Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулагдаж “Эдийн засгийн форум” Сүхбаатар аймагт өнгөрөгч бямба гаригт болж, хаалтаа хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой зүйлийг амласан. Бид та нарыг эрх чөлөөтэй болгоно. Үгээ хэлж чаддаггүй байсан ард түмнийг үг хэлдэг болгоно гэж хэлсэн. Бодсоноо бичиж чаддаггүй байсан ард түмнийг та нар бичиж болно гэж хэлсэн. Дураараа сонин гаргаж болно хараарай. Ардчилал гэдэг сонин бид гаргалаа шүү. Хэн ч сонин гаргаж болно. Бид телевиз байгуулах эрхийг чинь өгье. Бид үг хэлэх эрхийг чинь өгье. Сонгодог эрхийг чинь өгнө. Сонгогддог эрхийг чинь өгнө. Эхлээд өмчтэй болгож өгье гэсэн. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон.Ардчиллын стратеги бол гайхамшигтай.Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Нэг ширхэг төлөг гаргаад идэх эрх малчдад байгаагүй.Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ. Харамсалтай нь бид болчихлоо гээд бодчихсон юм байна. Хүмүүсээ хөрөнгөтэй болгочихлоо. Малчдаа малтай болгочихлоо. Иргэд маань 0.7 га газартай болчихлоо. Өмнөговийнхон уул уурхайн баялгаа олборлох эрхийг нь өгчихлөө. Монголчууд эрх чөлөөтэй болчихлоо гэдгээ хэсэг хугацаанд мэдэрсэн. Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон.Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд ява жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Ингээд зорьсон зорилгодоо хүрсэн учраас одоо би яах уу гэж эхэлсэн.
Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би биш, бид гэдэг соёл дээр суурилна. Бидний зорилго биелсэн үү гэж өөрсдөөсөө асуусан.
Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа. Бидний нүдэн дээр үг хэлсэн хүнийг шоронд хийж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бидний нүдэн дээр бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг бид олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.
Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой.Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна. Монголчуудын амьдрал бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ. Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад азжаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно.
Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу орж байх ёстой.Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги рүү бүгдээрээ шилжье. Шударга, үнэ цэнтэй боловсролын тогтолцоо руу шилье. Ядаж эм нь үйлчилдэг эрүүл мэндийн салбартай болъё. Эрүүл мэндийн салбарыг шинэчилье. Өвчнөө эмчилж чаддаг улс болъё. Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Ийм ялзарсан төрийг ёс суртахуунаар нь засъя. Ёс суртахуун гэдэг за бол ёогүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс олон юм амлахгүй. Маш цөөхөн юмыг маш чанартай хийнэ. Монголын ард түмэнд өгсөн бидний амлалт бол 100 хувь биелдэг баймаар байна. Монголын “за” бол андгай буй за гэж. Ардчилсан намынхан "АРДЧИЛЛЫН ЗА БОЛ АНДГАЙ БУЙ ЗА" гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой” гэв.
Зочин 2023-09-18 59.153.115.236
ардчилалын үед үйлдвэрүүдээ устгасан.улаан чулуутынханыг бий болгосоны.анархист ёс суртхуунтай болгосон
Зочин 2023-09-18 202.179.11.230
Ta nar uursduu yos surtahuuntai bolgoj baij ingej helehgui bol hen ch ta nart itgehgui. Er ni namuud, 76 hudlaa yarij ard tumend taalagdah gej orolddog, hiihdee tes uuruur hiideg gedgiig ard tumen meddeg boljee.
Зочин 2023-09-18 43.242.241.151
Олон зүйл дээр харьцуулж харж бна, Оюун-Эрдэнийн хаана ч хүрэхгүй ээ энэ Лу Гантөмөр. Арай л жулдана.
Зочин 2023-09-18 139.5.219.89
Мэдлэг, боловсролгүй, Харвардад төгссөн гэх боловч Англиар сонингийн тасархай уншиж чадахгүй, хоосон чалчаа, цүнхчин Оюунэрдэнийг өөрийн хүчээр Социализмын үеийн хатуу чанга шалгуурыг давж Японын их сургуульд элсэж, хатуу чанга, нэр хүндтэй Японы их сургуулийг инженерээр нэр төртэй төгсөөд ирсэн Л.Гантөмөртэй яаж харьцуулж зүрхлэнэ вэ ??? Өдөр шөнө шиг ялгаатай.
Зочин 2023-09-18 202.21.96.254
Yer n bol 1996 onoos Mongoliin uls turiig yos surtakhuungui bolgoson n tanai AN. Khamgiin yos surtkhuungui khumuus n odoo tanai AN d bas baina. Naad kheden ulig bolson khugshchuul bolon td nariin gar khuliig zailuulj baij l AN tsevershine.
2 nam taaraaya 2023-09-18 202.126.90.75
ene 2 namiig taraaya .bidend songent uguhgui bna
Зочин 2023-09-18 66.181.177.145
Uyiin yasan yos surthuun be hahaha ingej yariad garchina gej bodsiin bish bga
Зочин 2023-09-18 124.158.68.67
Ардчилалд ахиад нэг итгээд үзэх хэрэгтэй. АН үнэхээр бүтэн төр барьж үзээгүй шдээ, чааваас. Лу.Гантөмөр зөв удирдагч.
Зочин 2023-09-18 202.131.229.163
Хөгийн юмнууд, та нарт хэн итгэхэв дээ.
ҮНЭНГ ХЭЛЭГЧ 2023-09-18 202.9.40.152
ЮУ ГЭЭД БАЛАЙРААД БАЙГАА ЮМ БЭ? ТА НАР ӨӨРСДӨӨ ЭХЛЭЭД …. БОЛЧИХ, ДАРАА НЬ ОРОЛДООД ҮЗ, ГЭХДЭЭ ЧАДАХ БОЛОВ УУ ДАА…. ЧИНИЙ ЭРГЭН ТОЙРОНД ДАНДАА МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ҮЗҮҮРЛЭГДСЭН НОХОД БАЙНА ДАА…ҮНЭХЭЭР ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА.
Зочин 2023-09-18 66.181.190.136
МАН НИЙТЭЭРЭЭ ХУЛГАЙЧ .ДУРДААД БАЙГААРАЙ. ГЭХДЭЭ Л 2 НАМЫГ ХЯНАЛТТАЙ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ЁСТОЙ. МАН ГЭХДЭЭ ДЭНДҮҮ ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН
Зочин 2023-09-18 66.181.161.162
Amjilt hvsie
Зочин 2023-09-18 66.181.191.154
Яг Элбэгдорж юмаа..Яаж ингэж худлаа ярьж чаддаг байнаа. АН нэр өөртөө өгөхөөр ардчилагч болдоггүйг баталсан. АН дээрэмчдийн нам бүгд мэднэ. 90-ээд оны эхээр ӨХ нэрээр улсыг тэр чигээр нь идсэн. 96, 2012 онд дампууртал идсэн. Дахин сонгохгүйээ. Монголын ардчилалын хөгжил МАН тай л холбоотой. МАН-ын хийснийг л ичихгүй тоочсон байна. Хангалттай баяжсан тул зайлцгаа.
СОНГОГЧ 2023-09-18 202.9.47.47
Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 49%, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, хөтөлийн цементийн үйлдвэр гээд маш олон хулгай дээрмийг АН-ын эрлэгжорж тэргүүтэй хулгайчид нь хийсэн….Ийм нам ёс суртахуун ярих эрхтэй юу?
Долгион 2023-09-18 66.181.177.145
Dahiad buruu yariad
Зочин 2023-09-18 213.87.149.231
~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-18 202.131.251.66
хуцаад л байхаас МАНАН бүлэглэлийг чинь МАН АН хамтад нь унагаж байгаад хууль шүүх бүхнээ цэвэрлэж эд нарыг шалгахгүй бол бүгдээрээ бие биенийгээ бөлдөгдөөд сурчихсан мафи хол ояиж хуцаач
Сок2 2023-09-18 202.126.89.113
Ёстой гоё хуцдаг нохой байна
Зочин 2023-09-18 66.181.183.203
Өөрөө эхлээд ёс суртахуунтай болох хэрэгтэй дээ
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Гантөмөрийг АН-ын дарга гэхээсээ ЕС хийх хэмжээний бэлтгэгдсэн хүн үү гэж харна .гэдгийг бодолцох хэрэгтэй дээ 2023-09-18 59.153.115.254
Гантөмөрт зөвлөхөд баталгаатай зүйл ярьж байх хэрэгтэй. Жишээ нь, тариалангийн талбай жирийн тариаланчдад очоогүй. Дарга нарт, мөнгөтэй цөөн хүнд очсон.Тариаланчид өөрснөө хөлсний хөдөлмөр эрхлэгчид болсон. Сэлэнгийн Ерөө, Найрамдал, Орхон, Баруунхараа зэрэг САА-д миний сайн танил дарга нар нь газраа эзэмшихсэн байна.лээ. Өмч хувьчлалаар овоо юмтай болсон нэгэн САА-ын даргын хүү БӨ-өөс сонгогдоод УИХ-д сууж байна. АН-ын нэг дарга Баярцогт хаана тариалангийн газар эзэмдгийг хүн бүр мэднэ.
Зочин 2023-09-18 59.153.115.117
санал нэг байна..сайхан ярьж муухай хуурдаг ЭБЭ шиг л ярих хэрэггүй….
Зочин 2023-09-18 59.153.115.45
Ер нь МАХН одоогийн МАН-ын дарга нар хувьчлал нэрээр авцгаасан тэд хожсон дампууруулсан үнэн мөн тэд хувьчлалын бодлогыг алдагдуулж сайн нэрийг авч муу нэрийг ардчилд. тохсон
Зочин 2023-09-18 112.72.2.62
Зөв хө. Энэ байдлаараа улс төрд оролцохгүй залуучуудгүй боллоо.
Зочин 2023-09-18 202.126.90.149
АН л бүр анхнаасаа монголын хамгийн болохгүй бүтэхгүй этгээдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн. Нийгмийг ёс зүйгүй хүн чанаргүй болгосон.Авилга луйвар хулгай дээрэм,дур зоргоор авирлах, хуулийг үл тоох г.м барууны хамаг булай, муу муухай зүйлийг монголд чирч ирсэн. Бүр анхнаасаа нийгмийн өмчийг үнэгүйдүүлж идэцгээсэн.Эд л хамгийн том баячууд болцгоосон.Монголд мөлжлөг буй болгосон.Баян хоосны ялгааг үүсгэж хөгжүүлсэн.Хоёр хөрштэй харилцааг хүйтрүүлэх гэж хичээдэг.Гоё үгээр нийгмийг хуурах гээд хэрэггүй.
Зочин 2023-09-18 59.153.115.25
угаасаа элбэгдорж шигээ гоё ярьж тархи угаахаас өөр шидгүй нам аргаа бараад баахан комедиан нөхдүүдийг элсүүлж нтр улс төр хошин шогоо ялгамаар юм.