Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө Хятадын дарга Ши Жиньпинийг дарангуйлагч гэж нэрлэсэн нь олны анхаарлыг татсан.
Эргэн сануулахад, Анналена Баербок "Fox News"-д ярилцлага өгөх үедээ "Хэрвээ Путин энэ дайнд ялах юм бол энэ нь Хятадын дарга Ши Жиньпин гэх мэт дэлхийн бусад удирдагчид ямар дохио болох бол?" гэж хэлсэн. Анналена Баербок нь Хятадыг илт шүүмжлэгч гэдгээрээ алдартай. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард тэр "Хятад улс бидний энэ дэлхий дээрх хамтын оршин тогтнолыг сорьж байна" гэж хэлсэн. Мөн Хятад улс худалдааны түнш гэхээсээ илүү системийн өрсөлдөгч болж байна гэж тодорхойлж байв.
Хятадын Гадаад хэргийн яам энэ асуудлаар өчигдөр /2023.09.18/ гомдол мэдүүлэв. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин түүний хэлсэн үгийг туйлын утгагүй гэж тодорхойлсноос гадна Хятадын улс төрийн нэр хүндэд халдаж байна гэлээ. "Энэ бол улс төрийн ил тод өдөөн хатгалга" гэж Мао хэлсэн.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ч бас зургадугаар сард Ши Жиньпинийг дарангуйлагч гэж хэлж байсан удаатай. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятад дахь айлчлал өндөрлөсний маргааш тэр ингэж хэлж байжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ