Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын алс дорнод Владивостокт айлчилсан. Зургаан өдөр үргэлжилсэн айлчлалын төгсгөлд ОХУ-аас түүнд хэд хэдэн тэсрэх дрон бэлэглэжээ. Тасс агентлагийн мэдээлснээр нэг талын довтолгооны дрон таван ширхэг, тагнуулын Гераниум-25 дрон нэг ширхэгийг тус тус бэлэглэсэн байна. Эдгээр дроныг Украины эсрэг Оросын дайнд өргөнөөр ашиглажээ.
Энэ бэлэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дор хаяж хоёр тогтоолыг зөрчиж буй үйлдэл юм. Уг тогтоолуудад Москва өөрөө ч хүртэл санал өгч байжээ.
Айлчлалын үеэр Ким Жон Ун сум нэвтэрдэггүй хантааз, үслэг малгай, Орост үйлдвэрлэсэн винтов, сансарт нисч байсан орос нисгэгчгийн хувцасны бээлий зэргийг бэлгэнд авчээ. Биеийн дулаан таньдаг төхөөрөмжид үл үзэгдэгч тусгай хувцсыг хүртэл Ким Жон Унд бэлэглэсэн гэж Тасс мэдээллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украин дахь дайнд хэрэглэхээр Хойд Солонгосоос зэвсгийн тусламж хүсч байгаа гэх яриатай Ким Жон Уны айлчлал давхацсан. Ким Жон Ун хуягт галт тэргээр ОХУ-д айлчлан ирээд, Ням гаригт нутаг буцжээ. Тэрбээр уулзалтынхаа үеэр ОХУ-д дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан.
Эх сурвалж: BUSINESS INSIDER