Ванг И Орост айлчлана

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

Ванг И Орост айлчлана

Ванг И Орост айлчлана

БНХАУ-ын дээд дипломатч Ван И Даваа гаригт , Орост дөрвөн хоногийн хугацаанд айлчлан, улс төрийн харилцан итгэлцлээ илэрхийлэх зорилго өвөртлөж буй талаар “CNN” агентлаг мэдээлэв.

Мөн Путин ирэх аравдугаар сард Ши Жиньпинтэй уулзах төлөвлөгөөтэй байна. Коммунист намын гадаад харилцааны албыг тэргүүлдэг Ван И Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай жил бүр уулзаж улс хоорондын талаар хэлэлцдэг ба энэ жилийн айлчлал мөн ижил агуулгатай гэж Хятадын ГХЯ мэдэгдэв.

Айлчлалын хүрээнд Ван И Сергей Лавровтой уулзан , дээд түвшний асуудлуудыг хэлэлцэж, Путин Ши Жиньпин нарын уулзалтын суурийг тавихаар бэлтгэнэ. Путин Есдүгээр сарын 1-нд Ши Жиньпинтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч тодорхой цаг мөчийг дурдаагүй. Тиймээс Ван Игийн айлчлал тэдний уулзалтыг товлох хандлагатай байна. Ван өнгөрсөн хоёрдугаар сард Оросд айлчилж, АНУ болон барууны үзэл бодлыг буруутгаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж