Украины батлан хамгаалахын шинэ сайд цэргийн албан тушаалдаа орсноос хойш 14 хоногийн дараа тус улсын батлан хамгаалахын зургаан дэд сайдаа албан тушаалаас нь огцрууллаа. Энэ нь Украины батлан хамгаалахын салбарыг авлигаас цэвэрлэх хүчин чармайлтынх нэг хэсэг юм. Зэвсэгт хүчин дэх авлигын хэргийг шалгах засгийн газрын мөрдөн байцаалт үргэлжилж байгаа энэ үед батлан хамгаалахын дэд сайд нарыг солилоо. Тодруулбал, Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар, Виталий Дейнега, Денис Шарапов нараас гадна яамны Төрийн нарийн бичгийн дарга Костянтын Ващенког ажлаас нь халжээ.
Батлан хамгаалахын сайд асан Олексий Резников энэ сарын эхээр яамны цэргийн хүрэм худалдаж авсантай холбоотой авлигын дуулианы улмаас огцорсон билээ. Түүний оронд Рустем Умеров Батлан хамгаалахын сайд болсон. Дээд Рада 2022 оны есдүгээр сард Умеровыг Украины Төрийн өмчийн сангийн даргаар томилж, төрийн өмч хувьчлал, түрээсийн үйл явцыг удирдаж байсан.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэлдээ, Батлах хамгаалах яаманд "шинэ арга барил хэрэгтэй" гэж үзэж байгаагаа хэлээд, Резников энэ албан тушаалд 550 хоног "бүрэн хэмжээний дайн"-ын турш ажилласан гэдгийг тэмдэглэсэн.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Холбоотой мэдээ