Үерт ажилласан албаныханд хоолны зардал 54 саяыг тусгасан гэв

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Үерт ажилласан албаныханд хоолны зардал 54 саяыг тусгасан гэв

Үерт ажилласан албаныханд хоолны зардал 54 саяыг тусгасан гэв

Өнгөрсөн долоо, наймдугаар сард Сэлбэ зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж ойролцоох бүсүүдэд үерийн эрсдэл үүссэн. Энэ үеэр хамгийн өндөр эрсдэл Баянзүрх дүүрэгт үүссэн бөгөөд тухайн үед тус дүүргийн төсвөөс хоолны зардал 54 сая төгрөгийг төсөвт тусгасан нь цахим хуудаст зарим иргэний дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн өгч байгаа мэдээллээр, тухайн зардал нь үерийн бүсэд олон хоног ажилласан албаныхны өглөө, өдөр, оройн хоолонд зарцуулагдсан мөнгө байна.

Тодруулбал, 54 саяар хоол захиалсан гэх процесс нь өнгөрсөн наймдугаар сард Дарь эх, Натур орчимд үүссэн үер, усны гамшигтай холбоотой ажилласан төрийн албан хаагчид, дотоодын цэрэг, эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн байгууллага гээд мянга, мянган хүний хоолны зардал гэв.

Тухайн мөнгөн дүнг дүүргийн Онцгой комисс, шуурхай штабын шийдвэрээр дүүргийн төсвөөр шийдвэрлэсэн. Тийм байхад дүүргийн хэвлэл, холбогдох хүмүүсээс нь ч тодруулж, лавлалгүй шууд БЗД-ийнхэн 54 саяар хоол захиалжээ гэдэг утгагүй гэсэн юм.

Тиймээс дүүргийн төсвөөс гарсан дээрх мөнгөн дүн нь хувийн хэрэгцээ, албан томилолтын хоолны зардал биш бөгөөд эрсдэлтэй, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж ажилласан алба хаагчдын өдрийн хоолонд зарцуулагдсан болохыг тус дүүргээс мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж