Суданы нийслэл Хартум хотноо цэрэг арми болон сөрөг хүчний мөргөлдөөн газар авч, барилга байгууламж нь шатаж буй талаар "BBC" агентлаг мэдээллээ. Мөн "Их ниль нефть" компанийн алдарт цамхагаас хар утаа суунаглах бичлэг цахим орчинд цацагдаж архитектураар ажилласан Тагред Абдин сэтгэлзүйд нь хүнд туссанаа жиргэв. Ойр орчмын оршин суугчдын хэлснээр хүчтэй дэлбэрэлт болж, цонх хагарах чимээнээр зугатсан гэв.
Цамхагт хэрхэн дэлбэрэлт үүссэн болон амиа алдсан иргэдийн тоо тодорхойгүй. Суданд энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн армийн удирдагчид болон хагас цэрэгжсэн туслах шуурхай хүчний (RSF) дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөжээ. Агаар болон газрын мөргөлдөөн эрчээ авч нэг сая гаруй суданчууд эх орноосоо дүрвэсэн талаар НҮБ мэдээлэв.
"RSF”-ын гишүүд Суданы арми байрлаж буй бүс нутгуудал тархан, Хууль зүйн яам зэрэг засгийн газрын байранд халдах болжээ. Шинжээчид мөн хоёр талын мөргөлдөөнөөс болж хэдэн мянган иргэн амь насаа алдсан гэх дүн шинжилгээ гаргасан байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ