Тайвань руу түүхэнд байгаагүй олон онгоц илгээв

Тайвань руу түүхэнд байгаагүй олон онгоц илгээв

Тайвань руу түүхэнд байгаагүй олон онгоц илгээв

Хятад улсаас Тайвань руу 24 цагийн дотор 103 байлдааны нисэх онгоц илгээснийг Тайпэйн Батлан хамгаалахын яам Даваа гаригт мэдэгдлээ. Онгоцнууд агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү орсон ч Тайванийн агаарын орон зайд нэвтрээгүй. Эндээс 40 онгоц нь Тайванийн хоолойн гол шугамыг давсан бол зарим нь өмнөд хэсгээс нисч, зүүн эрэг дагуу Номхон далайг чиглэжээ.

Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 10-нд 91 онгоц илгээж рекорд тогтоосон байсан. Хятад улс 2019 оноос хойш Тайванийн эргэн тойронд байлдааны онгоцоо илгээх нь эрс ихэссэн. Ялангуяа Тайвань, АНУ-ын харилцаа гүнзгийрэх үед энэ нь улам эрчимждэг. "Тайвань, АНУ-ын цэрэг, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрч буйд Хятад сэтгэл дундуур байна. Даваа гаригт хийсэн нислэгүүд нь АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг хичээж буй Тайваньд шахалт үзүүлэх зорилготой харагдаж байна" гэж Хятадын Үндэсний батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн судлаач Оу Си-фу хэллээ. 

Тайвань 2020 оноос хойш өдөр тутамд хэчнээн байлдааны онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү нь нэвтэрч байгааг тоолж эхэлсэн. Бүтэн жилээр нь багцлаад тоолбол 2021 онд Хятадын Ардын чөлөөлөх армийн 972 онгоц Тайванийн бүсэд нэвтэрчээ. 2022 онд энэ тоо 1737 болж өсч, энэ жилийн хувьд 1268 хүрээд байна.

Хятадын байлдааны онгоц Тайванийн эргэн тойронд эргэлдэх нь ихэслээ гээд дайн болно гэсэн үг биш юм. Хятад энэ үйлдлээрээ Тайванийн сонор сэрэмжийг туршихын зэрэгцээ тэдний улстөрчид, сонгогчдод өөрсдийн цэргийн хүчээ сануулахыг хичээж байна.

Эх сурвалж: THE NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.182.37

Орос Хятадын онгоцнууд бүгд нийлээд копи

Avatar

ҮНЭН 2023-09-19 59.153.114.76

ХАХА ХАР ХЯТАДУУД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-19 202.179.27.140

Тайваний гал нээхийг хүлээгээд байна. тэгвэл бөөн далим шууд дайрна. Тайвань ч тэвчээр зааж байх шиг

Avatar

ҮНЭН 2023-09-19 59.153.114.76

ХЯТАД ДОВТЛОХ АВААС ХЯТАД СӨНӨНӨ

Avatar

зочин 2023-09-19 202.9.46.38

Тайвани Хятадын салшгүй хэсэг газар нутаг нэг үндэстэн ардчилал гэгч нэг улс үндэстнийг хооронд араатнаас дор дайсагнуулах увидастай юм кк

Avatar

Нэргүй 2023-09-19 139.5.217.139

ХЯТАДУУД ӨӨРСДӨӨ Л ХОЁР ХЭСЭГ БОЛООД БАЙЛДААД ДИЙЛСЭН НЬ БЭЭЖИНГ АВААД ДИЙЛДСЭН НЬ ТАЙВАНЬ АРАЛ РУУ ЗУГТААСАН Ш ДЭЭ ЭНЭ БОЛ ЦЭВЭР ХЯТАДЫН АСУУДАЛ ХЭНЭЭС ТУСЛАМЖ ГУЙХ ТЭДНИЙ Л АСУУДАЛ

Avatar

ҮНЭН 2023-09-19 59.153.114.76

ХАХА КОММУНИСТУУДЫН ШЭЭСЭНД ЖИВЧИХСЭН ХАР ПЯЗДА ВЭ ХАХА

Avatar

Нэргүй 2023-09-19 192.82.92.204

Хоёр хөршийн булаан эзлэх дээрэнгүй бодлого Украин, Тайванд амжилттай хэрэгжвэл Монгол дараагийн туршлагын туулай болмой. Иймд Украин, Тайванд хэрэгжих эзлэн түрэмгийлэх бодлогыг хөхүүлэн дэмжиж тал засахгүй байхад манай төр анхаарах буйзаа.

Avatar

Нэргүй 2023-09-19 38.42.106.107

Их санаваа. Юуг нь авах гэж монголыг эзлэх вэ дээ. Өөрсдийгөө яаяа гэж байж нэмж хэдэн хэдэн солиoт

Avatar

Hmmm 2023-09-19 73.209.26.74

Gazar nutgiig avah gej.

Avatar

ХЭХЭ 2023-09-19 59.153.114.76

ЧАМАЙГ АЛААД ГАЗРЫГ ЧИНЬ АВНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж