Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх наймдугаар сарын дунд үеэс эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл улам нэмэгддэг. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Албаныхны зүгээс тэгш, сондгойгоор тээврийн хэрэгслийг зорчуулах асуудлыг богино хугацаанд авч хэрэгжүүлсэн ч тодорхой үр дүн гарсан гэж үзжээ.
Дугаарын хязгаарлалттай 20 хоногийн хугацаанд:
- Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар
- Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар
- Зам тээврийн осол болон саад5-71.4 хувиар багассан байна.
Цаашид хуучин хэрэгжиж байсан долоо хоногийн таван өдрийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх юм.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар:
- 1 ба 6-аар төгссөн бол ДАВАА
- 2 ба 7-гоор төгссөн бол МЯГМАР
- 3 ба 8-аар төгссөн бол ЛХАГВА
- 4 ба 9-ээр төгссөн бол ПҮРЭВ
- 5 ба 0-ээр төгссөн бол БААСАН гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Дугаарын хязгаарлалт нь 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд хязгаарлагдсан замаар зорчихгүй юм.
Д.ДАВААХҮҮ
Холбоотой мэдээ