Монголын өр 793 сая ам.доллароор өсчээ

Монголын өр 793 сая ам.доллароор өсчээ

Монголын өр 793 сая ам.доллароор өсчээ

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээр Монгол Улсын нийт гадаад өр нэг жилийн дотор 792.9 сая ам.доллароор өсч, 33.8 тэрбум ам.доллар болжээ.

Сангийн яамны мэдээллээр Засгийн газрын гадаад зээллэг 32 их наяд төгрөг болсон байна. Энэ нь I улирлаас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

ДНБ-ний 50 хувийг дөхөөд буй энэ үзүүлэлт  Covid-19 цар тахлын үед огцом нэмэгдсэн байдаг. Тэгвэл гадаад зээлийн ашиглалтын хувьд Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогод туссан, нийгэм, эдийн засгийн үр ашигтай, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх, хэрэгжиж байгаа төслүүдийг хугацаанд нь дуусгах бодлого чиглэл  баримталж буйгаа онцолжээ. Уг бодлогоор өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийт 1.8 их наяд төгрөгийн гадаадын төслийн зээл, тусламжийг авч ашиглахаар төлөвлөснөөс 501.6 тэрбум төгрөгийг гадаад зээллэгээр ашиглажээ. Сангийн сайдын зүгээс үүнийг донор, түнш орнууд гэж тодотгосон байна.

Тухайлбал, БНЭУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн EPC-1 багц ажил буюу Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажил 2023 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусахаар төлөвлөгдсөн. БНСУ-ын “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ба төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 67 км урттай дулаан дамжуулах шугам сүлжээ барих ажил үргэлжлэн хэрэгжиж байгаа аж.

Мөн өрийг бүтцээр нь авч үзэхэд, дотоодод гаргасан үнэт цаасны үлдэгдэл 22.5 хувиар өссөн дүн харагдаж байгаа бол гадаад өр өсчээ. Засгийн газар өрийг өрөөр дарах стратегийн хүрээнд 2023 онд “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх 8.65 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргасан. Тэгвэл “Чингис” бондын хүү 4-5 байжээ.

Монгол Улсын гадаад өр ийнхүү өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 тэрбумам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 сая ам.доллар, Засгийн газрынх  92.1 (1.2%) сая ам.доллароорөссөн нь нөлөөлсөн гэдгийг энд дурдах хэрэгтэй. Харин бусад салбаруудын гадаад өр  993.5 сая доллар, Төв банкных 494.1 сая ам.доллароор тус тус буурчээ.

Д.МЯГМАРДОРЖ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-19 103.10.21.9

төрд эх орноосоо урвасан гадны улсад илүү боломж өгдөг Байгалын баялгаа өдөр шөнөгүй урагшаа зөөдөг байж өрөнд орно гэдэг улс төрчид болон Төр барьж буй нам авилга авсан тодорхой байгаа гэж хардаж байна .цоорохой хувин шиг хулгайч луйварчин сэтгэхүйтэй намууд төр баригчид бүгд энэ өрны Эзэнд шүү .

Avatar

Нэргүй 2023-09-19 107.116.89.15

Biyee uneleltiig huulichlah heregtei bn. Tatvar sain orj irne

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

А 2023-09-19 66.181.161.250

лаларуудаа

Avatar

zochin 2023-09-19 185.183.34.34

Өөр буураад байна гэсэн. Хаана байна?

Avatar

Нэргүй 2023-09-19 103.57.95.150

МАН ын хулгайч луйварчид гадна дотногүй хусаж байна дөө. Ямар өлөн новшнуудыг

Avatar

Нэргүй 2023-09-19 59.153.115.45

Шодрого тавийн үнэн нүүр царай хулгайчууд улс удирдах эмэгнэл

Avatar

зочин 2023-09-19 66.181.176.204

Эдийн засгийн хөгжлийн саад гэх Чимидийн Хүрэлбаатарын хийж байгаа ажил, насаараа саал гишүүн хийлээ хөгжил дэьшил нэг алга, х*******н тагнуул н**ш

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.185.127

шүгэлддэг Данхны үлгэр дуусах хугацаа болоогүй юу…Ямарч бүтээн байгуулалт хийж бүтээсэн ажил хийгээгүй байж ӨР яагаад нэмэгдээд байнаа. Данхыг зайлуулъя аа

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-09-19 59.153.85.132

Баялагаа өгөхдөө өрөнд орж ухуулдаг, ДНБ ний 50 хувьтай тэнцэх өртэй болдог уйваагүй шуналтай хурган төлгөн дарга нартай, биесээ хуурсан эрээний бизнестэй, хоол идэх халбагаа ч хийж чаддагүй… Бид яг юу вэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж