Японы 10 хүн тутмын нэг нь 80-аас дээш настай болжээ

Японы 10 хүн тутмын нэг нь 80-аас дээш настай болжээ

Японы 10 хүн тутмын нэг нь 80-аас дээш настай болжээ

Японы хүн амын 10 гаруй хувийг 80 ба түүнээс дээш насныхан байна гэж Засгийн газраас Даваа гаригт мэдэгдсэн нь хурдацтай хөгширч буй тус улсын хүн ам зүйн хямралыг илтгэж байна.

Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас гаргасан тоо баримтаас үзвэл, 65 ба түүнээс дээш насны Японы өндөр настнуудын эзлэх хувь ч мөн түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Тодруулбал, нийт хүн амын 29.1 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тус яамнаас нийтээр тэмдэглэдэг "Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх өдөр"-ийг тохиолдуулан энэхүү тоо баримтыг нийтэлжээ.

Японы хүн ам 1980-аад оны эдийн засгийн өсөлтөөс хойш тогтмол буурсаар байгаа бөгөөд төрөлтийн түвшин 1.3 буюу цагаачлалгүй үед хүн амаа тогтвортой байлгахад шаардлагатай 2.1-ээс хамаагүй доогуур байна. Японд нас баралт сүүлийн 10 гаруй жилийн турш төрөлтөөс давсан үзүүлэлттэй байгаа аж.

Өсөн нэмэгдэж буй ажиллах хүчний хомсдолыг даван туулах, зогсонги байдалд орсон эдийн засгийг сэргээх итгэл найдвараар Японы засгийн газар сүүлийн 10 жилд илүү өндөр настан болон гэртээ байгаа эхчүүдийг ажил эрхлэхийг дэмжсэн. Энэ  нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн. Өдгөө Японд 9.12 сая өндөр настан хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 65 ба түүнээс дээш насны ажилчид улсын нийт ажиллах хүчний 13 гаруй хувийг эзэлж байна гэж Дотоод хэргийн яам мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-19 203.17.23.197

Удахгүй 50 хувь болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж