“MYTHS and LEGENDS” арга хэмжээний DIAMOND SPONSOR-оор ХХБ ажиллаа

Хуучирсан мэдээ: 2023.09.18-нд нийтлэгдсэн

“MYTHS and LEGENDS” арга хэмжээний DIAMOND SPONSOR-оор ХХБ ажиллаа

“MYTHS and LEGENDS” арга хэмжээний DIAMOND SPONSOR-оор ХХБ ажиллаа

AustCham Mongolia-аас жил бүр зохион байгуулдаг хамгийн том Гала арга хэмжээ  “MYTHS and LEGENDS”  арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн хувьд бас нэгэн онцлогтой байсан нь AustCham Mongolia-ийн 10 жилийн ойн  баяр тохиож байгаа билээ. Арга хэмжээнд MYXAYT-ийн гишүүн байгууллагууд болон ХХБ-ны харилцагч байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

Тус арга хэмжээний зорилго нь хоёр улсын хоорондын бизнесийн орчныг сайжруулж, ашиг сонирхол болоод нийгмийн ач холбогдлыг сурталчилж, өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Нийгэм, соёлын нөлөөлөл нь Монголын бизнесийг олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртуулахад чухал ач холбогдолтой.

AustCham нь олон улсын  гишүүдэд зориулсан нийгэмлэг ба гол зорилго нь соёлын нөлөөллийг идэвхжүүлэх, олон талт байдлыг дэмжих, мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө босгох, сонирхогч талуудыг татан оролцуулах, соёлын солилцоог дэмжих, бодлогын өөрчлөлтийг сурталчлах, байгууллагын нийгэм, соёлд үзүүлэх нөлөөг харуулахад чиглэдэг.

ХХБ тогтвортой хөгжлийн зорилгынхоо хүрээнд Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран  бизнесийн байгууллагуудыг энэ чиглэлд дэмжих, холбох санхүүгийн гүүр болж ажиллах болно. Худалдаа Хөгжлийн Банк нь Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын CORPORATE PLUS гишүүн бөгөөд цорын ганц DIAMOND SPONSOR -р ажилласандаа баяртай байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж