Байр барих, явган замын стандартын хэрэгжилтэд хотынхон саналаа өгөх боломжтой

Байр барих, явган замын стандартын хэрэгжилтэд хотынхон саналаа өгөх боломжтой

Байр барих, явган замын стандартын хэрэгжилтэд хотынхон саналаа өгөх боломжтой

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.

Хотын хөгжил нь иргэд, оршин суугчдад чиглэж, амьдралын таатай орчин бүрдүүлэхэд чиглэх ёстой. Хүн төвтэй хотын хөгжлийн түлхүүр нь олон улсын жишигт нийцсэн хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Тиймээс цаасан дээрх стандарт бодитоор хэрэгжих шаардлагатай.

Улаанбаатар стандартгүйгээс иргэдийн аюулгүй амьдрах эрхээс эхлээд хүүхдүүдийн амь насанд халтай золгүй тохиолдлууд олон гардаг. Тиймээс хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт юм. Хүрээлэн буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгохыг хотын стандартад онцлон тусгасан.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн.

Эргэн сануулахад, тус стандартын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж байгаагаас эхний есөн бүлгийн 38 стандартыг баталсан нь өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тиймээс нийслэлд амьдарч байгаа хүн бүр хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавих зүйтэй. Үүний алхам нь иргэд хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд саналаа өгөх боломжтой.

Хотын стандартад барилга байгууламж барих, ногоон байгууламж төлөвлөхөөс эхлээд боловсрол, эрүүл мэнд, худалдаа аж үйлдвэр зэрэг бүхий л шаардлагатай салбарууд хамаарч байгаа учир уншиж танилцаад, энд дарж саналаа илгээх боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тулга 2023-09-19 202.9.40.232

Хэрэв Стандарт гэж ярьж байгаа бол явган зам хийдэг материалынхаа стандартыг сайжруулж, чанартай материалаар хийхгүй бол жил болгон шинээр сольдог цөөн хэдэн хүний далд бизнес болчихжээ.

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж