Үерт ажилласан албаныханд хоолны зардал 54 саяыг тусгасан гэв

Үерт ажилласан албаныханд хоолны зардал 54 саяыг тусгасан гэв

Үерт ажилласан албаныханд хоолны зардал 54 саяыг тусгасан гэв

Өнгөрсөн долоо, наймдугаар сард Сэлбэ зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж ойролцоох бүсүүдэд үерийн эрсдэл үүссэн. Энэ үеэр хамгийн өндөр эрсдэл Баянзүрх дүүрэгт үүссэн бөгөөд тухайн үед тус дүүргийн төсвөөс хоолны зардал 54 сая төгрөгийг төсөвт тусгасан нь цахим хуудаст зарим иргэний дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн өгч байгаа мэдээллээр, тухайн зардал нь үерийн бүсэд олон хоног ажилласан албаныхны өглөө, өдөр, оройн хоолонд зарцуулагдсан мөнгө байна.

Тодруулбал, 54 саяар хоол захиалсан гэх процесс нь өнгөрсөн наймдугаар сард Дарь эх, Натур орчимд үүссэн үер, усны гамшигтай холбоотой ажилласан төрийн албан хаагчид, дотоодын цэрэг, эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн байгууллага гээд мянга, мянган хүний хоолны зардал гэв.

Тухайн мөнгөн дүнг дүүргийн Онцгой комисс, шуурхай штабын шийдвэрээр дүүргийн төсвөөр шийдвэрлэсэн. Тийм байхад дүүргийн хэвлэл, холбогдох хүмүүсээс нь ч тодруулж, лавлалгүй шууд БЗД-ийнхэн 54 саяар хоол захиалжээ гэдэг утгагүй гэсэн юм.

Тиймээс дүүргийн төсвөөс гарсан дээрх мөнгөн дүн нь хувийн хэрэгцээ, албан томилолтын хоолны зардал биш бөгөөд эрсдэлтэй, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж ажилласан алба хаагчдын өдрийн хоолонд зарцуулагдсан болохыг тус дүүргээс мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-09-19 139.5.216.158

Зөвхөн аврагчид биш эмнэлэг, цагдаа, үерт өртсөн ард иргэдэд өгсөн хоолны зардал байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-19 45.154.108.18

Иймэрхүү аргаар иөнгө иддэг. Шулуухан хэлэхэд энэ бол залилангын гэмт хэрэг. Яагаад гэвэл монголд гэмт хэрэг үйлдэхэд хариуцлага хүлээдэггүй.

Avatar

Нэргүй 2023-09-19 216.38.195.74

– opJbi #;

Avatar

Хаха 2023-09-19 202.9.46.13

Хуцан биз өчнөөнл байгуулгууд хоол үнэгүй тараасаншдээ энэ нам дагасан өлөнгүүд болжииг яаж ашиглахааа андахгүй юу 54саяаар хооллох вэ хуцан биз дандаал цэргүүдл хамаг ажил хиисэндэээ лалруудааа

Avatar

ЗОЧИН 2023-09-19 66.181.187.72

Хамгийн хүнд цэгт ажиллаж байгаа хүмүүст амт чанартай хоол өгөхгүй яадгийн. Гарч ирж ганц хүрз шавар зөөгөөгүй байж битий булт булт үсэр. Түмэн олон цэрэг энгийн онцгой гээд ТҮ зөндөө л олон хүн харагдах чинь билээ: Хаашаа юм хатсан 5 махтай хуушуур идүүлэх бсан юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж