НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Л.Оюун-Эрдэнэ VS Б.Ганхуяг

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Л.Оюун-Эрдэнэ VS Б.Ганхуяг

Энэ удаагийн VS буландаа нүүрсний хулгайн асуудлаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод олон сар өнгөрчээ. Анх уг дуулиан дэгдэхэд залуус сар гаруй төв талбайд жагсч хулгайчдаас хохирлоо төлүүлэхийг Засгийн газраас хүсч байлаа. Энэ үеэр жагсагчидтай Ерөнхий сайд биечлэн уулзаж, нүүрсний хэргийн ард гарахаа мэдээлж байв. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно” гэж байжээ. Тэгвэл, нүүрсний хэрэгт нэр холбогдсон 11 албан тушаалтны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Энэ үеэр нүүрсний гэх хэрэгт холбогдсон ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж, АТГ-ын захиалгаар шалгуулж байгаа, шанага ч нүүрстэй холбоогүй гэж мэдээлсэн юм. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.


 

Л.Оюун-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюутолгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсч байна. Нүүрсний хулгайтай тэмцэх  амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй.

Засгийн газар бүхий л талаар эрх ашигтнуудыг илрүүлэх ажлыг дэмжинэ. Ордон дотор болон ордны гаднаас хүч хавсарч байж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр иргэд та бүхэн асуудлын гол мөн чанарыг харж байгаа гэж найдаж байна. Жагсаал дээр тодорхой эрх ашиг мөн явж байгаа. Залуучууд та бүхнийг тэр бүх ятгалаг, гүтгэлэгт нэгдэхгүй, автахгүй байхыг хүсье. Өнөөдрийг хүртэлх тэмцэл амар байгаагүй. Одоо тогтсон шударга бус тогтолцоог нурааж байж дараагийн шинэ 30 жил бий болно.

Засгийн газар асуудлыг шийдэж чадаж байгаа.

Хөгжлийн банкны улсын нэрээр авсан бондыг идсэн жинхэнэ луйварчид нийгмийг өдөөн хатгаж байгааг би мэдэж байгаа. Энэ бүгдийг өнгөрсөн богино хугацаанд бид ил болгож чадсан. Цаашид ч урагшлах болно. Хэрэв би нүүрсний хулгайн асуудалтай тэмцээгүй бол өмнөх тэмцлүүдийг ч хийхгүй байсан. Иргэд та бүхэн Засгийн газартайгаа нэг тал байх ёстой. Өнөөдрийн жагсаалд зориудаар нөлөөлөх гэсэн нүүрсний хулгайчдын захиалгаар жагсч байгаа хүмүүс ч байгаа. Энэ бүх талыг залуучууд ялгаж, салгаж оюун дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно.

Өнгөрсөн хугацаанд гарсан олон үр дүнгээс харахад бидэнд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй.

Б.Ганхуяг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан

Өнөөдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.

Магадгүй ерөнхий шүүгчийн хэрэг ч АТГ дээр шалгуулж байж магадгүй. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Хоёрдугаарт, даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй захирамжуудаар хорьж байгаа гэж харж байна. Учир нь захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчлэн. Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр н.Сувд-Эрдэнэ шүүгчээс миний цагдан хорихыг болиулсан. Цагдан хорихыг цуцалсан шийдвэр гаргаснаас 10 минутын дараа прокурор хүсэлт гаргаад захирамж нь албажихаагүй байхад ерөнхий шүүгч ямар ч бичиг баримтгүйгээр давж заалдах шатны шүүх хурлаа шууд зарласан. Ингээд өмгөөлөгчид шүүгчээс татгалзаад аргагүй эрхэнд хурал хойшилсон.

Тэр хурал хойшилж, би гарсаны дараа хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар өөрчлөгдөж хуралдсан.

Хэргийн үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тэр үед хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн ч сууж байсан. Тэр ахлах мэргэжилтний дүгнэлт маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан. Дараа нь 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусах захирамжийг өөрчлүүлсэн. Тэр захирамж дээр прокурорын тогтоол гараагүй байхад намайг үргэлжлүүлээд л хорьчихсон. Прокурор юу гэж хэлсэн бэ? гэхээр удахгүй тогтоол нь гарчихна гэж хэлсэн. Зургадугаарт, 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр тогтоол ирсэн. Тэр үед н.Халиун шүүгч ажил дээрээ байгаагүй байхад тогтоол дээр туслах эсвэл өөр нэгэн нь гарын үсэг зурсан. Үүнээс болж Монголын шоронгууд дүүрэн хүнтэй байна.

Эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр Прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-ний өдөр шүүгчид хуваарилсан.

АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Тэр нь ерөнхий шүүгч гэх н.Халиун нь өөрөө АТГ-т шалгуулж байгаа гэж. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж