Т.Мөнхсайхан: Монголчуудын архины хэрэглээ буурсан

Т.Мөнхсайхан: Монголчуудын архины хэрэглээ буурсан

Т.Мөнхсайхан: Монголчуудын архины хэрэглээ буурсан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан "Монгол Улсад анх удаа архи согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гарч эхэлсэн талаар өөрийн албан ёсны сошиал хаягтаа нийтэлжээ. Энэ тухай тэрбээр "Согтууруулах ундааны борлуулалт эхний найман сарын байдлаар хоёр сая литрээр (4 сая шил) буюу өмнөх онтой харьцуулахад 12,5 хувиар буурсан байна. Мөн 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсч, өндөр градустайн хэрэглээ эрс багассан байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15,8 хувиар буурсан байна. Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлого үр дүнгээ өгч, цаашид ч улам их өөрчлөлт, үр дүн гарах боломж харагдаж байна" гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг 2021 онд Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөрөө томилсон байдаг. Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажилласан Т.Мөнхсайхан сайдын ажлаасаа бууснаасаа хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажилласан. Түүний хувьд энэ төрлийн хагалгааг 10 гаруй жил хийж буй туршлагатай аж. Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн ажилтай.

Т.Мөнхсайханыг сайдын ажлаа хангалтгүй хийсэн гэдэг үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан боловч эцэстээ У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсон юм.

Түүний хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байгаад 2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдож байв.

Т.Мөнхсайхан нь:

  • 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч
  • Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
  • Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч
  • Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ж 2023-09-19 202.9.47.15

гадаад явж байгаад сая л ирлээ одоо дахиж бууруулахгүээ уучлаарай

Avatar

Нэргүй 2023-09-19 202.126.88.103

Ер нь бол мөнгөгүй болхоороо л уухгүй байгаа юм. Түүнээс би ч уумаар л байна.

Avatar

иргэн 2023-09-19 66.181.179.143

мөнхсайхан сайдаа хийх хүн эрүүл мэндийн салбарт их зүйл хийх хүндээ

Avatar

Зочин 2023-09-19 202.126.89.10

эд нар одоо хаанаас хархаараа ийм судалгаа гаргаад бдийн бээ гудмаар дүүрэн шоучин архичид л бншдээ

Avatar

Нэргүй 2023-09-19 124.158.119.35

Судалгаа хаанаас олж үзэх вэ, байгаа юмуу

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.185.61

ЭМЯ салбарыг жинхэнэ устгасан хулгайч бол энэ Дэнжийн 1000 гаралтай хулгайч.Хэн хохиров жирийн иргэд л зовж шаналж явна.Ковидоос маш их идсэн баяжсан луйврын гар.Шорон хүлээж ойрхон бий….

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.185.61

Hdlaa h*****d l.Ene n**** kovidiin uyed EMtusvuus iheer bayjsan huvalz shuu,Odoo SONGUULID UZCHIH SANAATAI HUDLAA UNEN SHOUDOOD .

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-19 103.212.116.162

ш**.

Avatar

neg xynui zasglyylxani; 2023-09-19 216.38.195.74

tsaxim xydaldaa naidbargyi tsagj ?

Avatar

Нэргүй 2023-09-19 202.131.225.242

МАН төрийн эрх барьсан энэ долоон жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ 4,5 дахин өсч, байгалийн баялагийн хулгай луйвар 40 их наядаар хэмжигдэж байхад ард түмэн архи байтугай хоногийн хоолонд бэлэн гоймон толгой цувдаа авч дийлэхээ байгаад байхад ямар мөнгөөрөө архи авч уух билээ дээ хөөрхийс ккк нэг бодолын энхрий хайрт МАН ын ач буян ч юм уу, хоржоонтой ч юм даа хахах

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.181.83

ИХЭНХ НЬ СОЛОНГОС ГАРААД ЯВЧИХСАН ШДЭЭ. ХАРИН СОЛОНГОСЫН АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ ОГЦОМ ӨСЧ БГА БАЙХ .

Avatar

Нэргүй 2023-09-19 59.153.114.216

Архи уух байтугай амьсгалж болохооргүй биетэй болгочоод. Тм биетэй болгосон шүү .. утаа, вакц г.м

Avatar

Мягмар 2023-09-19 66.181.178.34

худалдан авах чадвар муудсантай холбоотой

Avatar

иргэн 2023-09-19 66.181.189.118

хот хөдөөгөөр ялгаж статистик судалгааг хйигээрэй, хөдөөд архины хэрэглээ маш их нэмэгдсэн гэснэ баримтууд бн

Avatar

Нэргүй 2023-09-19 202.21.107.6

АПУ, СББ ко нууд архины хольц найрлагад ордог донтуулагч бодисоо багасгасан байж магадгүй, ахмад архичид үхэж шинэ архичдын үе солигдож байгаа үе байж магадгүй, гэхдээ эмэгтэй архичид хүч түрэн орж ирж буй нь эмгэнэлтэй.

Avatar

Нэргүй 2023-09-19 202.131.238.26

ашгүй дээ

Avatar

Зочин 2023-09-19 66.181.161.66

Айргаа хасаж тооцож байгаа болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж