ХЗДХ-ийн яаманд өнөөдөр /2023.09.18/-ны өдөр Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Нэг өнгө” мэдээллийн компанит ажлын нээлт боллоо. Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хүрээнд “Нэг өнгө” компанит аяныг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, олон нийтийг соён гэгээрүүлэх, хуулийн талаарх ойлголтуудыг нэмэгдүүлэхэд "Нэг өнгө" аяны зорилго оршиж буй юм байна. Аяны хүрээнд видео контент 15, фостер зургууд болон бусад төрлийн мэдээллийн контентуудыг бэлтгэж, хамтарсан багийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үүднээс “Хүлцэхгүй” нэртэй богино хэмжээний есөн ангит уран сайхны киног хийж гүйцэтгэсэн аж. Өнөөдрөөс эхлэн энэхүү контентууд олон нийтэд цацагдах юм.
Б.ДАВААХҮҮ