Украин батлан хамгаалахын 6 дэд сайдаа халав

Украин батлан хамгаалахын 6 дэд сайдаа халав

Украин батлан хамгаалахын 6 дэд сайдаа халав

Украины батлан ​​хамгаалахын шинэ сайд цэргийн албан тушаалдаа орсноос хойш 14 хоногийн дараа тус улсын батлан ​​хамгаалахын зургаан дэд сайдаа албан тушаалаас нь огцрууллаа. Энэ нь Украины батлан хамгаалахын салбарыг авлигаас цэвэрлэх хүчин чармайлтынх нэг хэсэг юм. Зэвсэгт хүчин дэх авлигын хэргийг шалгах засгийн газрын мөрдөн байцаалт үргэлжилж байгаа энэ үед батлан хамгаалахын дэд сайд нарыг солилоо.  Тодруулбал, Батлан ​​хамгаалахын дэд сайд Ханна Малиар, Виталий Дейнега, Денис Шарапов нараас гадна яамны Төрийн нарийн бичгийн дарга Костянтын Ващенког ажлаас нь халжээ.

Батлан ​​хамгаалахын сайд асан Олексий Резников энэ сарын эхээр яамны цэргийн хүрэм худалдаж авсантай холбоотой авлигын дуулианы улмаас огцорсон билээ. Түүний оронд Рустем Умеров Батлан хамгаалахын сайд болсон. Дээд Рада  2022 оны есдүгээр сард Умеровыг  Украины Төрийн өмчийн сангийн даргаар томилж, төрийн өмч хувьчлал, түрээсийн үйл явцыг удирдаж байсан.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэлдээ, Батлах хамгаалах яаманд "шинэ арга барил хэрэгтэй" гэж үзэж байгаагаа хэлээд, Резников энэ албан тушаалд 550 хоног "бүрэн хэмжээний дайн"-ын турш ажилласан гэдгийг тэмдэглэсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зч 2023-09-19 103.212.118.244

Өмдгүй шалдан байж өвдөг цоорхойтыгоо шоолов гээж. Тэнэгийн дотор ч агуу уужим юм даа

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-19 38.42.106.107

Яачихсан нэр устай сайд нар вэ. Зарим нь украйн иргэншилтэй гадныхан бхөө. Өмнө нь ч ийм л байсан. Цаг эргэхлээр нутагтаа, нутагтаа ч гэждээ брит эсвэл ануд оччихдог сайд нартай байгаагүй юу?

Avatar

Зочин 2023-09-19 202.9.46.57

Украины авлигч нар ч яамай, өөрсдийгөө яаядаа гэж байна.

Avatar

Нэргүй 2023-09-19 103.254.123.101

Ковид ашгүй намжлаа гэтэл энэ тэнэг Орос өвгөн дахихд өөр нэг зовлон аваад ирэх юмаа.
2 талыг хэлэцээрийн ширээнд суулган энэ дайныг хурдан зогсоогоосой!!! Эдийн засаг сэргэж амар тайван амьдрах юмсан!!

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.161.118

Мөөд дуусахгүй байхөө сайн тал руугаа эргээсээ билээ

Avatar

Нэргүй 2023-09-19 184.60.63.245

6 дэд сайдтай аймаар юм.

Avatar

Нэргүй 2023-09-19 202.55.188.118

яаг л манай авлигчин гахайнууд шиг бгааз

Avatar

Нэргүй 2023-09-19 184.82.76.158

Ukraine Delhiin bish yum gehed estren Europe hamgiin avilgajsan oron. 23 onii 4 sard. CIA terguun William Burns Kievt Zelensky tei uulzahda US ugsun tuslamjaas 40 say $ alga bolson asuudliig suhsun bn, uuni daraa udalgui ukraine ni batlan hamgaalahiin said ogtsorson. Urgeljlel ni busad hurgan darga ni ed nar. Alban bus medeegeer US tuslamjaas 400 say $ ukraine ni avilgachdn garaar orson medee bgaa

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.185.244

Бурхан минь Путиныг бушуу үхүүлж, дэлхийг дарангуйл лаас авраач !!!

Avatar

Zochin 2023-09-19 203.91.119.154

bitgii hyts l****a

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж