Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх наймдугаар сарын дунд үеэс эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл улам нэмэгддэг. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Албаныхны зүгээс тэгш, сондгойгоор тээврийн хэрэгслийг зорчуулах асуудлыг богино хугацаанд авч хэрэгжүүлсэн ч тодорхой үр дүн гарсан гэж үзжээ.
Дугаарын хязгаарлалттай 20 хоногийн хугацаанд:
- Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар
- Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар
- Зам тээврийн осол болон саад5-71.4 хувиар багассан байна.
Цаашид хуучин хэрэгжиж байсан долоо хоногийн таван өдрийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх юм.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар:
- 1 ба 6-аар төгссөн бол ДАВАА
- 2 ба 7-гоор төгссөн бол МЯГМАР
- 3 ба 8-аар төгссөн бол ЛХАГВА
- 4 ба 9-ээр төгссөн бол ПҮРЭВ
- 5 ба 0-ээр төгссөн бол БААСАН гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Дугаарын хязгаарлалт нь 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд хязгаарлагдсан замаар зорчихгүй юм.
Д.ДАВААХҮҮ
Зочин 2023-09-18 213.87.149.231
)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-18 202.126.90.12
данда ийм бсн ч яахав. дургуйцах юм алга. автуус гж юм бн
Зочин 2023-09-18 122.201.23.83
50% буураагүй бол гайхуулаад байх хэргүй!!!
Зочин 2023-09-18 202.21.124.134
ene hol gertei huuhdee zuuj baigaa humuust mash ih hundrel uchruulsan ene bas l evgui shiidver shuu bayachuud darga nar bol 2 -oos deesh mashintai baigaa ard irgedee ingej zovooh bas l hetsuu shuu
Зочин 2023-09-18 202.21.124.134
darga nar bayachuud 2 dugaartai baigaa
Зочин 2023-09-18 66.181.160.10
9 сарын 15-наас эхлээд замын хөдөлгөөн таг зогссон шүү!!! Жишээ нь, манай хүүхэд 32-ын тойргоос Ривер гардан хүртэл 3 цаг гаруй явсан!!! Тэгш, сондгойгоор цаашид байнга явдаг болох хэрэгтэй!! Бүгд гацаад зогсож байснаас зарим нь ч гэсэн гацалгүй явж байвал дээр биз дээ???
Иргэн 2023-09-18 66.181.186.208
уг нь 50% дөхөж буурсаар юм. Бас л нэг юм байна даа.