Т.Аюурсайхан нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Т.Аюурсайхан нарыг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2023.09.20/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэхээр болжээ.

Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-нд эхэлсэн ч яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Эл хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаад УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал үүсгэсэн, мөнгө угаасан гэж үзэн, яллагдагчаар татсан. Харин Т.Аюурсайхан “Гүтгэж байна” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа бол Б.Ганхуягийн хувьд ч “Чирдэг жорлонгийн хэрэгт буруутгаж байна. Хэрэв намайг Т.Аюурсайхантай хальт нөхөрлөсний төлөө нүүрсний хэрэгт буруутгаж буй бол УИХ-ын 76 гишүүн энд бүгд ирэх ёстой.  Бид энд нүүрсний хэрэгт гүтгэгдээд тэд тэнд төртэй, засагтай, тамгатай үлдэж таарахгүй” гэж мэдэгдсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж