Нийслэлийн АН-ын даргад ГОРИЛОГЧИД

Нийслэлийн АН-ын даргад ГОРИЛОГЧИД

Нийслэлийн АН-ын даргад ГОРИЛОГЧИД

АН-ынхан саяхан бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн бол одоо анхан шат, нийслэлийн бүтцээ цэгцлэхээр ярьж байна. Нийслэлийн АН-ын даргын асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тухайлбал, АН-аас гурван хүний нэр яригдаж байна. Үүнд Ц.Баатархүү, М.Тулгат, Д.Бадарсан нарын нэрс албан ёсоор яригдаж буй. Одоогийн Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл ажилладаг.

Нийслэлийн АН бол том бүтэцтэй байгууллага. Ингэхдээ намын даргын нөлөөллөөс ангид буюу есөн дүүргийн төлөөлөл орж Нийслэлийн намын хороо хэнийг даргаагаа тавих эсэхээ өөрсдөө шийддэг эрхтэй.

Энэ утгаараа Нийслэлийн намын хороо уг "сунгааг" зохион байгуулж, нийслэлийн намын бүтцээ цэгцэлнэ. Нийслэлийн АН-д нэр дэвшигчдийг товчхон танилцуулбал, Ц.Баатархүү нь “Морьтон”-оос, М.Тулгат “Од” клубээс зүтгэж байгаа бол Д.Бадарсанг намын даргын дэмжлэгтэй хэмээн яригдаж байна. Ц.Баатархүүгийн тухайд АН-ын генсекээр хоёр сар ажиллаад, Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж байсан.

Харин Д.Бадарсан нь Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхад Сүхбаатар дүүргийг удирдаж байв. Саяхан АН-ын дарга Л.Гантөмөр Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олонхийн дэмжлэг авч чадсан хүн нь намаа удирдах ёстой. Түүнээс Лу.Гантөмөр шууд Нийслэлийн намыг удирдана, дүүргүүдийг удирдана гэвэл миний стратеги гаргах ажил яагаад ч амжихгүй” хэмээн ярьжээ.

ҮБХ-НЫ ГИШҮҮН Ц.БААТАРХҮҮ

Төгссөн сургууль :

  • 1999-2003 Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
  • 1999-2004 Хан-Уул Дээд Сургууль
  • Боловсрол, мэргэжил,Эрдмийн зэрэг цол : Дээд, Улс төр судлаач, нийгэм судлалын багш, удирдлага-Хэрэглээний математикч

Ажилласан байдал:

  • 2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга
  • 2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал
  • 2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч
  • 2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга
  • 2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга
  • 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
  • 2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх
  • 2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч
  • 2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захирал

Гавъяа шагнал :“Ажил хэргийн гурвалжин” номоор “Grand book”, БСШУЯ-ны “Шилдэг бүтээл”, “Зөв ярих ухаан” номоор БСШУЯ-ны жуух бичиг, “Оны онцлох ном”, “Алтангадас” одон

Сонгуульт ажил:

  • 2012, 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч, Тэргүүлэгч, Нийслэлийн Ардчилсан намын Дэд Дарга, Ардчилсан Намын Үүрийн Дарга нарын Холбооны УЗ-ын гишүүн

ҮБХ-НЫ ГИШҮҮН М.ТУЛГАТ 

Төрсөн газар: Улаанбаатар  хот

Боловсрол:

  • 1994-1996 онд нийслэлийн 1 дүгээр сургууль
  • 1998-1999 онд Осака гадаад хэлний сургууль
  • 1999-2003 онд Киотогийн их сургууль эдийн засгийн ухаан /БАКАЛАВР/
  • 2003-2005 онд Киотогийн их сургууль эдийн ухаан /МАГИСТР/

Ажлын туршлага:

  • 2005-2009 онд Япон улс “Софтбанк инк” санхүүч
  • 2010-2013 онд “Бекфорс” ХХК-ийн захирал
  • 2013 оноос “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирал

ҮБХ-НЫ ГИШҮҮН Д.БАДАРСАН

Төгссөн сургууль :

  • 1995-1999 Хэл Иргэншлийн Дээд Сургууль
  • 1999-2003 Ибаракигийн технологийн үндэсний коллеж
  • 2009-2011 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  • 2011-2014 Монгол Улсын Их СургуульБоловсрол, мэргэжил,

Эрдмийн зэрэг цол : Дээд, Инженер, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага, магистр

Ажилласан байдал :

  • 2003-2005 “Монхит трейдинг” ХХК захирал
  • 2005-2007 УБЦТС ХК-ий төслийн ажилтан
  • 2007 оноос “Юу Эм Кэй” ХХК захирал
  • 2012-2016 СБД-ийн Засаг дарга

Гавъяа шагнал : Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан, Алтангадас одон

Сонгуульт ажил:

  • 2012, 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.168.8

Баатархүү гэж нэг гоншгоносон хэрүүлч баагий байдаг биз дээ ккк

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.180.160

Ц.БААТАРХҮҮ iluu.

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-19 103.212.119.149

Бадарсан бол Бат Үүлийн б**с долоогч хэрэггүй ш дээ, улс төрд үнэндээ улсаа хөгжүүлэх хүн л хэрэгтэй, иймэрхүү новшнууд хэрэггүй шүү

Avatar

Нэргүй 2023-09-19 103.212.116.162

Мөнгө гэж юу байдаг гэдгийг жаахан үнэр авсан гарууд. Бадамжунай Ганзориг гэж амьд үхдэл болох бизднн

Avatar

Зочин 2023-09-19 66.181.191.154

АН биш гэсэн шиг хар пиараар мэргэшсэн хэрүүлийн бузрууд л харагдаж байна.Нэгэн зөнөг МАН-ын булхайг….гэх шиг. Хэлэмгий Сурамгай гж үгтэйсэн. Өөрсөдтэйгээ бусдыг адил гэж сэтгэх юмдаа хөөки

Avatar

Irgen 2023-09-19 66.181.161.234

Unurbayar l mundag zaluu baigaam da uul n

Avatar

Нэргүй 2023-09-19 202.136.155.253

Бат Үүлээ тавиа. Бат Үүл үгүй бол Баатархүүг нь сонгоо

Avatar

Нэргүй 2023-09-19 192.82.92.204

Арай жул нэрнүүд үү айн сонгууль дөхөж байхад

Avatar

Нэргүй 2023-09-19 202.9.46.241

Хэнд хамаатай юм бэ, тэртэй тэргүй АН явахгүй

Avatar

Ягаан 2023-09-19 66.181.161.2

Лу дэмжиж байгаа бол Бадарсан болох биз дээ.

Намын гишүүд санал өгдөг бол Баатархүү болно биз дээ.

Сөрөг хүчин талаасаа Баатархүү нь дээр дээ

Avatar

Зочин 2023-09-19 141.94.254.210

Энэ Баатархүү юу! Дэмий урвагч баагий. Толгой хоосон дүр эсгэгч

Avatar

Ж.Э 2023-09-19 103.212.119.133

Гурвуулаа л боловсролтой сайхан залуучууд, амжилт хүсье

Avatar

Зочин 2023-09-19 202.21.124.130

Ц.Баатархүү бол дандаа шантааж хийж дарга болдог, ёс суртахуун, ердийн этик байхгүй амьсгаа.

Avatar

Нэргүй 2023-09-19 202.126.88.139

Даргаар яахав дээ. Дарга болно дараа нь гөлөг болно

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-09-19 202.21.108.1

Ц.Баатархүү…. ажлын туршлага ..дадлагаараа Нийслэлийн Намын байгуулллагын ажлыг хийж чадах боломжтой гэж үзэж байна өө….Ер нь 2024 оны Сонгуулийн өмнө их ажил хийх ёстой шүү… МАН бүх бульхайг ил гаргах ..НОТОЛГОО..БАТАЛГААТАЙ …МАШ ТОВЧХОН …Энгийн иргэнд ойлгомжтой үг хэлээр л Хийх зүйлс …бодлого оо ярих нь их чухал….шүү…"Ардчилал ..хүний эрх…эрх чөлөө.. шударга ёс энэ тэр гээд байвал хүмүүс нэг их ойшоохгүй шүү" Байдлыг судлах хэрэгтэй…Зочид буудлууд …ШӨНИЙН УБ са

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж