МАН-ын улигт шоу: С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба “эзэн”-ий хэрэг

МАН-ын улигт шоу: С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба “эзэн”-ий хэрэг

МАН-ын улигт шоу: С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба “эзэн”-ий хэрэг

УИХ-ын ээлжит сонгууль болоход зай, лай байгаа хэдий ч албан бусаар сонгуулийн сурталчилгаа болон субботник өнгөрсөн оноос эхэлсэн гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Үнэндээ, эрх баригчдын, тэр тусмаа эрх мэдэлтнүүдийн сэвж, ярьж байгаа сэдэв бүхэн сонгууль угтсан пропагандаа болох нь нэн ойлгомжтой байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа агаад Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн үг нь өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг байлаа. Тэрбээр “Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэгийн асуудал сөхөгдсөн даруйд гадаад руу гараад зугтчихсан. Монголд тэднийг санхүүжүүлж, хамгаалж байгаа хүмүүсийг тасална. Цаг хугацаа тэдний эсрэг "цохилж" байгаа. Бид энэ том мөнгөний мафийн эсрэг ухарч, өрөвдөж, бууж өгч болохгүй. Засгийн газар болон ард түмэн бид энэ асуудалд хамт байх ёстой” гэснээс харвал ирэх сонгуульд МАН-ын авч орох гар дахь хөзрүүдийг нэг нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэгтэй хийх дайн бололтой.

“ЭЗЭН”-ИЙ ХЭРЭГ

Монголын эдийн засаг, улс төрийг хууль шүүхтэй нь атгасан гэж үргэлж хардагддаг, харагддаг сахал Д.Эрдэнэбилэгийн хувьд өнгөтэй, мөнгөтэй бүхэн дээр эзэн суусан нь худлаа биш юм.  “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр,  Хөтөлийн цемент шохой, Асгатын мөнгөний орд, Халзанбүргэдэй газрын ховор элементийн орд гээд байгалийн баялгийн өрмийг нь хуу хамсан тэрбээр эхнээсээ төрд хөрөнгөө хураалгах болсон. Эдгээр орд, уурхайг хууль бусаар авсан гэж Л.Оюун-Эрдэнэ түүнийг нэг бус удаа зарлаж байв. Харамсалтай нь, хууль шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хурааж эхэлсэн нь засагт хасах оноо цуглуулах болсон юм.

Д.Эрдэнэбилэгтэй хийж буй МАН-ын дайн найман жил үргэлжилж буй. 2016 онд МАН засгийн эрх авснаас хойш Д.Эрдэнэбилэгийн өмчид байсан орд газруудыг "Эрдэнэт"-ээс эхлээд ээлж дараалан хураан авах ажиллагааг эхлүүлсэн. Энэ талаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Байгалийн баялагтаа эзэн болох нь маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна.

Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна. Энэ бол шударга ёс гэж бодож байна. Зах зухаас нь авч байгаа, Баялгийн сангаа байгуулна.  Энийг харин гуйвуулж, хувийн өмчид халдаж байна гэж ухуулга сурталчилгааг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол шударга ёс гэж бодож байна” гэж байв.

Үүнээс нэг жилийн дараа тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Задарсныг засаглаж, ядарсныг хамгаалдаг төртэй байх” тухай амлаж байсан.

Тэгвэл найман жил засгийн эрхийг барьсан МАН өнөөх л Д.Эрдэнэбилэг гэх мангастайгаа байлдаж байгаагаа ярьсаар. Эл сэдэв МАН-ын хувьд “шинээрээ” харин монголчуудын хувьд нэгэнтээ хуучиржээ. Хэрэвзээ Д.Эрдэнэбилэг гэгч үнэхээр задарсан нэгэн мөн юм бол засаглах хугацаа, эрх мэдэл МАН-д хангалттай байлаа.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ

С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн 1998 оноос хойшхи  өнгөрсөн хугацаанд МАН-ын сонгууль болгоноор ярьдаг ганц хэрэг болсон. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг олж тогтооно гэж амалсан болгон УИХ-ын гишүүн, сайд болдог нь бараг жам ёсных болж хувирсан. Жишээ нь, Ц.Нямдорж дөрвөн удаа хуулийн салбарыг толгойлохдоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж ирсэн.  2016 оноос хойш тэрбээр Хууль зүйн сайд гэхээсээ илүүтэй С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчөөр ажилласан. Эцэстээ ЗГХЭГ-ын дарга байхдаа тэднийг шүүхийн шийдвэрээр суллуулж аваад ордноос явсан нь уг хэргийг захиалагч нь МАН, тэр тусмаа Ц.Нямдоржийн бүлэглэл байжээ гэсэн ойлголтыг төрүүлсэн юм. Уг нь УДШ гурван шатны шийдвэрээ үгүйсгэн, Ц.Нямдоржийн улс төрийн "даалгаврыг" биелүүлэхдээ хэрэгтнүүдийг алуурчин биш  гэж цагаатгасан юм биш.  Эрүүдэн шүүлгүйгээр энэ хэргийг мөрдөн шалгаад ир гэж мөрдөн прокурорт буцаасан.  Хэн гэгч прокурорын ширээнд хэрэг тоосонд дарагдаад хэвтэж байгаа нь бүү мэд. Ямар ч байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн нь нотлогдож, гурван шатны шүүхээс ял шийтгэл авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар МАН-ын сонгуульд ашиглагдах нь тов тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр хүн амины онц ноцтой хэргийн сэжигтэн хэвээрээ байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ардын баатраар тодрох нь холгүй телевизийн нэвтрүүлгийн гол дүрүүд болж хувирсан юм.

Хэлмэгдэж, зовсон хүний дүрд хувирах тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд  гэж хардаг хүмүүс харин чиг олон байна. Өөрөөр хэлбэл, сонгууль болгоноор мөрийн хөтөлбөртөө “зоож” ирсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг МАН-ын энтертайментаас иргэд үнэндээ залхдаг болсон байна. Учир нь МАН амалсан ёсоороо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн алуурчдыг илчлэх, илрүүлэх хангалттай хугацааг өнгөрөөсөн. Хэргийг замхруулахаас өөр шидгүй суугаа МАН төрийн эрх барьж байгаа цагт С.Зоригийн алуурчид ял шийтгэлээ эдлэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон.  Тиймээс С.Зоригийн үхэл, Д.Эрдэнэбилэгийн өмчөөр шоудалгүй хийсэн бүтээснаа яривал илүү оноо цуглуулж магадгүй юм. Учир нь аливаа зүйлийг олон яривал улиг болдог гэдэг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мш 2023-09-19 203.23.199.2

Зарим сэтгүүлч нар ингэж мөнгө авч Хулгайч нарыг өмгөөлсөн нийтлэл бичдэгээ больчих хэрэгтэй. Улаан цайм хулгайлсан байхаад төр шүүхдэж зовж хугацаа алдаж байхын оронд төмөр нүүрээ харуулаад хулгайлагдсан ордуудаа авч улс эх орондоо хэрэгтэй зүйлд нь зарцуулаад явах нь зөв шдээ. Алдагдалтай ажиллаж байсан газрууд бүгд л хэдэн тэрбумын ашигтай ажиллаад эхэлсэн байгааг олон нийт сонсож, харж байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2023-09-19 202.131.227.82

Ха ха ха олон тэрбумын ашигтай ажилласан мөнгөөр ард иргэд баяжиж хөгжөөд улнаасаа салаад хөөрчихсөн шд

Avatar

Нэргүй 2023-09-19 213.87.136.80

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-19 66.181.191.154

АН хэмээх луйварчид алуурчдын бүлэглэл МАН руу улангасан дайраад, далдуур болохоор хуйвалдан хулгай хийсээр эдийн засгийг 3 удаа хасах баланс руу оруулсан. Ер нь 33 жил тасралтгүй луйварджээ. Хамгийн сүүлд Гэрээ ёсоор Эрдэнэтийн 49 хувь Монголд үнэгүй шилжих хугацаа тулмагч Оросын компанитай хуйвалдаж, улсын мөнгөөр давхар хулгайлж авсан. Энэ мэт олон их наядын үнэтэй үйлдвэрүүдийг луйвардчихаад хувийн өмч рүү халдлаа гэнэ, энэ улаан луйварчид биш үү. Зоригийг алчихаад эргээд ноцох мэт

Avatar

Зочин 2023-09-19 139.5.219.89

МАН шиг том, бас хорлонтой, бүхнийг захирдаг, хууль ёсноос дээгүүр амьдардаг тийм мафи Монголд байхгүй. Эрдэнэбилэгийн асуудал хажууд нь хумсын төдий зүйл. Зоригийг МАН-ын гишүүн Ш.Отгонбилэг зохион байгуулж алсан. Иймээс МАН, түүний дотроос Ц.Нямдорж энэ хэргийг онцгойлон анхаардаг. Үүнийхээ төлөө багагүй шан харамж авдаг, бас дээр нь МАН-ын байнгын дэмжлэгтэй явдаг…

Avatar

Нэргүй 2023-09-19 202.131.233.11

Ц.Нямдоржийн хийсэн ажил

Avatar

Бат инженер 2023-09-19 119.40.103.6

Хийсэн бүтээсэн юм юу байгаа юм бол Бараг л байхгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-09-19 202.126.90.6

МАН нь хоосон исгэрдэг данх шигээ хоёуланд нь алдаа хийсэн. Мэдэж байгаа ч хэлэх үггүй, заваараад жонхуураад дуусна.Хэлсэн нь үхэрнүүдэд ардын дайсан болно..Эрдэнэбилэгийн 49% авчирсан нь, авсан процесс нь буруу юм байхгүй.Манайх шиг жижиг хэцүү нөхцөлтэй улсад.

Avatar

Нэргүй 2023-09-19 103.57.92.140

Элбэгдорж хулгайч одоо сахал Эрдэнэбилэгийг татаад хаясан тамхины иш шигээ хаяж дээ, хөлсний бичээчээрээ муулуулж байна гэхээр. Мөнхийн дутуугийн комплекстой Элбэгдорж тэргүүтэй ӨЛСГӨЛӨН луйварчидтай хийсэн залуусын тэмцлийг ард түмэн тултал нь дэмжих болно.

Avatar

Ф 2023-09-19 103.212.119.180

Гүй байлгүйдэээ

Avatar

ХУУЛЬЧ 2023-09-19 202.9.46.2

ХӨРӨНГӨЛӨГ ШУНАЛТАЙ БАС БОЛООГҮЙ АН-МАН-ын ӨЛСӨГЛӨНГҮҮДИЙГ ТЭЖЭЭЖ ЧАДДАГ АРГА УЧРАА ОЛСОН МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ,,ХӨРӨНГӨ, ТӨСВИЙГ ХОСЛОН БАРИГЧИД ,,,БАС ХООСЛОГЧ ,,,ХӨРӨНГӨЛӨГ НИЙГМИЙН ЗАРИМ ДАВХРАГЫГ ӨӨРЧЛӨХӨД ХҮЧИН МӨХӨСДӨЖ 8 ЖИЛ ТААХАЛЗУУЛСАН ХЭРЭГ .,,,ТИЙМ БОЛОХООР ЭНЭ СОНГУУЛИАР ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ БОЛСОНЫГ ИРЖ БАЙГАА ҮЕ БИДЭНД МЭДРҮҮЛСЭН ХЭРЭГ .,,,,МОНГОЛД ШУНАЛТАЙ ,ХӨРӨНГӨЛӨГ , ХҮМҮҮЖИЛГҮЙ ,ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ ЁС ЗҮЙГ БАГААСАА ОЙЛГООГҮЙ ХҮМҮҮС ЯАДАГЫГ МОНГОЛЧУУД ҮЗЭЖ БАЙНА ДАА .,,,,

Avatar

Ёс зүйгүй хүмүүс дээр байнаа 2023-09-19 103.212.119.180

Харин ч дээр залраад байнашд Хүмүүжилгүй шуналтайнууд нь дуртай хүмүүсээ ёс зүйгүй гэж гүтгэн доромжлоод

Avatar

Ф 2023-09-19 103.212.119.180

Ёс зүйгүй хүмүүс дээш заларч өөрсдийнхөө хэргийг нэг нэгэндээ хэрэг тохож гүтгэж хордуулж байна Цаад учир нь юу вээ?

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.185.127

Одоо наад тархиа угаалгахаа больцгоогооч. Ус ундааны саваар шидээд хөөгөөд явуулаач тэнэг данхыг…Чөмгөө дундартал та нарын төлөө, талбай дээр цуг суулт хийнэ дахиад юу гэж гуцах бол…Тэгээд саяын 8 жил шиг дахиад 4 жил үйлээ үзэж дээ. Сонгуулийн шоу эхлээд хулхидуулж ханаачээ

Avatar

Ф 2023-09-19 103.212.119.180

Яасан чи яагаад айгаад байгааа юм бээ?

Avatar

Нэргүй 2023-09-19 103.212.118.199

Өмдөндөө шээс алдаад л хажуугаар нь нохой шуугиулаад л байж байдаа элбэгдоржоо

Avatar

СОНГОГЧ 2023-09-19 202.9.47.58

Монголд гарч байгаа том гэмт хэргүүдийн цаана эрлэгжорж байдаг гэнэ шүү… тэр барууны хамгаалатанд байдаг тул түүнийг монголын хуулийн байгууллага дийлдэггүй,,,,яаж ч чаддаггүй…тэр амьтан эрх чөлөөтэй байж гэмт хэргээ үргэлжлүүсээр…монголыг идэж цөлмөж дуусч байгаа гэнээ………..

Avatar

Ф 2023-09-19 103.212.119.180

Гоё юм тийм болох юмсан

Avatar

Нэргүй 2023-09-19 43.242.241.151

Хэзээ ч улиг болохгүйл дээ, сахал Эрдэнэбилэг, түүний салбадай хүзүүгүй Элбэгдорж хоёр шударга ёсны шүүлтүүрээр орж шоронд суусан цагт ард түмэн тайвшрах болно. Элбэгдоржийн сайт ийм юм бичиж болохгүй ээ. Ард түмэн одоо тэнэг биш болсон. Хэн нь хэн бэ гэдгийг маш сайн гадарладаг болсон

Avatar

Zochin 2023-09-19 103.212.117.54

Элбэгдорж Сахал нарын нийосэн хулгай луйвар улиг болох гэж үү

Avatar

Нэргүй 2023-09-19 202.55.188.106

шоугаа болиод 2024 оны сонгуульд ялагдаачээ

Avatar

nerr 2023-09-19 124.158.120.50

2 aluurchnaa horiochee, 3 shatny shuuh aldaatai shuune gej yu baihav dee

Avatar

Omg 2023-09-19 103.212.119.180

Harin tiin horiochee aimar yum omg

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.160.87

л***р сайт тэнэг хүн ч үнэмшихгүй элий балай юм эзэн шигээ солиорч өгөх юмаа

Avatar

Нэргүй 2023-09-19 124.158.120.30

өмнөх нийгэмийн үед байгуулсан эрдэнэт дарханий төмөрлөгийн үйлдвэр хөтөлийн цемент шохойг мөнгөөр худалдаж аваагүй юм чинь луйвар л гэж үзнэ Ардчилал хүний эрх гэж тайзан дээр хашгирах боловч хөшигний ард ард олон улс аа ухаж луйвар хуйвалдан бие бие дээ өгөх юм даа

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.185.127

Чимгээ, Содномдаржаа 2ыг дахиж бариад а******н гарцаагүй мөн хөдөлшгүй баримтаар баталгаажуулсан гэх видэ. Сахал Эрдэнэбилэгийн бузар булай хулгай дээрэм гэж мунхруулан энэ 2 оос сонгуулийн ПР хийх нь дээ

Avatar

Ф 2023-09-19 103.212.119.180

Наад Эрдэнэбилэг чинь хүнд өвчтэй үхэх гэж байгаа Болиоч

Avatar

Зочин 2023-09-19 59.153.87.56

2000 оны сонгуулийг сайн санаж байна. Хөгшчүүл, хар массын дунд Зоригийг алсан хүнийг олсон, АН д саналаа өгвөл хэрэгт орно шүү шахуу сурталчилгаа явагдсан.Мөрөн гэж нөхөр гарч ирсэндээ. Бас Нямка үргэлж шоуддаг

Avatar

Нэргүй 2023-09-19 43.242.242.59

Сахал Эрдэнэбилэгийг ньюс.мн сайт өмөөрөөд сүйд болж байна. Арга ч үгүй юм. Хүзүүгүй хүн сайтын эзэн юм чинь. Эрдэнэтийн 49 хувийг тэд хувааж хувьдаа авах гэж байсан нь үнэн. Зоригийг тэр үед 16 настай Чимгээ болон Содномдорж нар яалаа гэж а**х вэ. Тэр хоёр албан тушаалаас болж а**а гэхэд хэн ч итгэхгүй. Зоригийн хэрэгт Бат-Үүл,Элбэгдорж нар шууд холбоотой гэж Бошигт, малыш Энхтүвшин нар барин тавин хэлдэг. Луйварчидаар дүүрсэн нам хол явахгүй. Ард түмэн та нарыг мэднэ

Avatar

Нэргүй 2023-09-19 66.181.184.241

тэгдэг юм аа, сүүлчийн цамцаа урагдтал, дуустал тэмцэлдлээ гэдэг нүүрэндэн нууц камертай өвгөн их үүрэг гүйцэтгэсэн шүү, эцэст нь ард түмэн улс орон маань л бахь байдгаараа тархиа угаалгаад түмпэнгээ долоогоод үлддэг юм.

Avatar

иргэн Н 2023-09-19 203.23.199.2

Сэтгүүлч нар ингэж мөнгө авч Хулгайч нарыг өмгөөлсөн нийтлэл бичдэгээ больчих хэрэгтэй. Улаан цайм хулгайлсан байхаад төр шүүхдэж зовж хугацаа алдаж байхын оронд төмөр нүүрээ харуулаад хулгайлагдсан ордуудаа авч улс эх орондоо хэрэгтэй зүйлд нь зарцуулаад явах нь зөв шдээ. Алдагдалтай ажиллаж байсан газрууд бүгд л хэдэн тэрбумын ашигтай ажиллаад эхэлсэн байгааг олон нийт сонсож, харж байгаа биз дээ

Avatar

irgen N 2023-09-19 203.23.199.2

Сэтгүүлч нар ингэж мөнгө авч Хулгайч нарыг өмгөөлсөн нийтлэл бичдэгээ больчих хэрэгтэй. Улаан цайм хулгайлсан байхаад төр шүүхдээд зовж хугацаа алдах байхын оронд төмөр нүүрээ харуулаад ордуудаа авч улс эх орондоо хэрэгтэй зүйлд нь зарцуулаад явах нь зөв шдээ. Алдагдалтай ажиллаж байсан газрууд бүгд л хэдэн тэрбумын ашигтай ажиллаад эхэлсэн байгаад сонсож харж байгаа биз дээ

Avatar

Ф 2023-09-19 103.212.119.180

Одоо баахан оркууд орж ирж хохирогч царайлж ардын намд шургана

Avatar

Нэргүй 2023-09-19 188.162.254.30

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-19 124.158.68.67

Хүүк өөрөө хулгай хийж барьцаалагдаагүй юм бол задарсаныг засаглах амлалтаа биелүүлээч. Хүүк жонхуугийн урхинд орчхоогүй юм бол задарсанийг засаглах цаг нь болжээ. Нүүрснийхэргийн гол садааг Хүүк гэж хэлдэг.

Avatar

Ф 2023-09-19 103.212.119.180

х****л хар толгой дээр буугээ Үр хүшхдүүдэд чинь буугэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж