Ази тивийн хамгийн том спортын наадам өнөөдөр/2023.09.19/ эхэлж байна. Хэдий албан ёсны нээлт ирэх Бямба гаригт ч өнөөдөр крикет, хөлбөмбөг, волейболын тоглолтууд эхлэх аж.
Монгол-Индонезийн крикетийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолтоор Ханжоугийн наадам эхэллээ. Мөн Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ өдөр 16.00 цагаас хэсгийн эхний тоглолтоо Вьетнамын эсрэг хийнэ. Харин дараагийн тоглолтоо есдүгээр сарын 21-ний өдөр Саудын Араб, 24-ний өдөр Ираны эсрэг тус тус тоглох товтой.
“Ханжоу 2022″ Азийн наадамд зохион байгуулагч орон болох БНХАУ-ын шигшээ 886 тамирчинтай оролцох бол Монголын баг түүхэндээ хамгийн олон буюу 403 тамирчнаа илгээсэн Азийн олимпийн зөвлөлөөс мэдээлжээ.
Мөн өчигдөр Монголын баг тамирчид тамирчдын тосгонд тугаа мандуулсан гэнэ.
Холбоотой мэдээ