НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Л.Оюун-Эрдэнэ VS Б.Ганхуяг

НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Л.Оюун-Эрдэнэ VS Б.Ганхуяг

Энэ удаагийн VS буландаа нүүрсний хулгайн асуудлаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод олон сар өнгөрчээ. Анх уг дуулиан дэгдэхэд залуус сар гаруй төв талбайд жагсч хулгайчдаас хохирлоо төлүүлэхийг Засгийн газраас хүсч байлаа. Энэ үеэр жагсагчидтай Ерөнхий сайд биечлэн уулзаж, нүүрсний хэргийн ард гарахаа мэдээлж байв. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно” гэж байжээ. Тэгвэл, нүүрсний хэрэгт нэр холбогдсон 11 албан тушаалтны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Энэ үеэр нүүрсний гэх хэрэгт холбогдсон ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж, АТГ-ын захиалгаар шалгуулж байгаа, шанага ч нүүрстэй холбоогүй гэж мэдээлсэн юм. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.


 

Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюутолгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсч байна. Нүүрсний хулгайтай тэмцэх  амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй.

Засгийн газар бүхий л талаар эрх ашигтнуудыг илрүүлэх ажлыг дэмжинэ. Ордон дотор болон ордны гаднаас хүч хавсарч байж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр иргэд та бүхэн асуудлын гол мөн чанарыг харж байгаа гэж найдаж байна. Жагсаал дээр тодорхой эрх ашиг мөн явж байгаа. Залуучууд та бүхнийг тэр бүх ятгалаг, гүтгэлэгт нэгдэхгүй, автахгүй байхыг хүсье. Өнөөдрийг хүртэлх тэмцэл амар байгаагүй. Одоо тогтсон шударга бус тогтолцоог нурааж байж дараагийн шинэ 30 жил бий болно.

Засгийн газар асуудлыг шийдэж чадаж байгаа.

Хөгжлийн банкны улсын нэрээр авсан бондыг идсэн жинхэнэ луйварчид нийгмийг өдөөн хатгаж байгааг би мэдэж байгаа. Энэ бүгдийг өнгөрсөн богино хугацаанд бид ил болгож чадсан. Цаашид ч урагшлах болно. Хэрэв би нүүрсний хулгайн асуудалтай тэмцээгүй бол өмнөх тэмцлүүдийг ч хийхгүй байсан. Иргэд та бүхэн Засгийн газартайгаа нэг тал байх ёстой. Өнөөдрийн жагсаалд зориудаар нөлөөлөх гэсэн нүүрсний хулгайчдын захиалгаар жагсч байгаа хүмүүс ч байгаа. Энэ бүх талыг залуучууд ялгаж, салгаж оюун дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно.

Өнгөрсөн хугацаанд гарсан олон үр дүнгээс харахад бидэнд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй.

Б.Ганхуяг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан

Өнөөдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.

Магадгүй ерөнхий шүүгчийн хэрэг ч АТГ дээр шалгуулж байж магадгүй. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Хоёрдугаарт, даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй захирамжуудаар хорьж байгаа гэж харж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчлэн. Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр н.Сувд-Эрдэнэ шүүгчээс миний цагдан хорихыг болиулсан. Цагдан хорихыг цуцалсан шийдвэр гаргаснаас 10 минутын дараа прокурор хүсэлт гаргаад захирамж нь албажихаагүй байхад ерөнхий шүүгч ямар ч бичиг баримтгүйгээр давж заалдах шатны шүүх хурлаа шууд зарласан. Ингээд өмгөөлөгчид шүүгчээс татгалзаад аргагүй эрхэнд хурал хойшилсон.

Тэр хурал хойшилж, би гарсаны дараа хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар өөрчлөгдөж хуралдсан.

Хэргийн үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тэр үед хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн ч сууж байсан. Тэр ахлах мэргэжилтний дүгнэлт маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан. Дараа нь 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусах захирамжийг өөрчлүүлсэн. Тэр захирамж дээр прокурорын тогтоол гараагүй байхад намайг үргэлжлүүлээд л хорьчихсон. Прокурор юу гэж хэлсэн бэ? гэхээр удахгүй тогтоол нь гарчихна гэж хэлсэн. Зургадугаарт, 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тогтоол ирсэн. Тэр үед н.Халиун шүүгч ажил дээрээ байгаагүй байхад тогтоол дээр туслах эсвэл өөр нэгэн нь гарын үсэг зурсан. Үүнээс болж Монголын шоронгууд дүүрэн хүнтэй байна.

Эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр Прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-ний өдөр шүүгчид хуваарилсан.

АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Тэр нь ерөнхий шүүгч гэх н.Халиун нь өөрөө АТГ-т шалгуулж байгаа гэж. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

судлаач 2023-09-20 202.131.251.130

оюунэрдэнэ үнэхээр ард нь гармаар байгаа бол дэндүү их цаг алдлаа. Ардын намын олон тооны эрх мэдэлтнүүд энэ хэрэгт хутгалдсан бас оролцсон гэдэг нь тодорхой болохоор асуудал маш ноцтой байдалд хүрээд бна.Яг үнэнээр явбал Засаг төрөө унагах хэмжээнд очно, үгүй өөр гарц хайна гэхээр улаан цайм ард иргэдээ доромжилсон болох гээд байдаг. Энэ хоёр хүнээр туг тахиад өнгөрч болохгүй болсон. Үхэхдээ үхэр буугаа тавиад эхэлчихсэн. Ирэх жилийн сонгуульд яалт ч үгүй нөлөөлнө гэдэг нь тодорхой болсон.

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-20 66.181.191.154

Нүүрсний хулгай гэж хэлэхэд ч багадна. Бүр том дархалсан хулгайчууд нь удахгүй шүүгдэнэ гэж нийгмээрээ хүлээж байгаа. Асуудлыг сөхөж тавьсан Оюун-Эрдэнэ рүү ардчилагч болж жүжиглэгчид тасралтгүй дайрч байгааг харж байна

Avatar

ХУУЛЬЧ 2023-09-20 202.179.27.0

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭХ ХААШАА ЮМ БОЛ ДОО .,,,ХАМГИЙН ГОЛ НЬ АЛБАН ТУШААЛ,, АВИЛГЫН ХЭРЭГ Л ДЭЭ .,,ТЭР НЬ АЛБАН ТУШААЛААРАА ДАРАМТЛАХ,, АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ,,,БАС БУС МОНГОЛ МАЯГИЙН АРГААР ХИЙГДЭХЭЭР НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БОЛЖ БАЙГАА ХЭРЭГ ,,,ХУЛГАЙЧИД НЬ ТЭР НҮҮРСИЙГ МӨНГӨЖҮҮЛЖ ХӨРӨНГӨЖСӨН АВАРГУУД ЭХ ОРОНЧ БОЛЖ ,,, ЦЭВЭР ЦУС ЯРАИД СААРМАГЖУУЛАХААР ИХ ХУРЛЫН 76 ХАМААТААДААД ОДОО ХАЯХ ХЭЦҮҮ,,,, САЛГАХ ХЭЦҮҮ БОЛГОЖ ГЭЖ ХАРАГДААД БАЙГААМ ДАА .

Avatar

Нэргүй 2023-09-20 202.179.25.58

НҮД НЬ УЛААНААРАА ЭРГЭЛДСЭН ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧ БАЙНА. ХАРАХ ЦАРАЙНЫ. ЮУН ОЮУНЭРДЭНЭТЭЙ ӨӨРИЙГӨӨ ДҮЙХ ГЭЭД БГАА ЮМ. АЯТАЙХАН АЖИЛЛА ГЭСЭН ОБЪЕКТ ДЭЭРЭЭС НЬ ХЭДЭН ТУР БУМААР ХУСЧИХААД БАС УЛС ОРНОО УЛСЫН ДАЙТАЙ АВЧ ЯВАХ ГЭЖ БУЙ ЭНЭ ЗАЛУУТАЙ ЗЭРЭГЦЭХ ХЭН ЮМ ЧИ.!!ЧАМ ШИГ БӨӨС ЗҮГЭЭР НҮГЛЭЭ НАМАНЧЛААД ЭРХИ ЭРГҮҮЛЖ СУУВАЛ ЛАЙ ЛАНЧИГ ЧИНЬ БАГАСАХ БЛГҮЙ. ЯАДАГ МУУ УЛААН ЛАНДРАМ БЭ !!

Avatar

Зочин 2023-09-20 202.21.107.30

Дарга хийж далдаганах их сагах ийм аюултай. Бусдад сургамж болог

Avatar

ИРГЭН 2023-09-20 202.9.47.58

Эрдэнэтийн 49%, Дарханы төмөрлөгин үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Дубайн гэрээ гэх мэт улс орноо тонон дээрэмдсэн мафийн бүлэглэлийг бүр мөсөн устгаагүй цагт Монгол хэзээ ч хөгжихгүй!!!! Ерөнхий сайдаа цамцаа урагдтал дэминнэ.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.161.232

s** br arai arai

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.225.242

Ганхуяг нүүрсний хулгайн мөнгөндөө сагаад солиорсон байна лээ шүү. Монгол Улсыг төргүй, тамгагүй болгоно гэх утгатай юм яриад занаад байж байна гэдэг эрүүл хүнээс гарах үг үйлдэл биш шүү. Ганхуяг ЭТТ ХК-ийн хулгайлсан мөнгөнөөс хөлсний сэтгүүлчид, троллуудыг сайн санхүүжүүлсэн одоо түүгээрээ дамжуулж өөрийгөө хэлмэгдсэн мэт сэвүүлж байна. Аюурсайхан Ганхуяг нарын хулгайн бүлэглэлийг хэрхэвч даврааж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-09-20 43.242.241.151

Оюун-Эрдэнэ чадаж бгаа шүү амжилт. Хэрэв өөр хэн нэгэн байсан бол Эрдэнэт, Багануур, Дарханы хар төмөрлөг, Бор-Өндөрийн жоншны уурхай, Хөтөлийн цементийн үйлдвэр, ШИвээ овоогийн нүүрсний уурхай сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж хоёрын кармаанд үүрд мөнх үлдэх байсан. Оюун-Эрдэнийн хамгийн наад захын гавьяа энэ. За тэгээд Оюутолгой, Дубайн гэрээ, ковидын эдийн засгаа яаж ийж бгаад босгоод ирсэн, бас нэмээд Чингис, Самурай бондын өрийг дарсан. цааш нь бичих үү яах уу

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.89.143

"Яах уу" биш "Яах вэ" гэж бичдэг юм!!

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-09-20 59.153.85.132

Муур хулгана болж тоглосоор луйварчид л хөлжинө, ард иргэд хохирно. Маш олон шударга залуус байдаг, тэднийг бүх шатанд ажилуулах хэрэгтэй…

Avatar

зочин 2023-09-20 202.9.46.38

Хулгайч луйварчлад үнэн юм байхгүй цэвдэг сэтгэлтэн хэргээс мултрахын тулд муу муухай арга хэрэглэн гүтгэх худал хэлэх бултах зайлуулах бусдад тохохоос буцахгүй үзүүлж өгнө шүү кк

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.160.16

Энэ хулгайчийн тухай дам яриа: Ганхуяг найз нартайгаа саунд орж байхад нь гаднаас нэг нөхөр (гарын үсэг гуйгч) орж ирээд боодолтой 10,000$ өгснийг Ганхуяг аваад шууд 1000$-ыг хажуудах найздаа өгчихөж байсан гэдэг??!! Хэрэв энэ яриа үнэн бол энэ бол өдөр тутмын нэг л үйлдэл нь шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.178.151

ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ТОРГОНД ХӨЛББӨРЧ ТОСОНД УМБАЖ Л БСН ШД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж