Голомт банк гадаад төлбөр тооцооны үйлчилгээндээ долларын шинэ сувгийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Голомт банк гадаад төлбөр тооцооны үйлчилгээндээ долларын шинэ сувгийг нээлээ

Голомт банк гадаад төлбөр тооцооны үйлчилгээндээ долларын шинэ сувгийг нээлээ

Голомт банк Европын тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох “ODDO BHF SE”-д ам.доллар болон евро корреспондент данс нээж, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд Голомт банкны харилцагчид төлбөр, тооцоогоо өргөн сонголттойгоор илүү хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болсон төдийгүй Голомт банк олон улсын харилцаагаа тэлэх, хил дамнасан банкны үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

“Энэхүү үйл явдал нь Голомт банкны оролцоог дэлхий дахинд таниулан бэхжүүлэхэд чухал алхам болж байна. Бидний худалдааны санхүүжилт болон бусад салбар дахь урт хугацааны хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах чиглэлд сайн жишээ боллоо” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като онцоллоо.

Голомт банк олон улсын корреспондент банкны системд үндсэн 15 валютаар хил дамнасан төлбөр, тооцоог гүйцэтгэдэг бөгөөд 2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын банкны салбарт хийгдсэн  нийт төлбөр тооцооны 36 хувийг Голомт банк дангаар гүйцэтгээд байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж