Цин Ган АНУ-д суух хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэв

Цин Ган АНУ-д суух хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэв

Цин Ган АНУ-д суух хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэв

Хятадын Гадаад хэргийн сайд асан Цин Ган долдугаар сард албан тушаалаасаа огцорсон. Түүнийг АНУ-д Элчин сайдаар ажиллах хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэж өнөөдөр /2023.09.19/ "Wall Street Journal" сэтгүүлд мэдээлжээ.

Цин Ганы энэ үйлдэл Хятадын үндэсний аюулгүй байдалд халдсан эсэхийг тодруулах мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Коммунист намын дотоод шалгалтаар Цин Ган АНУ-д суух хугацаандаа энэ хэрэгт холбогдсон нь тогтоогдсон гэж тайланд дурдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д түүний хүүхэд төрсөн аж.

Тэрбээр 2021 оны долдугаар сараас энэ оны нэгдүгээр сарыг хүртэл АНУ-д суух Хятадын Элчин сайдаар ажилласан. Үүнийхээ дараа нэг сар чимээгүй байсны эцэст ахмад дипломатч Ван Игийн оронд Гадаад хэргийн сайдаар томилогдсон боловч долдугаар сард учир битүүлгээр албан тушаалаасаа огцорсон билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Осор 2023-09-19 139.5.217.95

Мэдээж шалтгаан нь өөр л байгаа

Avatar

Нэргүй 2023-09-19 139.5.216.225

Манайхан Си Жин Пинийг барууны үзэлтэй хүмүүсээ халж байна гээд шуугиад байсан гэтэл зүгээр нэг з**х*й нөхрийг ёс суртахууны алдаа гаргасных нь төлөө халсан юм байна. Хятадууд аль хэдэн зуун жилийн өмнөөс гэр бүлийн асуудалд тун хариуцлагатай хандаж ирсэн. Манайхан соц үед хатуу ханддаг байснаа одоо бол хүний эрх хуучин үзэл суртал гээд бараг дарга их хурлын гишүүн болох юм бол авгай нөхрөө солих ёстйо юм шиг аашилж байгаа болохоор Цин Ганы халадгдсан шалтгааны хор уршгийг ойлгохгүй

Avatar

Нэргүй 2023-09-19 202.126.88.91

Манай системд сүртэй асуудал биш байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж