Автомашингүй өдөр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй өгнө

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Автомашингүй өдөр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй өгнө

Автомашингүй өдөр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй өгнө

Автомашингүй өдрийн хүрээнд жил бүр төв замын хөдөлгөөнийг хязгаарлаж, олон үйл ажиллагааг бүсчлэн зохион байгуулдаг. Ирэх Бямба гаригт /2023.09.23/ болох машингүй өдрөөр “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулна. Энэ жилийн машингүй өдрийн онцлог нь “Улаанбаатар марафон” цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжиж байгаа билээ.

Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан машингүй өдрөөр эхний жишиг өдөрлөг болсон.

Өмнөх жилүүдэд гүйлтийн тэмцээн болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай танилцах боломжтой.

Мөн урлаг соёлынхон өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн үзүүлбэр, “Open mic” болох аж.

Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд эмнэлгүүд анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх оношилгоо хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж