“Шувуу”-гаар эрэн сурвалжлагдаж буй 92 хүнээс 50-ыг нь тогтоожээ

“Шувуу”-гаар эрэн сурвалжлагдаж буй 92 хүнээс 50-ыг нь тогтоожээ

“Шувуу”-гаар эрэн сурвалжлагдаж буй 92 хүнээс 50-ыг нь тогтоожээ

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд Засгийн газар “Шувуу” ажиллагааг зарлаж, олон улсын хэмжээнд 92 этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр 2023 оны есдүгээр сарын 18-ний өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.

Одоогоор тус байгууллага 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10 этгээд байгаа нь тогтоогджээ.

Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулсан байна.

Мөн Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

Шувуу ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-18 202.179.26.57

92 этгээд энэ муу дэлхийгээс хаашаа зайлаа аж

Avatar

Зочин 2023-09-18 50.114.37.32

Ичиж үхмээрийн. Баахан карманы хулгайч зарласан бна гэхчүлээ. Тэрийгээ Шувуу ажиллагаа ч гэх шиг. Сайханбилэг Эрдэнэбилэг Удаанжаргал эд нараа авчраач чадахгүйн бжээж.

Avatar

Нэргүй 2023-09-18 213.87.149.231

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж