“…ГОЛ НУУРЫН УСАНД ЖИВЖЭЭ, ОСОЛДЖЭЭ, АВАРЧЭЭ” гэдэг мэдээлэл зун болгон харж байсан бол та үүнийг заавал уншаарай.
Олон хүний амь нас яригддаг томоохон эрсдэлийн нэг бол яалтачгүй гол мөрөн, нуур цөөрөмд амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог харамсмаар тохиолдлууд билээ. Тэгвэл Улаанбаатар хотын иргэдийн хувьд Туул голын эрэг дагуух газруудад дулаахан өдөр бол амралтын өдөр гэлтгүй олуулаа бужигнаж, усанд орж, цагийг өнгөрүүлэх нь элбэг. Энэ хэрээрээ эрсдэл их үүсч, олон хүн усанд живж, осолдох тохиолдол гардгийг бид мэдэх билээ. Тэгвэл тус эрсдэлийг дараах байдлаар сүүлийн 2 жилийн хугацаанд бууруулж, тус бүсүүдэд хүний амь нас эрсдээгүй байна.
Мандал Даатгал ХК нь 2022 онд нийгмийн хариуцлагын хүрээнд “50 хүний амь аврах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд 2 ажлыг амжилттай хийж гүйцэтгээд байна.
Уг төслийн хүрээнд хийгдсэн нэг ажил бол Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран үер усны ослыг бууруулах зорилгоор Туул голын эрэг дагуух хамгийн их хүн цуглардаг хоёр байршлыг сонгон үер усны аюулыг мэдээллэх 2 цамхгийг байгуулжээ. Тус хоёр цамхагт 200 метрийн радиуст татаж хардаг хяналтын камерыг байршуулж, тухайн цамхгаас гол дагуух иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлэх мэдээллийг дуут дохио ашиглан хүргэж ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.
2022 онд үер усны ослоос үүдэн амь эрсдэх тохиолдол өмнөх оны мөн үеэс 3.5 дахин буурч, хоёр цамхаг байршсан цэгт ослын тохиолдол бүртгээгдээгүй зэрэг үр дүн гарсан байна.
Тиймээс тус үр дүнд үндэслэн 2023 онд Мандал Даатгалаас дахин 3 ослын эрсдэлт цэгт камер байршуулан нийтдээ 5 эрсдэлт цэгт үер усны ослыг бууруулах зорилготой камер бүхий цамхагууд ажиллаж байна. Түүнчлэн НОБЕГ болон Мандал Даатгалын хамтын ажлын үр дүнг илүү өргөжүүлэх үүднээс энэхүү олон улсын жишигт нийцсэн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн камер бүхий цамхагийг НИТХ-аас дэмжиж нэмж 16 цэгт байрлуулахаар болжээ. Ийнхүү үер усны ослыг бууруулах зорилготой Туул голын дагуух хамгийн их осол гардаг 21 цэгт холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дуут дохиогоор сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөн ажиллах тул иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг уриалж байна.
2023 онд Мандал Даатгалаас дахин 3 ослын эрсдэлт цэгт камер байршуулан нийтдээ 5 эрсдэлт цэгт үер усны ослыг бууруулах зорилготой камер бүхий цамхагууд ажиллуулж байна.