Чөлөөт бөх ДАШТ: Т.Тулгын ялалтыг "луйвардав"

Хуучирсан мэдээ: 2023.09.19-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөх ДАШТ: Т.Тулгын ялалтыг "луйвардав"

Чөлөөт бөх ДАШТ: Т.Тулгын ялалтыг "луйвардав"

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сербийн нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өчигдөр/2023.09.18/ тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 74, 79, 92 кг-ын аваргууд, медальтнууд тодорч, эрэгтэйчүүдийн 65, 97 кг болон эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын барилдаанууд эхлэв.

57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазар эхний барилдаандаа Беларусийн Дмитрий Шамелаг ялсан ч удаах даваандаа олимп, дэлхийн аварга Заур Угуевд тахим буулгасан юм. Харин 79 кг-ын Б.Бямбадорж эхний барилдаандаа БНХАУ-ын залуу тамирчин Ли Пэйлоныг ялсан ч дараагийн барилдаандаа Украины Василь Михайловыг дийлсэнгүй. 92 кг-ын жинд Г.Ганхуяг эхлээд Беларусийн Хажи Ражабавыг ялсан ч дараагийн тойрогтоо Японы Араш Ёшидаг дийлэлгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эрэгтэй 57 кг-ын медальтнууд:
  1. Стеван Мичич /Серби/
  2. Рэй Хигүчи /Япон/
  3. Зелимхан Абакаров /Албани/, Арсен Харутиуниан /Армени/
Эрэгтэй 74кг-ын медальтнууд:
  1. Заурбек Сидаков /Орос/
  2. Кайл Дэйк /АНУ/
  3. Дайчи Такатани /Япон/, Хетик Цабалов /Серби/
Эрэгтэй 79 кг-ын медальтнууд:
  1. Ахмед Усманов /Орос/
  2. Владимир Гамкрелидзе /Гүрж/
  3. Василь Михайлов /Украин/, Мохаммад Ноходи /Иран/
Эрэгтэй 92 кг-ын медальтнууд:
  1. Ризабек Айтмухан /Казахстан/
  2. Осман Нурмагомедов /Азербайжан/
  3. Захид Валенсиа /АНУ/, Фейзулла Актүрк /Турк/

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд медалийн тааварт явж байсан дэлхийн аваргын хүрэл медальт Т.Тулга барилдсан. Тэрбээр эхний барилдаанаа Германы Александр Семисоровтой хийж, 9-2 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Харин дараа нь Азербайжаны Хажи Алиевтай барилдаж, өрсөлдөгчөө дарж, 5-2 гэсэн харьцаатай ялсан ч шүүгчдийн зүгээс Т.Тулгыг өрсөлдөгчийнхөө тирконоос татсан гэж үзэн оноог 3-3 болгон сүүлд авсан онооны чанараар Хажи Алиевд ялалтыг өгсөн юм. Үүний дарааа Монголын чөлөөт бөхийн холбооноос дээрх барилдаантай холбоотойгоор өргөдөл гаргасан гэжээ. Удаашруулсан бичлэгээс харахад Хажи Алиев өөрөө тиркогоо татсан нь тод харагдсан ч дэвжээний шүүгчид хэлэлцсэнгүй.

Үүний дараа Т.Тулга өөрийн цахим хуудаснаа "Энэ мөрөөдлийг биелүүлнэ. Миний төлөө байдаг бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа" хэмээн өөрийнхөө дэлхийн аварга болж буй уран зургийг оруулжээ.

97 кг-ын жинд Б.Бадамдорж эхний барилдаандаа Молдавын Раду Лефтертэй барилдан ялагджээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ч.Отгонтуяа Японы Харүна Окүнод ялагдсан ч Япон бүсгүй финалд шалгарснаар Ч.Отгонтуяа дагах барилдаан хийх эрхтэй болжээ. Түүний өрсөлдөгч нь Оросын Арина Мартынова. Тэгвэл 59 кг-д Х.Болортуяа Беларусийн Кристина Сазикинаг ялсан ч удаах барилдаандаа Азербайжаны Алёна Колесникт дийлдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж