Т.Аюурсайхан нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Т.Аюурсайхан нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Т.Аюурсайхан нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2023.09.20/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэхээр болжээ.

Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-нд эхэлсэн ч яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Эл хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаад УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал үүсгэсэн, мөнгө угаасан гэж үзэн, яллагдагчаар татсан. Харин Т.Аюурсайхан “Гүтгэж байна” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа бол Б.Ганхуягийн хувьд ч “Чирдэг жорлонгийн хэрэгт буруутгаж байна. Хэрэв намайг Т.Аюурсайхантай хальт нөхөрлөсний төлөө нүүрсний хэрэгт буруутгаж буй бол УИХ-ын 76 гишүүн энд бүгд ирэх ёстой.  Бид энд нүүрсний хэрэгт гүтгэгдээд тэд тэнд төртэй, засагтай, тамгатай үлдэж таарахгүй” гэж мэдэгдсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хуульч 2023-09-19 124.158.69.228

Ганхуяг өнөөдөр 76-гийн бузрыг дэлгэж чадвал хэрэг прокурорт буцна, эс чадваас өөрөө шоронд явна

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Шударга тав гэж ард түмэн толгой дээрээ залсан 2023-09-19 66.181.178.231

МАН АН яг ижилхэн.АН ыг дэмжье гэхээр намын дарга Л.Гантөмөр сайд байхдаа боловсролын санд хуруу дүрж охиндоо хэт давуу эрх олгосон одоо Х.Баттулгадаа хөтлөгдөөд.МАН үнэхээр дургүй хүрч байна

Avatar

АН-ын шударга гишүүн 2023-09-19 66.181.188.78

Гавъяат уурхайчин Ганхуяг, хөдөлмөрийн баатар төмөр замчин Удаанжаргал нар тэр шагналыг гардуулж өгсөн Женко нарыг зэрэг байцааваас бүх хэрэг ил гарна. Тэдний хулгай бол Ажнай, Адъяа нарын нүүрсний хэргийн хажууд бол ДАЛАЙ, ДАЛАЙ.

Avatar

Зочих 2023-09-19 139.5.218.128

Төр засагтайгаа барицах, тамга тэмдэгтэй үлдэх үлдэхгүйн төлөө тэрсэлддэг ийм л нэг гүйцэтгэх захирал бий болсон байждээ. Нөгөө их хүний нөөц нь хаана байдаг нам бэ?

Avatar

zochin 2023-09-19 142.114.7.208

Монголын төр ч гэж дээ, бугшсан идээ бээр. Төрийн эргэлт xэрэгтэй болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж