"Баавгай болохсон" кино Ази тив дэх нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

"Баавгай болохсон" кино Ази тив дэх нээлтээ хийнэ

"Баавгай болохсон" кино Ази тив дэх нээлтээ хийнэ

"Баавгай болохсон" уран сайхны кино Өмнөд Солонгос улсад ирэх аравдугаар сард зохион байгуулах Бусаны олон улсын кино наадамд шалгарч, Ази дахь нээлтээ хийхээр болжээ. Мөн Канад улсын Ванкүверийн олон улсын кино наадам болон Калгарийн олон улсын кино наадамд зэрэг шалгарч нэгэн зэрэг нээлт хийхээр боллоо.  Энэ уран сайхны кино нь саяхан /2023.09.13/ Лондоны олон улсын кино наадамд шалгарч, оролцсон. Мөн монгол найруулагчийн бүтээл Их Британи, Ирландын кино театруудын дэлгэцнээ гарахаар болсон гэдгийг уран бүтээлчид дуулгасан юм.

Залуу найруулагч П.Золжаргалын бүтээл 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос Монголын кино театруудын дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болох юм.

"Баавгай болохсон" кино 2023 оны тавдугаар сард дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол кино албан ёсоор сонгогдож, оролцсон. Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд  15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.

Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.

Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын "Urban Sales" компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж