Нохой шуугиулсан “ноён”

Нохой шуугиулсан “ноён”

Машинаараа хүн дайрах гээд хөөж явсан Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарын тариаланчдад 9 тэрбумаар улсын төсвөөс хашаа барьж өгчээ. Энэ жил ч биш, 2019 оноос хойш хашаа барьж өгөх ажлын эхлүүлсэн аж. Өнгөрсөн хугацаанд Л.Чинбат нарын хашаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг зарцуулснаа салбарын сайд хэлсэнгүй. Харин хойшид энэ ажлыг Ерөнхий сайд дэмжихээ сэлэнгэчүүдэд амлан алга ташуулсныг Х.Болорчулуун сайд бахтай "шулганав".  Төртэй сүлжилдсэн бизнес өнөөдөр хэрхэн цэцэглэж буйн тод жишээ Л.Чинбат болов. Өөрөө охин компаниудаараа дамжуулан элдэв дэмжих сангийн мөнгийг хүртээд зогсохгүй охиноо төрийн сайд болгон тансаглуулж, тариагаа төсвийн мөнгөөр хашаалан хамгаалуулжээ.  Монголын Засгийн газрын тэргүүн авлигатай тэмцэнэ, алагчлалгүй ард түмэндээ хандана гэдэг ч ажил амнаасаа алд дэлэм зөрдөг зөвхөн ганцхан жишээ энэ. Төрийн албыг наймааны схем болгосон, газрын наймааг гааруулсан гэж М.Энхболдын эсрэг жагсаал хийхдээ юу гэж хэлсэн билээ. Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд хийж буй этгээд "Иргэдийнхээ итгэлийг албан тушаалаар наймаалцахгүй! Би ямар нэгэн албан тушаал дээр очихгүй" гэж хэлсэн билээ. "Монголын За-Андагаар буй заа" гэх үгний гүн утгын талаар энэ хүнтэй яриад хэрэггүйг туулсан зам нь харуулаад өгөх шиг.

МАН-ын өнөөгийн удирдлагын нийтлэх төрх нь өрсөлдөгчдөө хулгайд гүтгэж шуугиулаад араар нь арчаагүй зорилгоо гүйцэлдүүлдэг явдал болов. Гүтгэлэг үнэн болдог, гүтгэсэн, дайрсан шударга, баатар болдог ажээ. "Хулгайчийг хараарай" гэж хашгирсаар эрх мэдэлд хүрээд хэзээ ч нөгөө хулгайчаа бариулдаггүй нь нэг бол хулгайчийн хамсаатан эс аваас түүнээс өөрцгүй болой.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:

-Нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд намын удирдлагууд, намын нөхөд, үе, үеийн Ерөнхий сайд нар болон эдийн засагч нартай зөвлөлдөж, ажиллана. Ер нь цаашдаа манай улс Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулж, тогтвортой бодлоготой явах учиртай… 2021 он нэгдүгээр сар 27.

Тэр намын дарга болоод ингэж хэлсэн юм. Юун зөвлөгөө авах. Бурууг бусдад өгөөд өөрөө "амаргүй нөхцөл байдал" гэх үгийн ард нуугдсаар ирсэн нь үнэн. Өнөөдөр ч Цар тахлын үеийн хууль үйлчилсэн хэвээрээ байна. Гүйцэтгэх засаглалаа хянах ёстой парламент өөрийн бүрэн эрхээ шилжүүлээд гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ хооронд төсвийн мөнгийг ямар ч хяналтгүйгээр зарцуулж, 2016 онд 120 мянга орчим байсан төрийн албаны бүтэц 300 мянга болтлоо данхайжээ. Энэ бүхнийг нь иргэд шүүмжилбэл,

"Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан" гэж хүсээгүй байхад нь хүчээр боочихсон аятай дэмийрдэг.

Яг үнэндээ өнгөрсөн 33, өмнөх 69 жилийн хугацаанд түүн шиг хэзээ ч ийм их эрх мэдэлтэй Ерөнхий сайд Монгол Улсад байсангүй. УИХ-аа өөртөө үйлчлүүлж, сайд нараа УИХ-аар батлуулах бус өөрөө томилдог, АТГ-ыг атгандаа оруулсан, давхар дээлээ Үндсэн хуулиар албажуулсан гээд бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн ч гоншигоноод байдаг. Өнөөдөр ковидын үед үйлчилсэн хууль, үрсэн, завшсан төсвийн мөнгөний балаг арилаагүй төдийгүй, тайлагнаагүй таг чиг түгжээд нэг дуулианыг нөгөөгөөр дараад л сууж байх.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ:
– Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Ордонд хүч мөхөствөл олон нийтэд хандана. /2022 оны дөрөвдүгээр сар 5/

Ийн хэлээд УИХ-ын сонсгол хийж баахан хүнийг хулгайч, луйварчин болгоод олон нийтээр барьж идүүлэхээр баахан нэрс гаргасан. Харин 56 хоног үргэлжилсэн шүүх хурлыг шууд дамжуулснаар хэн нь гүтгүүлж, хэн нь хамгаалалтад оров гэдгийг эрүүл саруул ухаантай хэн боловч хангалттай харах боломжтой байв.

"Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно, Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан зарим нэг нүүрсний хулгайчдад хандаж хэлмээр байна." /2022-12-06/ гэж бас л шуугиулсан.

Залуусын жагсаалыг зориуд өөрсдийн гар хөлөөрөө саармагжуулан санасандаа хүрч чадсан тэд нүүрсний хулгайчид гэж хэдэн хүн зарлаад  шүүхэд 11-хэн нөхрийг оруулж ирсэн нь юу болоод буйг хэлээд өгөх шиг. Энэ хэрэгт УИХ, Засгийн газрынхан бүгд оролцсон гэдгийг золионд гарсан гомдогч хэлээд авсан. Тэд үнэнд гүйцэгдээд л байдаг…

"Төрд үүрлэсэн авлигачидтай тэмцэнэ, дараагийн бөмбөг төмөр зам, тээврийн салбарынхны дунд тэсэрнэ шүү" гэж хэлээд орой нь УБТЗ-ын хурган даргаас хэчнээн тэрбумыг илрүүллээ. Энэ нь авлигатай тэмцээд байгаа мэт боловч намынхаа хулгайчиддаа сануулга өгөөд байгаа шантааж байв.

"Байгаль орчны яамны газрын наймаачид болгоомжтой байгаарай. Монголбанкны газрын дарга нар банк бус санхүүгийн байгууллагаа одоо боль. Авлигачдыг удахгүй илчилнэ, ард нь байгаа улстөрчдийг ч нэрлэнэ" /2023 нэгдүгээр сарын 6/

Хаана байна вэ, Монголбанкны авлигачид. Өнөөдөр эдийн засгаа хорлоод байгаа юм шиг шийдвэрийг Монголбанкнаар гаргуулаад байгаагийн цаад эзэн нь Ерөнхий сайд биш гэж үү?

-Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог" 2021-03-05

Гэж амьдрал мэдэхгүйгээрээ айлын эхнэрүүдэд шуугиулж явсан тэрбээр Дарханд очоод бас шуугиулав. Авлигатай тэмцэнэ гэдэг намын нөхөдтэйгөө тэмцэхийн нэр гэж пээдийж байсан тэр шалдаа буугаад бүх эрх мэдлийг атгаж буй хэр нь тэтгэвэрт гарсан өвгөчүүлийн нэрийг өнөөгийн болох бүтэхгүй бүхний эзэд гэж цоллон шуугиулж явна.

"Тамхи татаж байгаад хаячихлаа. Хэдэн төгрөгийн торгуультай вэ. Шууд 50 сая төгрөг болго. Тэгээд яах вэ дээ. Мөнгөтэй бол болно шүү дээ. Торгуулийг нь нэмчих" гэж л дэлхийгээс тасархай юм ярьдаг хүн яаж буурай монголын бодит амьдралыг ойлгох билээ.

Нэг иймэрхүү нохой шуугиулдаг Ерөнхий сайдтай болоод бид дээрдсэнгүй. Ноёнтой өштэй бол толгойгүй, нохойтой өштэй бол хормойгүй гэгчээр өөрийг нь шүүмжилсэн болгоныг троллуудаар дайруулж, хулгайч, адгийн шаар мэтээр харлуулж, өөрийнх нь гүтгэлэгт итгэж шүүх ял өгөхгүй болохоор шүүх рүү шүлсээ үсчүүлээд дураараа донгосч явдаг ийм нэгэн этгээд Монголыг шуугиулсаар. Үлгэрт итгэсэн монголчууд талцан хэрэлдсээр. Үр дүн нь өнөөгийн бидний амьдрал. Нохой шуугиулахаас илүү айлд орж, аж байдалтай нь танилцаж, арай дөнгүүр юм ярьж явбал адаглаад өөрт нь хэрэгтэйсэн… Давхар дээлтнүүдийн чинь тоогоор, данхар төрийн албаны бүтэц болгон Монголын асуудал болчихсон байна. "Төрийн албыг 30 цомхотгоно" гэсэн чинь яалаа. МАНАН бүлэглэл, өнгөрсөн 30 жилийн алдаа, эмэгтэйчүүдийн эрт гэрлэлт, өөр юу ч билээ, манай хүнд саад хийсэн үү? Эсвэл нохой зассан хүндээ янаг гэгчээр авлигачдаа хамгаалаад явна уу? Нөгөө олон их наядын хэргүүд, нүүрсчид гэж 11 хүнд байсан хэрэг үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

L 2023-09-20 202.126.90.146

Saihan amitan min bavchih yumsan

Avatar

Нэргүй 2023-09-20 43.242.242.59

Л.Нарантөгс нь Оюун-Эрдэнийг дандаа муулж хараар бичдэг гол шалтгаан нь түүнд нийтлэл бичсэний төлөө дандаа мөнгө өгдөг Ц.Элбэгдоржийг эрдэнэтийн 49 хувийг өөрийн өмч болгоход саад болсон хүний нэг нь Оюун-Эрдэнэ учир тэр юм. Хүзүүгий хүн бас энэ сайтын эзэн юм. МАНАН-г өмөөрч юм бичдэг алиа салбадай нар юу гэж хуцавч Монгол улс урагш хөгжсөөр байх болно.

Avatar

Зочин 2023-09-20 66.181.189.46

Ноён ч яахав ойлгомжтой харин нохойнууд нь сурвалжлагч нэртэй та нар мөн.

Avatar

ЖЕНКО 2023-09-20 66.181.176.35

МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙДУУДААС ОРДНЫ ХУЙВАЛДААНААР ГАРЧ ИРСЭН ХАМГИЙН ЧАДВАР ЧАДАМЖГҮЙ , БОДИТ АЖИЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БАЙХГҮЙ ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭ ! ЦАР ТАХЛЫН ЗГ- ЫН ТӨСӨВ САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ХӨНДЛӨНГИЙН ХАРААТ БУС АУДИТ ОРУУЛАХАД ТАНХИМААРАА ШОРОНГИЙН ТАВ БОЛЦГООНО ! САЯХНЫ ЖИШЭЭГ ХАР !!! АВТОБУСНЫ ТЕНДЕР , ХУДАЛДАН АВАЛТЫГ ТӨРИЙН НУУЦАД АВЛАА !!! ТӨМӨРЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЭЧИЙН ТЕНДЕР , ТӨСӨВ , САНХҮҮГ БАС ТӨРИЙН НУУЦАД АВСАН БАЙСАН !!!

Avatar

Нэргүй 2023-09-20 124.158.70.87

Бэрхийн залуу дураараа юм. Татварт хүний мөнгийг өөрийн мөнгө шиг дуртай юмандаа цацаж дууслаа

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.189.84

Мөнгөтэй хөрөнгөтэй хүнд хашаа барьж өгнө улныхан дуугаа тат гээл байх шиг

Avatar

иргэн 2023-09-20 103.57.95.130

Моннголын Төр энэ Ёс зүйгүй , Хууль зөрчдөг, Хулгайч даа Өмгөөлж хамгаалж өөгшүүлдэг, Ард иргэд ээ Хуурч мэхэлж, Хулхиддаг, УИХ, Сайд дарга, Төрийн ажилтангууд , Хууль Шүүх, Цагдаа нь хэзээ Үнэнч шударга ажилдаг болох вэ,,,,,Ингээд л Улс орон, Ард иргэд ээ Шимэгчлээд яваад, байх уу

Avatar

иргэн 2023-09-20 192.82.66.11

МАШ ҮНЭН БИЧЖЭЭ,ЧИНБАТАД БОЛОН ОХИНД НЬ НУГАСГҮЙ ХҮН ДЭЭ. ДАНДАА Л ДЭМЖИНЭ ГЭЭД ОРИЛООД ЯВДАГ.

Avatar

Нэргүй 2023-09-20 43.242.241.151

Элбэгдоржийн сайт сүүлийн үед ч байнга Засгийн газрын хав хараар буддаг болж дээ, сонгууль дөхөж бгаан байлгүй дээ чааааоооос. Хүзүүгүй бачкаг бодоход Оюун-Эрдэнэ ямар ч гэсэн улсаасаа шаая гж яваагүй нь даанч сайхан даа, айн. Харин ч сахал, эбэ хоёрын шаасныг буцаагаад төрд авцанннн. Бөөн уур, дахиж яаж шинээр эхэлнэ дээ. Төрд буцаж гарахаас эхлээд бөөн ажил ундарсан ха ха. Ард түмэн одоо хэзээ ч Эбэ, Баярцогт, Сайханбилэг, Зика нарт итгэхээсээ нэгэнт өнгөрсөн. Үнэн нүүр царайг нь таньчихсан л

Avatar

idtni xylgaichduiny;600chaabaas 2023-09-20 216.200.84.188

INDX irsen xymyysuig gomdol medyyljbn+ bad gayguin xymyys yum shig BNA, tyskax neg ch xyngyi,+6?INDX CO

Avatar

зочин 2023-09-20 103.57.93.144

Яг үнэнийг бичсэн сайхан нийтлэл байна. Нохой шуугиулан дэмийрэгчийг дахин сонгох хэрэггүйээ Монголчуудаа..

Avatar

XT gadnidr+y?; ? yrdyyr gyilagchlyylax, world ;? 2023-09-20 216.200.84.188

tsagaanuig +neg gydamjind xychindej tanxairch xot cybagaar nyraaj, colij

Avatar

XT#; ? gadnui, xolboo ni ednyys, xolboo barux yumgyi, xyn xardag baipand, KAMERIN XYANALTAND L LINEaar xylgai nyyts zuudug, byreeseldeg 2023-09-20 216.200.84.188

? darxanui shyyrgan gantylga ereegyi xylgaij computer, cyngaltuin, tupko, xaiptsag ebdej, mongol ylcad medyylie, alga bolbol; xyn xychindsen, xaiptsagni darxanui xyyxen mungutei bxad, jeep xylgailj, xychindegchryygee yabyylj

Avatar

neg xyn byx buznece ugch, zz ubchin blokloj salgyibolloo. KAMERyn+1 - ylcuun xuux, +ktnusxuux 2023-09-20 216.200.84.188

agaaruinMSC kokash TVinternet,
UB ix delgyyrt, internet, ytas ylcuin xamgaaltad, _,dolgioniOC xuux

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.176.109

Томоохон шүгэл үлээгч

Avatar

border deer Per xylgailj, cyngyylgyi gj+ mash Max ko gadnixig baij bolzshgyi, gypuluin yildb, xylgaildag baij , 2023-09-20 216.200.84.188

saityyd deer yarisan byx buznes gadni xylgaichuin 1 eznui buznes gesen yg xuux,
baaxan sarmagchin xeltei byreesnyyd bdguin IND,+ maxko ylcuin xamgaal gesen panjo,+ INDGAYnyydeer, security gaynyydeer tsagdaad dyydaj, jeldyylsen bdltai, zalyyameaas26, abxyylaad Badje coponzon yyd ongoilgdog, ayga ys yysan gej, xaa saigyi CJ ystai XTworker xtejNZ+ytasnui garuin xolbooni shygam ebdcheed,+ agaaruin buznes ylcad byyjNusexuin daraaxCJ byrxyylto;

Avatar

Иргэн 2023-09-20 66.181.161.112

Наад дагуулж яваа Чинбатаа шоронд шаачих тэгвэл жинхэнэ ЕСайд шудрага 5.ын нэг

Avatar

УНШИГЧ 2023-09-20 43.242.242.140

АВЛИГА ШУДАРГА БУСТАЙ ТЭМЦЭЖ БУЙ ЦОРЫН ГАНЦ ЕРӨНХИЙ САЙДАА ЯАХНАВ ДЭЭ. УРЬД НЬ ЭНЭ БҮХ БУЗРЫГ ИНГЭЖ ГАРГАЖ ИРСЭН ХҮН БАЙГААГҮЙ Ш ДЭЭ.ХОРССОН БАЯНЫ БУЗАР ГҮТГЭЛГЭЭР ГЭДЭГ ШИГ ХЭ ХЭ

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.225.242

Мангарууд юу л хийгээд байна даа.

Avatar

Үүлэн цэнхэр 2023-09-20 103.57.93.135

Хэлсэндээ хүр л дээ О-Эрдэнэ ээ. Тэр алсын хараа чинь хэзээ эхлэх гээд бна вэ? Ажилгүйчүүдийн армиа яах гээд бнаа? Үйлдвэрээ хөгжүүлж бүтээн байгуулалт хийхгүй юм уу? Дээд дунд боловсрол эзэмшсэн залуус чинь ажилгүй болчихоод гадныхыг зориод бна. Эдийн засаг бодлого төлөвлөлт нь хаагуураа яваад бна вэ? Засагт толгой эдийн засагчид, ИТА, малчид, тариаланчдын төлөөлөл алга. Дахин2 өөрийгөө сонгож суудаг хэдэн нь улсын сан руу зүтггээстэй, түүнээсээ салж чаддаггүй.. аяа…нүд харанхуй, чих дүлий..

Avatar

Даваа 2023-09-20 66.181.186.38

Сэтгүүлчидийн боловсрол, аливаа зүйлийг харах алсын хараа гэж даанч авах юм алгаа, дэндүү жижигхэн, энэ хашааны асуудал хэн нэг хүнд хийж өгч байгаа зүйл биш байх гэж харж байна. Газар тариалангийн бүс, бэлчээрийн маол аж ахуйн талаар гарсан Засгийн тогтоолтой холбоотой байх,

Avatar

Нэргүй 2023-09-20 139.5.219.110

Хашаанаас хэдэг төг ш*** гээд бн уу?

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.188.89

ЧИ УНГАС АЛДАХАА Л БОЛЧИХ. ТЭГВЭЛ БУСАД АСУУДАЛ БҮТНЭ

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.185.232

ийм супер-мал ерөнхий сайд хийхээр энэ улс орон яаж өндийх вэ. Боловсролгүй, мулгуудуу юм болгоныг галын хөөсөөр унтрааж байгаа нь Херо Баатарынх нь найруулга. Сүүлийн нэг жилд гадаад өр бараг 1 тэрбум $ өслөө. Данхаа зайлуулъя

Avatar

Нэргүй 2023-09-20 124.158.66.145

ЕС Оюунэрдэнэ зоригтой эр. Гэхдээ л Хүүк Жонхуу хоёрыг зүрхэлж шүүмжилж чаддаггүй. Тэр хоёр нь нүүрсний гол луйварчид гэж сайн мэддэг нөхөд нь хэлээд л байна. Хамгийн чухал нь ЕС арлчилсан тогтолцоогоо бататгах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж