угааж хатаах хялбархан шийдэлтэй хувцасны эрэлд гарсан байна. Явган аяллын нийгэмлэгийн гишүүд нь түүнд “Ex Officio” брэндийг зөвлөжээ. Харри эндээс ноосон хувцас өмсвөл хэдэн өдрийн турш явган аялсан ч тав тухыг мэдэрч болдгийг ойлгосон.

Харри үнэрэнд огт санаа зовдоггүй. Тэр хамартаа итгэдэг гэв. Ноосны хольцтой шинэ даашинз өмссөн үедээ тэр өөрийнхөө үнэрийг ялгаж үнэртэж чаддаг. Зарим хувцсыг өмсөхөд өөрийнхөө  үнэрийг үнэртэх боломжгүй байдаг гэж тэр ярив. Тэр хувцасныхаа суга руу цуу, архи цацах зэрэг бяцхан заль хэрэглэдэг гэдгээ ч хэлжээ. Тэр ноосон хувцаснуудаа бүгдийг нь цонхон дээр өлгөж орхиод, өөрөө шүршүүрт ороод унтдаг. Өглөө бүгдийг нь буцаагаад өмсдөг.

“Хувцасны эдэлгээ, бат бөх байдлыг муутгах хамгийн хурдан арга бол түүнийг угаах явдал юм. Угаах явцад хувцас урагдаж, агшиж, өнгөө алддаг.

Мөн ахуйн хэрэглээний угаалгын нунтаг далайн амьтдад хүртэл нөлөөлдөг. Хувцас угаах давтамжаа багасгах нь байгаль орчинд ээлтэй зөв сонголт хэдий ч угаалгын машинаас бүрэн татгалзахыг дэмжихгүй байна. Тэнцвэрийг зөв тогтоох хэрэгтэй. Хувцас угаах нь мэдээж эрүүл ахуйн үүднээс чухал ач холбогдолтой. Тухайлбал, экзем өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн хувьд арьсны байгалийн бактер хувцас дотор үржсэнээс болоод өвчин нь сэдэрдэг. Мөн хувцас бохир байх нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлдөг” гэж Лийдсийн их сургуулийн Тогтвортой загварын багш Марк Самнер хэлжээ.

Тэгэхээр хэт нэг талыг барьж туйлшралгүй уян хатан байх л хамгийн зөв арга аж. Хувцас тань муухай үнэр ороогүй бол угаах гэж яараад хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Угаах цаг нь болоход хамгийн үр дүнтэй бөгөөд зардал багатай аргыг сонгох хэрэгтэй. Бага температурт угаах, угаалгын нунтаг хэрэглэхгүй байх гэх мэт аргууд бий.

Үүнээс гадна байн байн хувцсаа угаах нь таны амьдралын цаг хугацаанаас хорооно гэх өнцөгийг ч зарим хүн гаргажээ. “Би тогтвортой загвар болон байгальд ээлтэй байдлыг сонирхдог. Гэвч юу юунаас илүү цаг хугацаа минь надад чухал. Надад өөр хийх зүйлс байна” гэж Харри хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-20 66.181.176.106

угаах л хэрэгтэы. эко угаалгын нунтаг саванг сонгоод. Биеэ ч мөн адил

Avatar

Баги 2023-09-20 202.126.90.12

1984 оноос Монголд барааны саван нүдни гэм болоод 92 он гартал монголчууд 8 жил хиртэй явцгаасныг санаж бн)

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.188.183

Юун хувцас яриад байна вэ? Эхлээд хошногоо арчиж сурцгаа!

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж