Кадыровыг удаа дараалан хордуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Кадыровыг удаа дараалан хордуулсан гэв

Кадыровыг удаа дараалан хордуулсан гэв

Чеченийн удирдагч Рамзан Кадыровыг нас барсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим сүлжээнд тарсан. Үүний дараа удалгүй есдүгээр сарын 17-ны өдөр Кадыров өөрийн цахим хуудсандаа хоёр ч бичлэг байршуулснаар нас барсан гэх мэдээлэл худал байж болзошгүй болжээ.

Түүний биеийн байдал муудсан нь хордсонтой холбоотой байх магадлалтай гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичиг Олексий Данилов хэллээ.

"Кадыров эрүүл мэндийн асуудалтай байгаа гэдэг нь бол хүн бүрийн мэдэх баримт. Үүнээс илүүг ярья гэвэл түүнийг хордуулсан, тэр дундаа удаа дараалан хордуулсан байх магадлалтай. Энэ нь түүний бөөрний системд нөлөөлсөн. Түүний цахим сүлжээндээ нийтэлсэн бичлэгийг өчигдрийнх гэдгийг нь баттай хэлж мэдэхгүй. Өнөөдөртэй ямар ч холбоо хамааралгүй хуучны бичлэг байж магадгүй. Кадыров оросуудад ийн агнуулж буй нь Кремлийн тааруухан тэмцлийн нэг хэсэг. Тэр Орос дахь үйл явцад нөлөө үзүүлсэн, үүнийгээ үргэлжлүүлсээр ч байна. Энэ нь түүнийг ийм байдалд хүргэж байна. Эрүүл мэнд нь цаашдаа яахыг харж л байя. Би бол яарахгүй байна. Учир нь хүн нэг долоо хоног, нэг сар, хагас жил, бүр түүнээс ч илүү хугацаагаар комд байж болно шүү дээ" гэж Данилов ярьжээ.

Кадыров нас барсан гэх таамаг яриа Оросын дотоодын улс төрийн нөхцөл байдалд нөлөөлнө гэдгийг мөн тэр онцолж байна. Энэ нь өөр хоорондоо дайтаж буй Кремлийн бүлгүүдийн хүчийг сулруулна. Оросын эрх баригчдын туйлын эмзэг байдал Пригожиний үхлийн дараа нотлогдсон гэж үзэж байна.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж