Чечений удирдагч Рамзан Кадыровын биеийн байдал тун тааруу байгаа, үхсэн гэх мэт мэдээллүүд өнгөрөгч амралтын өдрүүдээр цацагдсан. Тэгвэл Кадыров өчигдөр /2023.09.17/ өөрийн телеграм хуудаснаа хоёр ч бичлэгийг байршуулжээ. Эхний бичлэгтээ бороон дунд цувтай алхаж буй тэрбээр инээмсэглэсэн ч царай нь бага зэрэг хавдсан харагдана. Харин удаах бичлэгтээ чечень, орос хэлээр ярьж, спортоор хичээллэхийг уриалжээ.
Рамзан Кадыров бичлэгтээ "Интернэтээр үнэн худлыг ялгаж чаддаггүй хүн бүр зугаалж, цэвэр агаарт гарч, бодлоо цэгцлэхийг би зөвлөж байна. Бороо үнэхээр гайхалтай эрч хүч өгч байна" гэсэн аж.
Рамзан Кадыров призвал «прогуляться на свежем воздухе» тех, кто поверил фейкам о его тяжелой болезни
«Советую всем, кто в интернете не может отличить правду от лжи… привести мысли в порядок… Дождь прекрасно бодрит», — отметил глава Чечни. pic.twitter.com/hDjAENHGXw
— Газета.Ru (@GazetaRu) September 17, 2023
Бичлэг хэзээ хийгдсэнийг тогтоох боломжгүй байгаа ч Кадыровыг ухаангүй сэхээнд орсон гэх мэдээллийн дараа хийсэн гэж үзэж байна. Кадыров бол Украин руу халдан довтолж буй Оросын бодлогын үнэнч дэмжигч бөгөөд түүний цэрэг эрс Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ.
2007 онд Чеченийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Кадыров Чеченийг өдийг хүртэл захирч, өрсөлдөгч нараа шүүхээс гадуур хөнөөж, эрүүдэн шүүж байсныг нотлох баримтууд өргөн тархсан гэгддэг.