"Ким Ё Жон бол өдгөө Солонгосын бүх түүхэн дэх, магадгүй дэлхийн түүхэн дэх дэлхийн хамгийн аюултай эмэгтэй" гэж Тафтсын их сургуулийн Флетчер сургуулийн профессор Сун Юн Ли тайлбарлав. Ким Ё Жон харьцангуй залуу, тодруулбал, есдүгээр сарын сүүлээр 36 нас хүрч байгаа. Тэрбээр Хойд Солонгосын удирдагч, ах Ким Жон Уны дор де-факто орлогчийн үүргийг гүйцэтгэж, эрэгтэйчүүд давамгайлсан хаалттай нийгмийн илүү зөөлөн дүр төрхийг олон улсад харуулдаг.
Ким Ё Жон 2011 онд эцгийнхээ хамт анх удаа олны өмнө харагдсан ч 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпод төлөөлөгчдийг ахалж ирсэн. Үүнээс хэдэн сарын дараа ахыгаа даган Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Интэй хийсэн түүхэн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Сүүлд Ким Жон Уны ОХУ-д хийсэн айлчлалд хамт иржээ.
Шинжээчид Ким Ё Жоныг ахынх нь залгамжлагч гэж тодорхойлсон ч зарим нь түүнийг ахынхаа хүүхдүүдийг насанд хүрч эрх мэдлийг авах хүртэл нь хариуцагчаар үйлчилж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ ямар нэгэн хурцадмал байдал үүсвэл 2013 оны өвөл цаазлуулсан авга ах шигээ хувь тавилан түүнийг хүлээж байгааг Ким Ё Жон сайн ойлгож байгаа гэж Сун Юн Ли тайлбарлав. Гэхдээ Ким Ё Жон сүүлийн жилүүдэд ахтайгаа маш сайн гар нийлж ажиллаж байгаа мэт харагдсан гэв.
Өмнөд Солонгост айлчилснаасаа хойш Ким Ё Жон ахынхаа нэрийн өмнөөс болон засгийн газрынхаа нэрийн өмнөөс олон удаа шийдэмгий, зоригтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тэрбээр дор хаяж 40 удаа бичгээр мэдэгдэл хийж, Хойд Солонгосын нутаг дэвсгэрт байрлах хамтарсан харилцааны газрыг устгахыг тушаажээ.
Ажиглагчдын үзэж буйгаа Ким Ё Жон цөмийн зэвсгийн нөөцтэй холбоотой тодорхой эрх мэдэлтэй гэдгээ өнгөрсөн жил Өмнөд Солонгосын талд хандаж хэлсэн мэдэгдлээрээ онцолсон гэж үзэж байна. Тэрбээр хэрвээ Сөүлийн талаас буудсан нэг ширхэг сум ч Хойд Солонгосын нутаг дэвсгэрт унавал Сөүлийг цөмийн бөмбөгөөр цохино гэж сүрдүүлсэн юм. "
"Бид Хойд Солонгост ч, Солонгосын түүхэнд ч, дэлхийн түүхэнд ч, "Би чамайг цөмийн зэвсгээр цохилт өгөх эрх мэдэлтэй" гэж энх тайванч, ардчилсан хөрш улсдаа заналхийлсэн эмэгтэйг харж байгаагүй" гэж Сун Юн Ли мэдэгджээ. Дэлхийн хамгийн хаалттай улсын эмэгтэй удирдагчийн талаар судалгаа хийх нь амаргүй. Гэхдээ Сун Юн Ли Хятад, Тайванийн бүх эх сурвалжууд дээр гарсан Ким Ё Жоны тухай нийтлэл, зураг, видео бичлэг болон өөрийнх нь мэдэгдлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түүнийг Пёньянд өвөрмөц эрх мэдэл бүхий хүчирхэг байр суурь эзэлдэг гэж дүгнэжээ.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ