Нүүрсний хулгайн гэх хэргийн ажиглагчаар шүүх хуралд оролцож байгаа хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Нүүрсний гэх хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна. Та уг хуралд ажиглагчаар сууж байгаа гэсэн. Хуульчийн хувьд шүүхийн үйл явцыг хэрхэн харж байна даа?
-Хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусаж байж, прокурор шүүхэд хэрэг оруулдаг. Шүүхээр эхний хурал явж байхад оролцогч тал гурван удаа эрхээ эдлэх боломжтой. Эхний удаа шүүгчээс татгалзаж болно. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж болно. Гурав дахь нь шүүхийн зөвлөлд хандаж болно. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүгчдийн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг нарын шүүх хуралд ажиглагчаар сууж байхад, эхний удаа нэг өмгөөлөгч ирээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Хоёр дахь удаагаа шүүгчээс татгалзсан. Чингэлтэй дүүргийн шүүх уг асуудлыг хэлэлцээд зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь Б.Ганхуяг нар Чингэлтэй дүүргийн шүүхээс татгалзсан. Одоо гурван дүүргийн шүүгчдийн зөвлөл уг асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана.
-Шүүхээс, шүүгчээс татгалзана гэдэг цаг хожих алхам мөн үү?
-Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх байгалийн жам эрхтэй. Би хэрэг хийсэн гэж хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. “Надад ял өг” гэж хэн ч хэлэхгүй. Хуульд байгаа боломж бололцоогоо ашиглаад явна. Б.Ганхуяг нарын гэм бурууг тогтоох үйл явц болоогүй. Гэхдээ шүүх хурлын үйл явцыг харж байхад надад хуульч хүний хувьд нэг зүйл сонин санагдсан. Мөрдөн байцаалд дууссан тохиолдолд хэдхэн шалтгаанаар цагдан хорьдог. Дахин гэмт хэрэг хийж магадгүй. Эсвэл хэргийг шалгахад төвөгтэй нөхцөл үүссэн. Оргон зайлсан ч гэдэг юм уу, тодорхой асуудлаар цагдан хорьдог. Мөрдөн байцаалт дууссан тохиолдолд заавал цагдан хорих шаардлагагүй тэгш мэтгэлзээнээр шүүхийн үйл явц өрнөх ёстой. Бид чинь хүний эрхийг дээдлэх чиглэлээр хуулиуд баталчихсан хүмүүс. Би УИХ-д байхад Ц.Нямдорж, Х.Нямбаатар энэ тэртэй хэрэлдэж байгаад хууль батлуулсан. Тэр хуулиуд хэрэгжихгүй 11 хүнээс ганцыг нь л хорьж байна. Хорихдоо Б.Ганхуяг гэдэг хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд гаргана гэж байгаа. Хэргийг нь шүүхэд шилжүүлэхгүй бол хугацаагүй хорино гэж байгаатай ижил. Тэгэхээр Б.Ганхуяг хувь хүний зүгээс буруутай эсэхээ хурдхан шүүхээр тогтоолгоё гэдгээ эхний шүүх хурал дээр хэлж байна билээ.
-Б.Ганхуяг 2022 оны өвлийн жагсаалыг дарахын тулд намайг хорилоо гэж хэлж байсан. Энэ хэргийг дагасан улс төрийн үйл явц эдрээтэй байна. Та юу гэж харж байна?
-Б.Ганхуяг хэлчихсэн. Миний хувьд гэсэн байгаа мэдээллээр нүүрсний 132 иргэн, 2 хуулийн этгээд буюу компанийг яллагдагчаар татсан. Үүн дотроос улс төрд нөлөө бүхий УИХ-ын 13 гишүүн байгаа. Хэвлэлээр долоон хүний нэр явж байна. Дээрээс нь Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан хүмүүсийг нүүрсчин гэдгийг тогтоох эсэх үүрэгтэй ажлын хэсэг гараад, сэжигтэн яллагдагчаар татсан гэж ойлгож байгаа. Б.Ганхуягийн шүүх хурал дээр 68 этгээдийн талаар мэдээлэл өгсөн. Тэд хаана байна гэж яриад байсан шүү дээ.
-Нүүрсэн дээр олборлолт, тээвэр, оффтейк гэрээ, борлуулалт гэсэн дөрвөн төрлийн хулгай явсан гэж ойлгож байгаа. Оффтейк гэрээг хуульч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Нүүрсний хулгайг хэдэн төрөл гэдгийг тогтоож албажуулаагүй байна. Ямартай ч жилдээ нэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг компанид төдий дайны худалдан авалт байсан гэсэн ойлгож байгаа. Жишээ нь, "Эрдэнэт" үйлдвэр жилдээ 700 саяын борлуулалт хийгээд 350 сая ам.долларын худалдан авалт хийдэг. Магадгүй, тэнд өрнөдөг шиг бэлгэвчний шахааны буюу авлигалын асуудал "Эрдэнэс Тавантолгой"-д байсан. Б.Ганхуягийн яриагаар бол түүнийгээ “Жорлонгийн хэрэг” гэж нэрлээд байна лээ. Дараагийн нэг ноцтой зүйл нь 25 км-т нүүрс тээвэрлэх үнэ 250 км-ээсээ өндөр байсан. Тээвэр асар өндөр үнэтэй байсан. Яагаад ийм өндөр үнэтэй байна гэхээр Хятадын хил дээр овооруулсан нүүрсэн дундаас нь ашиг авсан байх магадлалтай. Хятадын талаас энэ талаар тодорхой мэдээлэл өгсөн байхыг үгүйгэхгүй. Тээвэр ийм болсон учраас зургаан орчим сая тонн нүүрс сох дутсан гэдэг дүгнэлт байгаа. Энэ бол 600 саяар яригдах ам.доллар. 1.8 их наяд төгрөг гэсэн үг. Би УИХ-ын гишүүн байхад Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй зөрчилдөж эхэлсэн. Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалт эхлэхэд цэргийн байгууллагыг оруулсан. Би үзэл санааны хувьд тэр алхмыг дэмжээгүй.
-Цэргүүдээр бүтээн байгуулалт хийлгэх нь хямд, чанартай л гэж байсан санагдаж байна. Та яагаад буруу гэж үзсэн юм?
-Цэргийн байгууллага оруулна гэдэг нь бүхнийг нууцад оруулах санаа. Ажил хийхийг бол дэмжиж байгаа. Нууцлалд орсон шороон далан хэдэн төгрөгөөр босоод, тэрийгээ хэдээр үнэлээд “Голомт”-д өгсөн юм. Хэрвээ та юм уу, би юм уу барьчихсан ажлаа хүнд тийм хямд өгөх үү. Мухар төмөр зам болоод дууссан биз дээ. Оффтейк өөрөө маш ноцтой. Богд хан төмөр замаас эхлээд хэд хэдэн юм байгаа шүү дээ. Үнийн дүнг аваад үзвэл, 1.8 их наядаас давсан хулгай яригдана.
-Гэтэл оффтейк гэрээний гол оролцогч нь гараад зугтаачихсан?
-Зугтаасан гэхээс илүү зугтаалгасан. Н.Удаанжаргалын ээж аав юу гэх бол. Хөдөлмөрийн баатар цолтой жижигхэн залуу нүүрсний хулгайг ярих нь гээд зугтаж гардаггүй л байхгүй. Энд байгаа зугтаалсан хүмүүс бүгд эрүүгийн хэрэг үйлдэж байгаа юм. Мөрдөн байцаалтад санаатай саад учруулах, бусдыг оргон зайлуулах бүгд хуульд зүйл заалттай байгаа шүү дээ. Энэ талаар “Шувуу” ажиллагааг хариуцаж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй. Мөн А.Амундра гэдэг Ерөнхий сайдын зөвлөх оролцсон гэж ойлгож байгаа. Ер нь аливаа зүйлийг шалгаж байгаа бол сууриар нь шалгах ёстой.
-Таныг УИХ-ын гишүүн, мэдээлэлд ойр байхад нүүрсний хулгай дуулдаж байв уу?
-Сүүлд би ганцаараа МАХН-ын төлөөлөл байсан. Нэг хүнд бүх зүйлд хүрэх хүч байдаггүй. УИХ-ын гишүүнээр 8 жил ажилласан. Мөн хүний наймааны золиос болохгүй нь тулд Ардчилсан намд элссэн. Манай намын дарга байсан хүн бүх хүнээ МАН-д зарчихсан шүү дээ. Зарагдсан хүмүүс нь сайд хийгээд явж байна. Нүүрсний хулгайн хувьд “Шударга 5”-аас шууд хариулт өгөх ёстой. Одоо тэдний хэд нь нүүрсний хэрэгт холбогдоод байгаа билээ. Хулгайч нар хувьсгал хийдэггүй байхгүй юу. Тэр тавын 2 нь лав хулгайч болчихлоо.
-Нүүрсний хулгайн асуудалд АН-ынхан ч оролцсон юм биш үү. Та АН-ын гишүүний хувьд юу хэлэх вэ. Жишээ нь, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихлээ?
-Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд онцлогтой. Компанийн хувьцаа эзэмшигч гэж ойлгож байгаа. Орон нутгийн хяналтад явдаг компанийн асуудал. Тэр бол нүүрсний хулгай биш. Ерөнхий сайдын хэлээд байгаа 20 их наяд төгрөгийн нүүрсний хулгай бол өөр. Т.Доржханд гишүүний яриад байгаа 44 их наяд төгрөгийн хулгайг бид ярих ёстой. Хулгайч ханьсах дуртай гэдэг шиг нөгөө л сөрөг хүчин хэрэгтэй болсон байх. Ардын намынхны нэг онцлог байна. Авлигалыг ганцхан Н.Энхбаяр дарга хийсэн юм уу. Газрыг ганц М.Энхболд зарсан юм уу. Одоо нүүрсний хулгайгаа ганц Б.Ганхуягийн духан дээр наах гэж байна. Ард түмнийг унтуулах тоглолт хийх гэж байна. Метро барихад хамгийн ихдээ 10 их наяд төгрөг хэрэгтэй. Гэтэл 44 их наядын нүүрсний хулгай яригдаж байна. Ковидын төсөв ч гэсэн ийм зүйл болсон.
Д.МЯГМАРДОРЖ
Иргэн 2023-09-18 66.181.186.208
Ерөнхийлөгч гэдэг үүрэг байхгүй эрх ихтэй хуулийн этгээдийг тодруулж үндсэн хуулиас хасах нь зүйтэй.
Баасан 2023-09-18 202.126.94.106
Амундра гээд жинхэнэ хулгайч гэрээний нэг тал буюу голомтын баясгалангийн сугны үс энэ нөхрөө шалгаач
бат 2023-09-18 192.82.64.147
Хурц Бадамжунай хоёртой юу ярьж байснаа санадаггүй тэнэг шүү
Зочин 2023-09-18 59.153.114.29
тэр хоёртой хам уулзахад яагаад болохгүй гэж. Хуульч хүн хулгайч нартай л уулзах болно. дүүдээ амжилт хүсье
Зочин 2023-09-18 43.242.242.59
За чи нам дамжсан хонины хонхрын хүүхэд битгий худлаа яриад бай. Хэрэгт холбогдох болохоор АН-д ордог муу заншлыг энэ хүн дагасан. Тэгээгүй бол Хурцад алуулах байсан. хэрээ хэрээний харыг гайхав гэгч болж байна
Зочин 2023-09-18 59.153.114.29
ямар хэрэгт холбогдоогүй цор ганц шудрага залуу. МАХН 60 тэрбум шиг намаа зараад энэ хүн тэр намаас гарсан нь үнэн шүү дээ. Хятадын тагнуул Нямдорж мэт л энэ залууд дургүй байх
Зочин 2023-09-18 202.21.108.42
Мундаг зөв залуу шүү
Зочин 2023-09-18 202.126.89.53
Зөв ярижээ
Зочин 2023-09-18 66.181.188.9
Хурцын цэрэг хонины хонхорын төлөг балай хог шүү
Зочин 2023-09-18 103.212.119.207
Зайлаа чи
Зочин 2023-09-18 66.181.188.9
Баасны хорхойшиг амьдралтай хүүр шүү нээрээ
Зочин 2023-09-18 213.87.149.231
~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
ЗОЧИН 2023-09-18 202.9.47.47
Н.Удаанжаргалыг , Ч.сайханбилэгийг, Эрдэнэбилэгийг зугтаалгасан хүмүүс бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд……………..
Ф 2023-09-18 103.212.119.180
Баасанхүү Шээсэнохин гэхгүю ккк
Зочин 2023-09-18 139.5.217.99
Үнэн л ярьж байна , энэ баас л болохоос биш
Зочин 2023-09-18 66.181.186.174
ерөөсөө л гол хулгайч нь женко Баттулга
teslegch 2023-09-18 103.57.95.84
déslegch…..jesus…pastor fuck youI
Zochin 2023-09-18 202.126.90.81
Энэ нам дагасан золбин нохой УИХ дээр Эрдэнэ д доромжлуулж хөөгдөж бсан орох газар олдохгүй болохоор Эрдэнийнхээ бөгсийг долоосон ичиж үхдэггүй н**ш АН г бузарлаж бгаа
Кк 2023-09-18 66.181.188.11
Хурцын дэргэд юу билээ, гоожуур цэрэг баасаа арилгаж ч дийлэхгүй гэж өөрийгөө муухай доош нь хийгээд баысан дээ. Мөнгө гуйгаад байх шиг байсан.
Зочин 2023-09-18 202.126.89.195
ичиж амьдраачээ баасхүү
Zochin 2023-09-18 184.151.190.63
Shudarga 5-n 2 n xulgaich geed yaax argagui
unen barimt bichsen baina. Baasanxuu mash sain xuul'ch xundee.
Зочин 2023-09-18 59.153.115.254
БААСАНХҮҮГИЙН ЗУРАГ ХУРЦ, БАДАМЖУНАЙ ХОЁРТОЙ ХАМТ ХЭВЛЭЛД ГАРСНААС ХОЙШ МАНЬ ХҮНИЙ НЭР ХҮНД ШАЛДАА УНАСАНДАА.Гэхдээ хүн чанраа гээж болохгүй. Жунай ахыгаа эргэж тойрч байх хэрэгтэй.ХЭРЭГТЭЙ ҮЕД НЬ НАЙЗАЛЧИХААД БАРИГДАХААР НЬ ЗУГТАЖ БОЛОХГҮЙ.
Зочин 2023-09-18 103.212.118.60
томчуудын өмхий баасыг арчиж өгдөг энэ намын б****л хулгайч үайлаөчээ Элбэгдорж эрдэнийн бөхсийг арчиж овоо хэдэн цаас олоо байлгүй үайл новшоо
Зочин 2023-09-18 188.162.254.86
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гэж гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!
Зочин 2023-09-18 202.126.90.149
Бүх зүйлийг хууль хяналтын байгууллага нарийвчлан шалгаж баримтаар нотлох ёстой. Нүүрсний бүх хэрэг, энэ мэт хэрэгтэй холбоотой бүх зүйлийн учрыг тэд л үнэнээр нь олж тогтоох хуультай.Түүнд хяналт тавих систем ч байдаг биз.Баасанхүү яагаад энэ байгууллагын хэрэгт шууд оролцох гээд байна аа.Яагаад сөрөг хүчнээ үндэслэлгүй гүтгээд байна вэ..Хэрэв ямар нэг сэжиг байвал зохих газарт тавьж шалгуул.Үндэслэлээ сайн хэл. Ийм хэргээр үндэслэлгүй улс төржиж болохгүй.Хууль бусаар бусдыг хилсдүүлж болохгүй
Зочин 2023-09-18 66.181.185.244
Баачихсан күү минь, одоо дуугай бай, чамайг амьтан хүн элэглэнэ шүү дээ ! !! Одоо больж үз , Шшэсэн охин минь !
Ewww 2023-09-18 103.212.119.180
Haha bandi
Ork 2023-09-18 88.123.12.24
1 muu utasnii seg barisan duhuunii ork
Зочин 2023-09-18 202.9.46.139
Яааааг үнэн ….Авилгалыг ганц Н.Энхбаяр хийсэн юм уу ?,газрыг ганц М.Энхболд зарсан юм уу? Нүүрсийг ганц Б.Ганхуяг хулгайлсан юм уу?….
Зочин 2023-09-18 202.126.90.149
Энхбаярын гэмт хэрэг нотлогдоогүй.Ардчилагч гэх этгээдүүд үндэслэлгүй хэрэг тохож хилсдүүлсэн. а**х дөхсөн.Эрүүл мэндийг нь ноцтой хохироосон. М.Энхболд газрын ямар ч наймаа хийгээгүй.Хэнээс ч авилга аваагүй.Харин ардчилагч гэгчид гэмт хэрэгт холбож хилсдүүлэх гэж зүйл бүрээр оролдож байна..Нүүрсний гэхГанхуягийн хэрэг шийдэгдээгүй байна. Хэрэг шийдэгдээгүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Хуулиар хориотой. Бусдыг гүтгэж иргэдийн толгой угаах гэж оролдоод хэрэггүй
Зочин 2023-09-18 202.126.88.116
Өө тэгээд авилгал ч байхгүй, газрын наймаа ч байхгүй, нүүрсний хулгай ч байхгүй Монгол улс сайхан юм аа.
Уншигч 2023-09-18 66.181.178.34
баасанхүү чаддаг юм бол удаанжаргалыг зугтаалгасан нохдоо зарлаач тэр нөхөр гадаадад их удаанжаргаад бнашд
Зочин 2023-09-18 66.181.161.76
Хөгйн жонхуугийн нэр муу бүхэнд байж байхбмаа