Дэлхийн хамгийн аюултай эмэгтэй

Дэлхийн хамгийн аюултай эмэгтэй

Дэлхийн хамгийн аюултай эмэгтэй

"Ким Ё Жон бол өдгөө Солонгосын бүх түүхэн дэх, магадгүй дэлхийн түүхэн дэх дэлхийн хамгийн аюултай эмэгтэй" гэж Тафтсын их сургуулийн Флетчер сургуулийн профессор Сун Юн Ли тайлбарлав. Ким Ё Жон харьцангуй залуу, тодруулбал, есдүгээр сарын сүүлээр 36 нас хүрч байгаа. Тэрбээр Хойд Солонгосын удирдагч, ах Ким Жон Уны дор де-факто орлогчийн үүргийг гүйцэтгэж, эрэгтэйчүүд давамгайлсан хаалттай нийгмийн илүү зөөлөн дүр төрхийг олон улсад харуулдаг.

Ким Ё Жон 2011 онд эцгийнхээ хамт анх удаа олны өмнө харагдсан ч 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпод төлөөлөгчдийг ахалж ирсэн. Үүнээс хэдэн сарын дараа ахыгаа даган Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Интэй хийсэн түүхэн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Сүүлд Ким Жон Уны  ОХУ-д хийсэн айлчлалд хамт иржээ.

Шинжээчид Ким Ё Жоныг ахынх нь залгамжлагч гэж тодорхойлсон ч зарим нь түүнийг ахынхаа хүүхдүүдийг насанд хүрч эрх мэдлийг авах хүртэл нь хариуцагчаар үйлчилж магадгүй гэж үзэж  байна. Гэхдээ ямар нэгэн хурцадмал байдал үүсвэл  2013 оны өвөл цаазлуулсан авга ах шигээ хувь тавилан түүнийг хүлээж байгааг Ким Ё Жон сайн ойлгож байгаа гэж Сун Юн Ли тайлбарлав. Гэхдээ Ким Ё Жон сүүлийн жилүүдэд ахтайгаа маш сайн гар нийлж ажиллаж байгаа мэт харагдсан гэв.

North Korean leader Kim Jong Un signs the visitors book next to his sister, Kim Yo Jong, during their visit to the Vostochny Сosmodrome to meet with Russian President Vladimir Putin on Sept. 13, 2023.

Өмнөд Солонгост айлчилснаасаа хойш Ким Ё Жон ахынхаа нэрийн өмнөөс болон засгийн газрынхаа нэрийн өмнөөс олон удаа шийдэмгий, зоригтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тэрбээр дор хаяж 40 удаа бичгээр мэдэгдэл хийж, Хойд Солонгосын нутаг дэвсгэрт байрлах хамтарсан харилцааны газрыг устгахыг тушаажээ.

Ажиглагчдын үзэж буйгаа Ким Ё Жон цөмийн зэвсгийн нөөцтэй холбоотой тодорхой эрх мэдэлтэй гэдгээ өнгөрсөн жил Өмнөд Солонгосын талд хандаж хэлсэн мэдэгдлээрээ онцолсон гэж үзэж байна. Тэрбээр хэрвээ Сөүлийн талаас буудсан нэг ширхэг сум ч  Хойд Солонгосын нутаг дэвсгэрт унавал Сөүлийг цөмийн бөмбөгөөр цохино гэж сүрдүүлсэн юм. "

"Бид Хойд Солонгост ч, Солонгосын түүхэнд ч, дэлхийн түүхэнд ч, "Би чамайг цөмийн зэвсгээр цохилт өгөх эрх мэдэлтэй" гэж энх тайванч, ардчилсан хөрш улсдаа заналхийлсэн эмэгтэйг харж байгаагүй" гэж Сун Юн Ли мэдэгджээ. Дэлхийн хамгийн хаалттай улсын эмэгтэй удирдагчийн талаар судалгаа хийх нь амаргүй. Гэхдээ Сун Юн Ли Хятад, Тайванийн бүх эх сурвалжууд дээр гарсан Ким Ё Жоны тухай нийтлэл, зураг, видео бичлэг болон өөрийнх нь мэдэгдлүүдэд  дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түүнийг Пёньянд өвөрмөц эрх мэдэл бүхий хүчирхэг байр суурь эзэлдэг гэж дүгнэжээ.

Hermit Kingdom summit
БНАСАУ нь Ким Ё Жоныг зэвсэг болгон ашигладаг гэж тэрбээр тайлбарлав. Учир нь Ким  Ё Жон НҮБ-ын тэргүүн эсвэл аливаа улсын ерөнхийлөгчтэй уулзаад "За, дипломат харилцаагаа сайжруулах эсвэл цөмийн зэвсгээс татгалзах тухай ярилцъя" гэвэл эмэгтэй хүн болохоор нь  илүү итгэл үзүүлж, нааштайгаар хүлээн авах хандлагатай гэнэ. Гэвч бодит байдалд тэрбээр бидний бодож буйгаас илүү ухаалаг, амбицтай нэгэн. Тиймээс бид түүнийг илүү нухацтайгаар хүлээн авч үзэх хэрэгтэй гэж Сун Юн Ли  мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-19 125.204.81.218

Arai2 zuger gol zuilee bichech

Avatar

Нэргүй 2023-09-19 202.126.89.186

Ёвропын удирдагч авгай энэ хүүхнээс хол дутна. Чадалтай хүүхний өмнө Ёвроп АНУ ч сөгдөнө. Удахгүй Хойд, Орос, Хядад, Энэтхэг Ёвразид бүр АНУ-д хэн нь хэн бэ гэдгээ харуулах цаг нь ойртосоор байна. Бид төвийг сахиж, хүлээж л байхаас өөр гарцгүй.

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-19 139.5.216.221

ард түмнийг нь бүх гадаад ертөнцөөс хааж байгаад толгойг нь мунхруулан нэг улсыг бүхэлд нь аав , ах дүү нар нь үе залгамжлан эрхшээлдээ байлгаж үүнийхээ төлөө дэлхийтэй тэрсэлдэж байгаа толгой нь өтчихсөн амьтад . Хэзээ нэгэн цагт ард түмэн нь үүнийг ойлгож зад тавин тэмцэлдэх болноо

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.177.239

Heden hulgaichid zuuguus duusch baisnaas, edniih shig baisan n deer yumdoo. Neg ih hudlaa ardchilal gedeg hernee hulgaichuudaa yaajch chadahgui hariugui

Avatar

Нэргүй 2023-09-19 38.42.106.107

Хиллари этр гээд энэнээс ч аймар эмэгтэйчүүд бгөө цаагуур чинь

Avatar

Зочин 2023-09-19 59.153.87.42

үе залгамжилсан хаан юм шив, ард олон нь л өрөвдөлтэй. өмнөдүүд нь хичнээн хөгжилтөй улс билээ

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.177.239

kkk manaihaas l deer shdee, huruu zaig hurtel hiigeed baigaa, cumiin zevseg ch gesen. manaih yuuch hiij chadahgui hernee tedniig uruvduud yaah ch bilee kkk

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.183.247

өмнөөс нь өмнөөс нь, орлогч орлож нтр. бусад улс оронд 80-90 нас хүртлээ удирдагч. залуу агаа нь чадваргүй байгаа юмаа даа. залгамжлагч нар гарч ирээд байхыг бодоход.

Avatar

546654 2023-09-19 122.201.23.44

Борыг шиг хаднаас нисгэчих хэрэгтэй хэхэхэ

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.183.247

дараа нь түфль нь үлдчихсэн хадны дор хэдэн сар хөглөрөөд байж л байгаа нь харагддаг байсан гээд үү

Avatar

зочин 2023-09-19 49.0.139.227

Ах нь биш гэхэд ахынх нь хүүхдүүд энэ эмэгтэйг нэгэн цагт цаазлах бизээ. Ах нь төрсөн авга ахыгаа цаазалсан шиг л.

Avatar

Зочин 2023-09-19 103.254.123.156

Ким дүү шүү дэ эргүү минь.

Avatar

Нэргүй 2023-09-19 103.212.118.163

ким ё жон дүү нь шүү дээ үхэр минь, аавынх нь бутач охин

Avatar

Ажиллаж байсан хүн 2023-09-19 139.5.216.19

тэрийг нь мэдэлгүй яахав . Чи хариг өөрөө үхэр юм биш үү зайлуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж