Т.Мөнхсайхан: Монголчуудын архины хэрэглээ буурсан

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан: Монголчуудын архины хэрэглээ буурсан

Т.Мөнхсайхан: Монголчуудын архины хэрэглээ буурсан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан "Монгол Улсад анх удаа архи согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гарч эхэлсэн талаар өөрийн албан ёсны сошиал хаягтаа нийтэлжээ. Энэ тухай тэрбээр "Согтууруулах ундааны борлуулалт эхний найман сарын байдлаар хоёр сая литрээр (4 сая шил) буюу өмнөх онтой харьцуулахад 12,5 хувиар буурсан байна. Мөн 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсч, өндөр градустайн хэрэглээ эрс багассан байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15,8 хувиар буурсан байна. Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлого үр дүнгээ өгч, цаашид ч улам их өөрчлөлт, үр дүн гарах боломж харагдаж байна" гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг 2021 онд Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөрөө томилсон байдаг. Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажилласан Т.Мөнхсайхан сайдын ажлаасаа бууснаасаа хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажилласан. Түүний хувьд энэ төрлийн хагалгааг 10 гаруй жил хийж буй туршлагатай аж. Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн ажилтай.

Т.Мөнхсайханыг сайдын ажлаа хангалтгүй хийсэн гэдэг үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан боловч эцэстээ У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсон юм.

Түүний хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байгаад 2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдож байв.

Т.Мөнхсайхан нь:

  • 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч
  • Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
  • Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч
  • Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж