Тайвань руу түүхэнд байгаагүй олон онгоц илгээв

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Тайвань руу түүхэнд байгаагүй олон онгоц илгээв

Тайвань руу түүхэнд байгаагүй олон онгоц илгээв

Хятад улсаас Тайвань руу 24 цагийн дотор 103 байлдааны нисэх онгоц илгээснийг Тайпэйн Батлан хамгаалахын яам Даваа гаригт мэдэгдлээ. Онгоцнууд агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү орсон ч Тайванийн агаарын орон зайд нэвтрээгүй. Эндээс 40 онгоц нь Тайванийн хоолойн гол шугамыг давсан бол зарим нь өмнөд хэсгээс нисч, зүүн эрэг дагуу Номхон далайг чиглэжээ.

Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 10-нд 91 онгоц илгээж рекорд тогтоосон байсан. Хятад улс 2019 оноос хойш Тайванийн эргэн тойронд байлдааны онгоцоо илгээх нь эрс ихэссэн. Ялангуяа Тайвань, АНУ-ын харилцаа гүнзгийрэх үед энэ нь улам эрчимждэг. "Тайвань, АНУ-ын цэрэг, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрч буйд Хятад сэтгэл дундуур байна. Даваа гаригт хийсэн нислэгүүд нь АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг хичээж буй Тайваньд шахалт үзүүлэх зорилготой харагдаж байна" гэж Хятадын Үндэсний батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн судлаач Оу Си-фу хэллээ. 

Тайвань 2020 оноос хойш өдөр тутамд хэчнээн байлдааны онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү нь нэвтэрч байгааг тоолж эхэлсэн. Бүтэн жилээр нь багцлаад тоолбол 2021 онд Хятадын Ардын чөлөөлөх армийн 972 онгоц Тайванийн бүсэд нэвтэрчээ. 2022 онд энэ тоо 1737 болж өсч, энэ жилийн хувьд 1268 хүрээд байна.

Хятадын байлдааны онгоц Тайванийн эргэн тойронд эргэлдэх нь ихэслээ гээд дайн болно гэсэн үг биш юм. Хятад энэ үйлдлээрээ Тайванийн сонор сэрэмжийг туршихын зэрэгцээ тэдний улстөрчид, сонгогчдод өөрсдийн цэргийн хүчээ сануулахыг хичээж байна.

Эх сурвалж: THE NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж